Хотын дарга Х.Нямбаатар Туул гол дагасан хурдны зам байгуулахаа өнгөрсөн наймдугаар сард зарлаж байв. Ингэхдээ Баянзүрхийн товчоо Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км, зургаан эгнээ бүхий хурдны зам тавина гэж танилцуулсан.
Энэхүү хурдны замыг барихад 8 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус баригдах бөгөөд гүүрэн байгууламжаар баригдахаар төлөвлөгджээ.
Баянзүрхийн товчооны уулзвар буюу хотоос орох, гарах хөдөлгөөн болон хотын хойд чиглэлтэй холбогдох хоёрдугаар тойрог замын хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц. Нийслэлийн нэгдүгээр тойрог зам болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй олон түвшний огтлолцол бүхий орох, гарах хэсэг нь хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мишээл худалдааны төв орчим дахь орох, гарах хэсэг нь хотын төвийн хэсгийн замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах ба энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй олон түвшний огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох чухал ач холбогдолтой юм.
Төслийн барилгын ажлыг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу, үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж байна гэж танилцуулж байв.

Харин одоо энэ замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа энэ үед олон нийтийн эсэргүүцэлтэй тулж эхлэв. Иргэд, олон нийтийн зүгээс Туул голын бургасыг “хядаж”, ундны эх үүсвэрээр “оролдож” байна гэж шүүмжилж буй. Албаныхны өгч буй тайлбараар Туул голын экосистемийг алдагдуулахгүйгээр, ундны эх үүсвэрийг хөндөхгүйгээр ажлаа явуулна гэж танилцуулж буй. Гэвч олон нийтийн эсэргүүцэл өрнөж, жагсаал, хөдөлгөөн хийж байгаа учраас энэ төсөл цаашид хэрхэх вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Хүн амын талаас дээш хувь нь амьдардаг нийслэлчүүд зам дээрээ түгжирч, алтан цагаа үрсээр олон жилийг үдэж буй. Улаанбаатар хотын иргэд автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5-4 цагийг зарцуулж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Энэ нь жилд дунджаар 35-48 хоногийг түгжрэлд өнгөрүүлж байна гэсэн үг бөгөөд нийтдээ 2.7-3.7 их наяд төгрөгийн боломжит өртгийг алдаж байна гэсэн тооцоо бий.
Өөрөөр хэлбэл, бид цаг хугацаагаа алдаж түгжирч байгаа ч үүнийг дагаад гарт баригдахааргүй эдийн засгаараа ч мөн хохирдог гэсэн үг. Тиймээс Туул голыг дагасан хурдны зам нь түгжрэлийг бууруулах том төслүүдийн нэг. Мэдээж том төсөл хөдөлгөх бүрт л монголчууд эсэргүүцдэг, жагсдаг нь худлаа биш. Тэртээ 2008 онд төмөр замаа барьчихвал танк ороод ирнэ гэдэг үлгэр ярьж, айдаст автуулж байгаад биднийг хэдэн жил төмөр зам ч гүй, эдийн засгаа тэлэх боломжийг хаасан нь бараг л түүх болж. Энэ үлгэрээс бид гашуун сургамж авч, алдагдсан боломжоо тооцоолоод ч барахгүй суугаа нь гашуун үнэн. Энэ үлгэр бол улстөрчийн амнаас гарсан үг, үйлдэл байсан юм.
Туулын хурдны зам ч гэсэн бас л МАН-ын зодооны бай болоод, бид бас л олон жилийн дараа алдагдсан боломжоо тоолоод сууж байх вий.
Угтаа бол энэ төслийг хийх гэж байна, хэрэгжүүлэх гэж байна гэж өнгөрсөн оны наймдугаар сард олон нийтэд танилцуулаад, яриад явж байж.
Гэтэл гэнэтхэн өнөөдөр ярьсан юм шиг улстөржүүлж байгаа нь Нийслэлийн МАН-ын даргын суудал тойрсон улс төр бөгөөд МАН-ынхны зодооны бай болоод өнгөрөх вий гэсэн болгоомжлол ч байна.
