“Монгол ногоо” төслийн туршлага судлах аялал зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

“Монгол ногоо” төслийн туршлага судлах аялал зохион байгуулагдлаа

“Монгол ногоо” төслийн туршлага судлах аялал зохион байгуулагдлаа

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд өрхийн тариалан эрхлэгчдийг дэмжих, хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхүүдийг бүлэг болгон “Монгол ногоо” төсөлд хамруулан ногоо тарих арга, технологийг мэргэжлийн хүмүүсээр заалгаж, үр шимээ хүрттэл нь хамтран ажиллаж буй төсөл юм. Мөн хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд туслах шинэ технологи нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог.

Тус төслийн хүрээнд тариаланчдын туршлага судлах аяллыг 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд зохион байгуулагдлаа.

Түүнчлэн “Монгол ногоо” төслийн туршлага судлах аялалд хөдөө орон нутгаас тариаланчид хүрэлцэн ирсэн бөгөөд төслийн хүрээнд хийгдсэн ногооны цех, загвар өрхийн хүнсний ногооны талбайтай танилцаж, тариаланчдад зориулсан цогц мэдлэг олгох сургалтанд хамрагдсан юм.

Төслийн хүрээнд дүүргийн 10,13 дугаар хороодод жишиг гудамж бүхий загвар өрх бий болж, гэр хорооллын цэцэрлэг, сургуулийн гадна талбайд төмс хүнсний ногоо тарих зэрэг ажил амжилттай үргэлжилж байна. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2018 онд тариаланчдаа дэмжин дараах ажлуудыг шат дараатай хийсэн. Үүнд:

Хэрэгцээт төмс, хүнсний ногооны үр болон үхрийн нүд, чацарганы суулгацыг үнэ төлбөргүй олгосон.
Ногоочдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр БНСУ-д ногоочдыг 14 хоног сургалтанд хамруулсан. Дотооддоо “Монгол ногоо” төсөлтэй хамтран мэдлэг олгох цогц сургалтыг явуулж байна.

Тариаланчдын борлуулалтыг дэмжин дүүргийн хэмжээнд үзэсгэлэн худалдаа, ногоо борлуулах түр цэгийг боломжит цэгүүд байршуулан худалдаалж байна.
Ийнхүү зохион байгуулагч нарын зүгээс тариаланчдаа “хамгийн гол нь иргэд идэвхи санаачилгатай, хөдөлмөрч байж үр шимийг нь хүртэж, өөрийн гараар тарьж, ургуулсан эрүүл хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэх юм. Үүний цаана иргэдийн амьжиргаа дээшилж, хүмүүсийн сэтгэл зүй, ирээдүйд итгэх итгэл сайжрах нь бидний хувьд хамгийн чухал үр дүн хэмээлээ.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж