"NEWS" агентлаг энэ долоо (2026.III.30-IV.05) хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Боломжтой бол чухал шийдвэр гаргалгүй хойшлуул. Буруу шийдвэр гаргавал цаашид ажлын байранд таагүй хандлага гарна. Хамт олонтойгоо хэт хувийн асуудлаа хуваалцах хэрэггүй. Хэт их баярлах, зугаацаж наргиж болохгүй. Шинэ ажил хэргийн холбоо байгуулах талаар эртнээс судалж төлөвлөгөө гарга. Ажил амралт хэрхэн зөв хослуулахаа судлахад тохиромжтой. Энэ долоо хоногт аль болох бага ярьж, ихийг хийх хэрэгтэй. Од эрхсийн нөлөөгөөр ажил хэрэгт тодорхойгүй байдал үүснэ. Өөрийн мэдлэг чадварт итгэлгүй байх үед таагүй явдал гарч мэднэ. Бусадтай бүтээлчээр хамтран ажиллах чадвартай байна. Хамтрал түншлэл удаан хугацааны турш үр бүтээлтэй байх болно. Хайрын харилцаанд аз жаргалтай үе тохионо. Өөртөө цаг гаргаж, эрүүл мэнд гадаад төрх зэрэгтээ анхаарал тавь. Хүнс хоолныхоо чанарыг анхаарч, орой үдэш хэт их идэх хэрэггүй. Архи болоод хийжүүлсэн ундааны хэрэгцээгээ багасга. Сул талуудаа олж харж, түүнтэй тэмцэх төлөвлөгөө боловсруул.
Үхэр
Анхаарал болгоомжтой бай. Алдаа гаргах магадлалтай. Энэ долоо хоногт уран бүтээлтэй холбоотой ямар ч үйл ажиллагаанд таатай байна. Мөн худалдаа наймааны ажил ч амжилттай сайн байх магадлалтай. Од эрхсийн нөлөөгөөр таны санхүүгийн асуудал таатай байх болно. Чухал гэрээ хэлэлцээ байгуулах, алдар нэр олох төлөвлөгөө зохиоход тохиромжтой үе. Тохиолдлын хүмүүстэй харилцаа холбоо бүү тогтоо. Хэрэв таагүй нөхцөл байдлаа өөрчлөхөд хүнд байвал хувь заяандаа бүү гутар. Санаа бодлоо бүгдийг гүйцэлдүүлэх гэж хэт хичээх хэрэггүй. Санаандгүй байдлаар мөнгөн зарлага гарах бололтой. Бүх зүйлд бэлэн бай. Сэтгэл санаа тогтворгүй байгаа үед бусдын урхинд амархан орох магадлалтай. Өөртөө л итгэ. Ойр дотнын болон хайртай хүмүүсийн харилцаа сайн байна. Хувийн амьдралаасаа таашаал ав. Бусдад бэлэг өгөх, буяны үйлсэд оролцох зэрэгт сайн үе.
Ихэр
Олон хүнтэй уулзах бөгөөд хувийн амьдралд нааштай өөрчлөлт гарна. Та аль болох хүмүүсийг өөртөө татах хэрэгтэй. Шаардлагатай үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийж эхлэхгүй бол амжилт танаас өөр хүнд шилжиж болно. Энэ долоо хоногт хайр дурлалын харилцаанд үүссэн асуудлаа шийдэх боломж гарна. Гэхдээ хэн хэн нь харилцаагаа сайжруулах хүсэлтэй байх ёстой. Бүх зүйл аяндаа сайн сайхан болно гэж бодох хэрэгтэй. Таагүй нөхцөл байдлыг эцэс болгох нь таны сэтгэл санааг өндөрт өргөнө. Гэр ахуйн засч сэлбэх зэрэг ажил хийхэд сайн үе байна. Найз нөхдийн хамт эсвэл ганцаар байх эсэхээ сонгох шаардлага гарна. Бусдын санал бодлыг үгүйсгэх, өөрийнйхөө зөв гэж батлахыг оролдох бололтой. Хэт бардам зангаа аль болох хязгаарла.
Мэлхий
Гэрээ хэлэлцээрүүд маш амжилттай болно. Хамтрагч талууд хэл амаа түргэн ололцоно. Энэ долоо хоногт элдэв уур уцаар төрж, тогтворгүй байдал үүснэ. Өөрийгөө хэт хүчлэхээргүй ажиллах хэрэгтэй. Санамсаргүй байдлаар эвгүй байдалд орж мэднэ. Бусдын нөлөөнд хэт орж болзошгүй. Дотнын хүнийхээ ч үгэнд хэт авталгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн сонс. Хуучны танилууд болон найзтайгаа харилцаа холбоогоо сэргээх бололтой. Хайртай хосууд зөрчилдөх юм бол дотоод сэтгэлээ хэрхэн илэрхийлж ойлгуулахаа мэдэхгүй байх талтай. Цагийг хайртай хүнтэйгээ романтик орчинд өнгөрүүлэхийг хичээ. Хайрын харьцаагаа сайн байлгаж, сэтгэлийн дэмжлэг ав. Өмнөх хайр сэтгэлийн холбооны дурсамж сайхан санагдаж магадгүй.