Мэдээж байгаль орчин, ундны усны эх үүсвэр зэрэг дээр нь мэргэжлийн судалгаа, шинжилгээ, дүгнэлт мэдээллээ төсөл хэрэгжүүлэгчид олон нийтэд сайн мэдээлэл өгч, танилцуулж, хэлэлцүүлэх ёстой. Гэхдээ дайны хажуугаар дажин гэгчээр намын зодоон, эрх мэдлийн төлөөх тэмцэл нь энэ төслийг гацаачих эрсдэл байгааг ч бид нийтээрээ бодож, бодит мэдээллээ өгч, авалцах ёстой. Том төсөл хэрэгжүүлэхийн өмнө хий хоосон улстөржүүлж гацааж, танкны үлгэрт итгэдэг шиг биш болсон шүү монголчууд. МАН-ын зодооны, Нийслэлийн МАН-ын дарга, Хотын даргын суудлын үнэтэй нийслэлчүүдийн нийтийн эрх ашиг руу халдвал ялгаж, салгадаг хэрсүү болсон, монголчууд. Сүүлийн хэдэн сар л Э.Бат-Амгалан, Х.Нямбаатар хоёр “чулуу” шидэлцэж байгаа учраас тэдний улс төрийн “золиос” болоод бас нэгэн төсөл гацчих вий. Х.Нямбаатар байна уу өөр хэн ч байсан бид түгжрэлээ шийдэх ёстой, томоохон бүтээн байгуулалт хийх ёстой, нийслэлчүүд түгжрэлгүй, утаагүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гагцхүү ажил хийж байгаа нь ажлаа олон нийтэд нээлттэй хэлж, ойлгуулдаг, танилцуулдаг, олон нийтийнхээ шаардлагыг сонсдог байж л бид урагшилна, хөгжинө.
Энэ улстөржилт, эрх мэдлийн тулааны хажуугаар Туулын хурдны замын төсөл хэрэгжүүлэгчид олон нийтэд нээлттэй, бодит мэдээллүүдээ өгч, олон нийт ч төслийн ач холбогдол, үр ашиг, бүтээн байгуулалтын явц, байгаль орчин, ус гээд олон асуудалд нь анхаарлаа хандуулах учиртай. Улс төрийн хэрүүл дуусна, харин нийслэлчүүдийн амьдрал үргэлжилнэ.
3,576.02






















































Зочин 2026-03-23 66.181.186.93
Манай АН-ын гол зорилго бол засгийн эрхийг авч МАНгаруудад хураалгасан эрдэнэт зэрэг үйлдвэрүүд, олон лицензүүдээ авах, түгжрэл, утаа ,,, нтр бидэнд огт хамаагүй, улс орон, олон нийт ч падгүй., Туулын замыг барьчихвал нянбактерийн нэр хүнд өсчих учир эсэргүүцэнэ, улаан цайм…
200 кмын цаана ундаргатай Туул ширгэнэ гэж юу байхав хэн үнэмшихэв, гэхдээ ширгэнэ гээд л дайраад байх хэрэгтэй
Зочин 2026-03-23 202.126.89.2
river garden өмхий баячуудын лоби их бна бүтээн байгуулалт саад болж бнм
Ф 2026-03-23 103.212.118.174
Энийг барих гэж ямар их зүтгэж байнаа. Энэ тэнд л нөгөө хэдэн худалдагдсан сэтгүүлч пэйжүүддээ мөнгө бас л цацаж байгаа юм шүү.
Нэргүй 2026-03-23 202.126.91.235
мөнгө идэх гэж байгаа хүмүүс байж ядаж байна даа
Нэргүй 2026-03-23 66.181.179.238
дарханы зам шиг юм болох вий
Нэргүй 2026-03-23 43.242.242.59
Хурдны замаа тавих нь зүйтэй. Монголчууд хөжмөөр байна. Баригдах зам дагуу байрласан хэдэн бургасыг авч хаяа л биз. Туул голын урсацад нөлөөлөхгүй. Анх яригдаж байхад юу ч яриагүй мөртлөө гэнэтхэн бүтээн байгуулалтыг зогсоох тухай яриад эхэллээ. Нямбаатрыг эсрэг ажилладаг хүмүүсийн ажил мөн. Туул гол 400 гаруй км урсдаг. Дунд нь хэдэн бургас огтолсноо болоод урсгал нь багасна гэж байхгүй. Цагтаа Тэрэлж, Туулын эхэнд бүр ургаа том модыг огтолж байсан. Нэг их нөлөөлсөн зүйл ажиглагдахгүй байна
Болд 2026-03-23 66.181.187.54
5/ Хятадын зээлээр бариулж болохгүй. Зээл авах бол сургууль, эмнэлэг бариул. Япончууд шиг. 6/ Сэлбэ хороолол, 5-р цахилгаан станц, 2000 цахилгаан такси, хятад шахмал түлш, хятад боржур, замын хавтан гээд бүгд хятад. Монголчууддаа ажил өг.
Болд 2026-03-23 66.181.187.54
1/ Хурдны зам барих бол Уулын замыг өргөтгө, эсвэл төмөр зам дээр давхарлаж хурдны зам барь. 2/Туул голын гольдрол дотор гол дагуулж зам барина гдг хамгийн тэн эг санаа. Гүний усанд нөлөөлнө. Байгаль орчин сүйрнэ. 3/Түгжрэлийг өчүүхэн ч бууруулахгүй. Түгжрэлийн гол уулзвар болох ХУД-ын хуучин цагаан хаалганы уулзвар, Е-мартын уулзвар, Зүүн 4 зам, баруун 4 зам, Нарантуулын уулзвар, Таван шарын уулзваруудыг давхар гүүрэн болгуул буурна. 4/News.mn хоттой хаалтын гэрээтэйг чинь мэднэ.
ЗОЧИН 2026-03-23 202.126.93.21
ТУУЛ ГОЛЫН УСАНД ЭНЭ ЗАМ ЯМАРЧ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ ТА НАРЫН ЯВЦГҮЙ АРГА ОДОО ХОЦРОГДСОН ЭНЭ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ЗАМ АШИГЛАЛТАНД ОРОХООР БИТГИЙ ЭНЭ ЗАМААР ЯВААРАЙ
Монголын эрх ашиг 2026-03-23 103.212.116.123
Мөн чанараа харая аа. Одоо хөгжил гэж юу юум бэ, хүндээ ээлтэй эко орчин байгалиа улс орнууд буцаан сэргээж байна. Тэгтэл бид 1,7 хүнтэй нийслэлийн ундны усны асуудал үүсэх маш том эрсдэл байхад байгаль орчны дүгнэлтээ хуурмчаар хийсэн гэсэн үү. бид яаж итгэх вэ. Сэлбэ Дунд голыг шавартай нь зуурсан. Тийм болохоор Туул голоос савраа татсан нь ирээдүй хойчдоо хэрэгтэй. Зам бол хаана ч барина, Туул голыг бол хичнээн их мөнгө байгаад ч сэргээх боломжгүй.
Борхүү 2026-03-23 66.181.181.136
энэ замыг барьсанаар олон асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ гэж төлөвлөсөн юм бна. экосистем, системийн экологид ер нөлөөлөхгүй гэж үнэлгээг баталсан байх. Энэ зам ашиглалтад орвол аялал жуулчлалын шинэ маршрут УБ хотыг тольдох Туул голыг харах болом гарч ирэх болно.
олон түм минь шүүн хэлэлцэж 1 талыг барилгүй шийдвэл зүгээрсэн.
Нэргүй 2026-03-23 103.229.121.176
НЯМБААТАР БОЛ ЖИНХЭНЭ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮН.