Арслан
Бусдаас ялгарах хүсэл тэмүүлэл бий болох магадлалтай. Гэхдээ өөрийн үзэл бодлыг зөв илэрхийлэх цаг үе. Бусдын эрх ашгийг хөндөх байдал нэлээд гарна. Дотоод бодол санаагаа хүн бүрд ил гаргахаас зайлсхий. Энэ долоо хоногт амгалан тайван байдал, сайн сайхан давамгайлах хандлагатай. Бусдыг өөртөө татах чадвар ч өндөр байна. Уран бүтээл туурвихад таатай үе. Таны гаргасан аливаа санал санаачилга сайн дэмжигдэнэ. Харилцаа холбоо тогтоох тал дээр тааламжтай байх болно. Хуучны танилуудтайгаа холбоогоо сэргээнэ. Хүндрэлтэй байгаа ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдэнэ. Харин гаргах зардлаа танах шаардлага байгаа тул үүнд ихээхэн цагийг зарцуулна.
Охин
Асуудалд хэт нэг өнцгөөс хандахгүй, уужуу тайван байхыг хичээ. Энэ долоо хоногт ажил хэргийн ахиц зогсонги байдалд орж ч мэднэ. Энэ бүхэн аж ахуйн асуудалд хэт их анхаарснаас ч улбаатай байх. Санхүүгийн асуудлаа хурдтай бөгөөд зоригтой шийд. Харин хайр сэтгэлийн асуудал дээр та зөөлөн, ухаалаг байх хэрэгтэй. Хоосон айдас гай зовлон дууддагийг санаж яв. Бүх зүйл сайн сайхан болно бүтнэ гэдэгт итгэ. Хувь заяандаа гомдох ямар ч хэрэггүй гэдгийг танд зөвлөе. Уран бүтээлч хүмүүс олз омогтой байх болно. Биеийн хүчний ажил хийхээс зайлсхий. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Биеэ чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хий. Таны илэн далангүй, энгийн байдал асуудлыг амжилттай даван гарахад тусална. Хамгийн гол нь та сэтгэл зүйн хувьд уян хатан байх хэрэгтэй.
Жинлүүр
Амжилтад хүрэхийн тулд цаг ямагт урагш тэмүүл. Түүнд хүрэх зам тийм ч хялбар биш гэдгийг мартаж болохгүй. Шаардлагатай бол төлөвлөгөөгөө өөрчил. Энэ нь танд ачаалал нэмэх ч ирээдүйд амжилт авчирна. Олны анхааралд өртөх зарим нэг үйл явдал болж магадгүй. Бусад хүмүүс таны авьяас чадварыг шагшин гайхна. Гэхдээ сайшаал магтаалд хамаагүй хөөрч болохгүй. Бичиг баримт цэгцлэх, гарын үсэг зурах ажилтай холбоотой хүмүүс үйл ажиллагааныхаа утга учир, үр дүнг сайн тооцоол. Долоо хоногийн төгсгөлд бусдын үйлдэлд таарсан хариу барихгүй бол хэн нэгнээс хараат байдалд орно. Өөрийгөө зөв илэрхийл. Зан ааш тань муудаж магадгүй байна. Та аливаа зүйлд шударга хандахыг хүссэн ч, таны үг үйлдлийг хүмүүс эсрэгээр нь хүлээн авна. Ажил дээр уур амьсгал тааруухан байвал хувийн ажлаа хөөцөлдөх нь дээр байх.
Хилэнц
Энэ долоо хоногт бусдыг өөрийн ур чадвараар гайхуулах боломж гарч ирнэ. Хувийн харилцаа илүү мэдрэмжтэй бөгөөд уян хатан байхыг шаардаж мэднэ. Өөрийгөө хөгжүүлэх боломжоо хэрхэн ашиглахаас хамаарч дотоод нөөц бололцоогоо өдөөж чадна. Зарим үед ганцаараа байж, амьдралд чинь чухал нөлөө, өөрчлөлт өгдөг зүйлийг судал. Энэ үед та санамсаргүй зүйлээс шинэ нээлт хийх ур чадвартай байна. Хайртай хүнтэйгээ болзоход тааламжтай. Шинэхэн харилцаа цаашид улам гүнзгийрч бат бөх болох магадлалтай. Бүхий л харилцаа холбоонд таатай. Санхүүгийн амжилтад хүрэх сайхан боломж олдоно. Бусдын тусламжаас бүү татгалз. Чухал гэж бодсон бүх зүйлээ хийхэд яг тохирсон цаг. Хэрвээ боломж гарвал санаачилгыг гартаа ав.