Нэргүй 2026-03-23 103.57.95.34
Туулын хурдны замыг Алтанхуягийн ЗГ-ын үед ярьж төлөвлөж байсан. Энэ асуудалд маш болгоомжтой судалгаатай хэлэлцүүлэгтэй хандах хэрэгтэй. Эхний ээлжинд далан дагуухи замыг сайжруулах, Туул дагасан амралт, аялалын цогцолборийг хөгжүүлж орц-гарцыг сайжруулж байж дараагийн төлөвлөлт рүү орох санагдана. Манай усны асуудал маш эмзэг шүү тэр далайн хөгжсөн орнуудтай адилгүй. Өөр маршрутаар зам тавьж болно. Улс төржилт ихсэх тутам мөнгөны шунал байдаг. Үнэндээ Нямбаатарын гараас гарсан ажил байхгүй..
ЗОЧИН 2026-03-23 202.126.93.21
ЗҮҮНБАЯН РУУ ҮҮНЭЭС ИХ ӨРТӨГӨӨР ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ТӨМӨР ЗАМ БАРЬЖ Л БАЙСАН Ш ДЭЭ
ХОТОД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ САЙН ХИЙГЭЭРЭЙ ХОЁРЫН ХООРОНД ЮМ БҮҮ ХИЙ АЯТАЙХАН ЗАМ БАРИАРАЙ БҮТЭЭН ӨАЙГУУЛАЛТ ХИЙХ ГЭХЭЭР ОЛОН ЮМ ЯРЬДАГ ХЭДЭН ХҮМҮҮС БАЙНА ОДОО Ч БАРАГ МЭДДЭГ БОЛЛОО
ИРГЭН 2026-03-23 59.153.113.158
БИТГИЙ УЛС ТӨРЖҮҮЛ. ЭХЛЭЭД ОЛОН ЮМ ЯРИЛГҮЙ, СААД ХИЙЛГҮЙ ЗАМАА БАРИУЛЧИХ. ТЭГЭЭД БАЙГАЛЬ ОРНЫ СҮЙТГЭЛ ГАРСАН БОЛ ШААРДАЖ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГҮҮЛ.
Нэргүй 2026-03-23 66.181.189.98
фэтий гуц пиздаа минь
Нэргүй 2026-03-23 66.181.161.100
ш** чи
зам 2026-03-23 202.126.93.21
ЗАМ БАРИХ ХЭРЭГТЭЙ ХАМГИЙН ЧУХАЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛЧИХООД БАЙНА ЭНЭ ТҮГЖРЭЛИЙН АСУУДАЛ БУРГАС БАС Л ХЭРЭГТЭЙ ЗАМАА БАРЬЧИХААД ТАЙРСАН БУРГАСАА НӨХӨӨД ТАРЬЧИХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД Л БОЛООШ ДЭЭ
Нэргүй 2026-03-23 66.181.185.81
хахахаха. Бүх юмыг улс төлжилт гэх ээ болио? Сэлбэ, Дунд голыг ямар болгочих. Туул тийм л болно. энэ нд улс төрчилж байхгүй. х***а нартай нийлж мөнгө угаасан нийслэлийн ИТХ, ерөнхий сайд асан, хотын дарга л байна. эд нар мөнгөө аваал гадаад руу зугтчихна. үлдсэн хүмүүс юутай үлдэх гээд байгаан. за нэг замтай бетоны хог хаягдал болсон ширгэсэн голтой. тэгснээ ундны усаа Туулаад уудаг. хахаха. дэмжиж байгаа с** нар харин харин асуудалтай шүү.
Мөөгий 2026-03-23 202.21.126.154
ТӨМӨР ЗАМАА ДАГУУЛААД ТАВИХАД ЯМАРЧ АСУУДАОГҮЙ БАЙМААР
Нэргүй 2026-03-23 202.21.108.39
худалдагдсан хямдхан янхнууд ч бол доо, та нар наад авсан мөнгөөрөө цемент аваад хутгаж уугаад амьдраарай, үр хүүхдүүддээ ус битгий өгөөрэй
ЗОЧИН 2026-03-23 66.181.184.107
MASH MUU VR DVNTEI. ESERGVVTSEJ BNA. METROGOOL TAVI.TUUL GOLOOR TOGLOOD YAAHAV
Нэргүй 2026-03-23 66.181.177.130
Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр мордохын хазгай эхэлсэн ажил даа. Богд уулын урдуур юм уу хотын хойгуур тавих хэрэгтэй. Туул гол БОЯ-ны мэдлийн байтал тэднээс зөвшөөрөл аваагүй гэж байгаа богд уулын газрыг тэр яамнаас шийддэгтэй ижил. Одоо ажлаа зогсоогоод эхнээс нь эхэл хахууль аваагүй бол. Хамгийн том асуудал нөлөөлөлд автаж байгаа газруудаа эхлээд чөлөөлөх байтал нэг ч уулзалт хийхгүй байж трассаа гаргаад ажлаа эхэлсэн хүчээр нураах юм байхдаа төлгөн коммунист чинь.
Нэргүй 2026-03-23 66.181.191.162
нямбаатарт бүрэн эрхтэй 3 цэрэг өг, хуцмалуудыг өчиггүй бууд.
Иргэн 2026-03-23 66.181.180.205
Дэлхийн хөгжилтэй орнуудад бургасан дотор битгий хэл гол дотор нь зам тавьж байна малнуудаа!!! Гол усаа хамгаалах гэж байгаа бол МАН Ан мафиуудын алтны уурхай дээр очиж наад улс төрөө хий!!
ИРГЭН 2026-03-23 66.181.180.205
Туулын бургасыг хядаж баригдсан МАН -АН мафиуудын өндөр үнэтэй орон сууц, хаусны эзэд дуу чимээ ихтэй болно гэсэн үүднээс иргэд, улс улс төрчидийг турхираж буй сурагтай!!! Туул гол дагуу баригдсан Ривер Гарден, Хан Хиллс, Эрдэнийн төгөл гэх мэтээр МАН -АН мафиуудын хотохон хороолуудад мафиууд амьдарч бн!! ккк Ёстой төлбөртөй жагсаал гэдэг нь энэ байх!!!
Нэргүй 2026-03-23 150.228.177.226
Бургас чинь устаж алга болдог газрын доорхи алт биш дахиад л тарни ургуулна. Тэр байтугай асуудал гарна ш дээ том бүтээн байгуулалт хийж байхад. Ямар компьютр дээр юм зурж байнаа биш.
зочин 2026-03-23 103.168.34.182
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ БАРИХ ХЭРЭГТЭЙ.
Нэргүй 2026-03-23 66.181.164.23
Хийх гэхээр хийлээ хийхгүй байхаар хийснгүй гээд…яах гээд байдаг өмхий оркууд вэ…Хотын төвөөр баган байтугай хүн зөрөх зай байгаа билүү малнуудаа та нар байрнуудаа буулгаж өгөх үү, өгнө гэвэл буулгаад туулгуур баганууд зоомоор байна
сонгогч 2026-03-23 202.9.47.51
ЗААВАЛ ТУУЛ ГОЛЫНХОО МОДЫГ ХЯДАЖ, УСНЫ УРСГАЛД СӨРӨГӨӨР НӨЛӨӨЛӨХ ГАЗРЫГ СОНГОДОГ НЬ ЯМАР УЧИР БНА? МОНГОЛД ГАЗАР МУНДСАН БИШ….ЭНЭ НЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ НОЦТОЙ НЭМТ ХЭРЭГ БИШ ҮҮ??? ГОЛ УСГҮЙГЭЭР НЬ ТЭР 2-Р ТОЙРОГ ХУРДНЫ ЗАМАА БАРИАЧ ДЭЭ…УЛС ДАЯАРАА ТЭРБУМ МОД ТАРИХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙХАД ГОЛЫНХОО ТЭРБУМ МОДЫГ ТАЙРААД БАЙГААГ ХЭРХЭН ОЙЛГОВОЛ ЗОХИХ ВЭ?