Нум
Дарга удирдлагуудтайгаа хэл амаа олж чадна. Удахгүй албан тушаал ахих боломжтой. Энэ долоо хоногт бусдад өөрийгөө мэдрүүлэх гэж буй бол энэ л үеийг ашигла. Нарийн бодож, эргэлзэж байсан шийдвэрээ гаргахад алдах зүйлгүй. Гэнэтийн учралд бэлэн байх хэрэгтэй. Үгүй бол та эвгүй байдалд орно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Эмх замбараагүй байдал сайнаар төгсөх боловч таныг зорилгоос тань хөндийрүүлж, ажил хэргийг зогсонги байдалд оруулна. Түр зуур аргацаасан арга хэмжээ хожим төвөг уддагийг та ойлгоно. Ажил хэрэг ердийн байдлаас ер бусын огцом өөрчлөлт рүү шилжинэ. Та энэ бүхэнд бэлэн байж, тайван хүлээж ав. Гэнэтийн асуудалд санаа зоволгүй, ямар ч нөхцөл байдалтай зохицох үе.
Матар
Ганцхан болгоомжгүй үг гамшиг тарьж болохыг санаарай. Энэ долоо хоногт эргэн тойрондоо таагүй харьцаа бүү үүсгэ. Таны зөв үйлдлийг шүүмжилсэн ч хариуг нь өгөх гэж яарах хэрэггүй. Өөрийн санаа бодлоо бүү тулга. Амьдралд аз жаргал бий болгох үйл явдал болно. Мэдлэг боловсролоо шинэчлэхэд анхаар. Ухаалаг бөгөөд өндөр боловсролтой найз нөхөдтэйгээ уулз. Илэн далангүй ярилцаж, шинэлэг хөгжил дэвшлийн талаар өөртөө баримжаа олж ав. Хайр сэтгэлийн харилцаанд гарсан ан цав таныг хэвийн бус байдалд оруулна. Сэтгэл санааны хямрал бүх ажилд саад болно. Иймд өөрийгөө хэт зовоох хэрэггүй. Олон хүн бужигнасан газраас хол бай. Муу нөлөөнд автаж магадгүй. Амьдрал дээр эерэг хандлагатай бөгөөд хатуужилтай байвал гэр бүлийн харилцаагаа хамгаалж чадна.
Хумх
Хянуур тооцоотой байж, тодорхой хэмжээнд хямралтай эвлэрч зохицох хэрэгтэйг цаг үргэлж сана. Гадаад нөхцөл байдлыг сайн судал. Үлгэр жишээ болохуйц амжилттай хүмүүсээс үргэлж суралцахыг хичээ. Сонирхолтой мэдээлэл олж авах боломж гарна. Арилжаа наймаа бүтэмжтэй байж, хүссэн үр дүнг өгнө. Аливаа саналыг ойрын үед хүлээж авах талаар сайн бодож үз. Зөвхөн өнөөдрийн олз бус ирээдүйн өсөлт дэвшилтэд анхаарлаа хандуул. Өөрийн гол зорилго чиглэлээ тодорхойл. Боломжийн хэмжээнд санхүүгийн байдлаа дээшлүүлэх магадлалтай. Энэ үед хэрүүл маргаан гарвал гэр бүлийн харилцаанд аюулд учруулж болзошгүй. Та сайн муу янз бүрийн харилцааны хооронд шилжсээр байна. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод.
Загас
Хувийн ур чадвар сайтай хүмүүстэй хамтарч байх хэрэгтэй. Олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан зохион байгуулбал амжилттай болно. Шинэ санаагаа хэрэгжүүлбэл амжилт олох магадлал өндөр байна. Гэхдээ олон ажил зэрэг барьж авахад таагүй байна. Зарим асуудлаар хүмүүстэй муудалцах магадлалтай. Энэ нь таны ажил хэрэгт саад болно. Иймд ялихгүй зүйлст бүү санаа зов. Уян хатан байгаарай. Цаг зав гарган найз нөхөдтэйгээ уулзаж хөгжилдөх эсвэл ажил хэргийн түнштэйгээ сайхан ярилцахад тохиромжтой. Хууч өвчтэй хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй. Амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтнээ гаднын хортой нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Сэтгэл санаа ч эмзэг байх бөгөөд найз нөхөдтэйгээ харилан итгэлцлийн яриаг илэн далангүй өрнүүл.
3,576.02



















































Холбоотой мэдээ