Нэргүй 2026-03-23 202.126.89.85
хотод газаргүй байна оркоо. бас сонгогч гэчижээ муу орк чинь
Отгоо 2026-03-23 59.153.114.212
Бургас бараг хогиин ургамал эргээд зөндөө ургана Ус ширгэнэ гээд бгаа хүмүүсд хэлэхэд Туул голиин эх ,ундаргаиин хамгаалах хэрэгтэи Уб н урдуур зөвхөн уснии урсац өнгөрч бгаа,Ундарга бага хавриин үед УБ н урдуур урсах урц тасарч баидаг,
Нэргүй 2026-03-23 202.9.41.25
Голгүй газар биидэээ монголд
Нэргүй 2026-03-23 59.153.115.121
Энэ бүтээн байгуулалтыг хийх нь маш зөв шүү,нэг их худал мэдэмхийрсэн хуурамч эх орончид,улс төрчдийн троллуудын попорлыг сонсоод хэрэггүй мэргэжлийн байгууллага хүмүүс нь судлаад хаагуур яаж барих талаар бүх л судалгаа шинжилгээг хийгээд зураг төсвөө хийчихсэн юмыг хэдэн юуч хийдэггүй шантааждыг дагаж намираад хоолны үлдэгдэл долоож амьдардаг тэнэгүүдээр шийдүүлэхгүй шүү,түүндээ тулвал нийслэлчүүдээн саналыг авсан нь дээр шүү,юм болгоныг эсэргүүцэж бдг малнуудаар шийдүүлэхгүй шүү
Нэргүй 2026-03-23 202.131.225.197
Газар мундсан биш яах гэж гол дээр зам барьдаг юм? Машинаа унахаа боль, тэгвэл түгжрэл багасна, Австтуусаа нэм, түгжрэл багасна. Өчнөөс тэгш тал байхад маш их зардал гаргаж байгаа нэрийдлээр мөнгө идэх гэсэн луйваар шдээ.
хүннү 2026-03-23 124.158.120.198
Бид бүтээн байгуулалт хиймээр байна. Энэ муу ёрын улс төржилтөөс болж томоохон төсөл хөтөлбар явсангүй. 5-р ЦС-аас эхлээд, эцэст нь ард түмэн хохирч байна. Туулын хурдны замыг барих ёстой.
Hj 2026-03-23 66.181.160.13
голын эргийн хотхоны хэдэн суугчид л эсэргүүцэж бгаа, байрныхан үнэ унаад.
Нэргүй 2026-03-23 188.162.249.4
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!
Нэргүй 2026-03-23 202.131.225.197
ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН МОД, БУТЫГ ЗАЙЛУУЛЖ, ГОЛЫН УРСАЦ, УНДНЫ УСНЫ НӨӨЦӨД ШУУД НӨЛӨӨЛӨХ ЯМАР Ч БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БАЙГАЛЬ ОРЧНЫ НАРИЙВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ НӨЛӨӨЛӨЛ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛАХ ЁСТОЙ.
Нэргүй 2026-03-23 124.158.123.34
Туул гол 900 км үргэлжилдэг.Үүнийс 15 км дээгүүр нь зам гүүр баригдана. Тийм байхад туул гол ширгэх гэж байгаа юм шиг ярих юм.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: БИД АЛИВАА ЮМЫГ ХОЁР ТИЙШ НЬ ТУЙЛРУУЛААД ЮУ Ч ҮГҮЙ ХОЦОРДОГ ГЭМТЭЙ ШҮҮ. 2026-03-23 103.229.121.85
БИ ТУУЛЫН ХӨВӨӨГӨӨР ӨВӨЛ ЗУНГҮЙ ХАЛУУН, ХҮЙТЭНД ОЛОН ЖИЛ ӨДӨР БҮР АЛХДАГ ХҮН.ХААНА ЯМАР МОД БУТ СӨӨГ, ӨВС УРГАДАГ, БАС ЭМИЙН УРГАМАЛ ХААНА УРГАДАГ, ЯМАР МОД ХАРШИЛ ӨГЧ НУС НУЛИМАСТАЙ ХОЛЬДГИЙГ МЭДНЭ. САЯ ХУРДНЫ ЗАМЫН ТРАССЫН ХЭСЭГТ МОД БУТ ТАЙРСНЫГ ҮЗЛЭЭ.ХАРШЛЫН УУРХАЙ УЛИАНГАРЫГ ТАЙРСАН НЬ ЗӨВ. ГЭХДЭЭ ХОЖУУЛЫГ ӨНДӨР ҮЛДЭЭСЭН НЬ БУРУУ. ЕР НЬ ХОТЫН ГУДАМЖ ДАХЬ УЛИАНГАРЫГ ТАЙРЧ ӨӨР МОД ТАРИХ ХЭРЭГТЭЙ. ХАРИН БУРГАСЫГ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ.БУРГАС ЦЭЦЭГЛЭХ ҮЕД АЙХАН БУРГАСЫГ НӨХӨН ТАРИХ ХЭРЭГТЭЙ.
Зочин 2026-03-23 202.131.230.163
энэ замыг бариулаач. хотын түгжрэлийг бууруулахад маш их үүрэгтэй. энд Туул голд үзүүлэх нөлөөлөл маш бага.
gshngn gytdiin alkash sait shsn 2026-03-23 59.153.113.209
tsaanaa l 1 zolbin sait daa
Нэргүй 2026-03-23 66.181.179.238
Баганат зам юм бол яаг төмөр зам дээгүүрээ хийсэн бол тээ ? Хожим төмөр замаа Богд уулын урдуур холбохоороо баганат авто зам доорхи төмөр замаа хуулаж аваад л УБ-г 2 хэсэгт хуваасаар ирсэн байдалыг арилгасан ердийн гудам зам цэцэрлэг мод бут зүлэг ? Шугам сүлжээ нааш цааш чөлөөтэй түгжээ буураад л ?
Нэргүй 2026-03-23 103.145.234.19
Хотыг дайран урсаж байгаа хэсгийг л яриад байхын.Доошоо био сонгино луу очоод нэг үзээдхээч.
Зочин 2026-03-23 103.11.194.213
Холбогдох чиглэлийн мэргэжилтэн, эрдэмтэн, доктор инженерүүдээ суулгаад нээлттэй хэлэлцээч ээ. Тэгээд эрсдэл юу байна тэрийг яаж шийдэх гаргалгаагаа гаргах хэрэгтэй.
Зочин 2026-03-23 66.181.189.129
Хотын төвийн түгжрэлд чинь хотынхоо нэг захаас нөгөө захад очих гэсэн хөдөлгөөн маш их нөлөөлж байгаа шүү дээ. Миний бодлоор бол энэ замыг барих нь зөв. Манайхан аливаа ажлыг эхлэх үед нв ёс юм шиг заавал эсэргүүцдэг. Эсэргүүцэж байгаа хүмүүс дунд учрыг нь гүйцэд ойлгоогүй нөхдүүд зөндөө л байгаа. Холбогдох газруудтай нь сайтар зөвшилцсөн байлгүй дээ. МАН доторх хэрүүл, албан тушаал, мөнгөний төлөөх дайн дажинд бид туслаад хэрэггүй байхаа. Бидэнд юу чухал вэ гэдгийг л эхдээд сайн бодоцгооё.
Zochin 2026-03-23 103.212.162.193
Хотын иргэд голоо хамгаалах хэрэгтэй байнаа.
иргэн 2026-03-23 202.70.34.70
Бас яг улс төржөөд байна гэхэд хэцүү юм аа, хотын төвд түгжрэл байдаг, гэтэл байгаа ганц амин сүнс болсон Туул голынхоо бургасыг хядаад хотынхоо захаар зам барих гээд байх юм, Төвийг түгжрэлд нөлөөлөхгүй шүү, харин хотын төвөөрөө газар доогуур түннэл бариад юм уу, Төмөр замынхаа дээгүүр хурдны зам баривал хэрэгтэй шүү дээ, олны сэтгэл оломгүй далай шүү.
Нэргүй 2026-03-23 103.29.144.172
Түгжрэлд хэр нөлөөтэй бэ. Өмнөх замууд асуудалтай байгаа шүү.
б 2026-03-23 66.181.182.103
Нөхөн сэргээлтийг нь сайн хийлгээд тэр замыг нь бариулаачээ. Түгжирлээ шийдэх хэрэгтэй ш дээ. МАН-ы лалрууд хэрүүлээ дуусгаачээ. Ард түмэн залхаж байна. Эсхүл бүгдээрээ зайлцгаа