“Солонго-1,2” түрээсийн орон сууцанд 5002 айл хамруулна

“Солонго-1,2” түрээсийн орон сууцанд 5002 айл хамруулна

“Солонго-1,2” түрээсийн орон сууцанд 5002 айл хамруулна

Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй, урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломжгүй иргэдэд зориулсан “түрээслээд өмчлөх” орон сууцны хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд эхний хэсэг нь энэ оны долдугаар сард ашиглалтад орно.  Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21-р хороонд баригдаж буй “Солонго-1” төсөл 2026 оны долдугаар сард ашиглалтад орж, есдүгээр сараас цахимаар сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөөд байна. Уг төслийн хүрээнд 2042 өрхийг хамруулах юм.

Мөн "Солонго-2" төслийн хүрээнд 3000 орчим айлын орон сууц баригдаж, 2027 онд ашиглалтад орох бол "Залуус-1" төсөлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Үүний зэрэгцээ БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хороонд Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон. Үүнээс 756 айлын орон сууцыг газраа орон сууцаар солих нөхцөлөөр хамруулах ба үлдсэн 252 айлыг түрээслээд өмчлөх хэлбэрээр оруулах юм.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар төрөөс хэрэгжүүлэх түрээсийн орон сууцтай холбогдох журмыг шинэчлээд байна.

Салбарын сайдын мэдээлснээр “Солонго-1, 2” төслийн орон сууцанд нийт 5002 айл хамруулах боломжтой бөгөөд 2026 оны хоёрдугаар улиралд багтаан бүх айлыг оруулах зорилт тавьжээ.  Шинэ журмаар түрээсийн үнийг зах зээлээс хямд байхаар тогтоосон. Тухайлбал, өмнө нь Улаанбаатар хотод төрөөс хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууцны 1 м² талбайн үнэ 6000 төгрөг байсан бол шинэ зохицуулалтаар 11000–15000 төгрөг болж нэмэгдсэн. Энэ нь хуучин стандартаас өссөн ч зах зээлийн үнэтэй харьцуулахад бага.

Жишээ нь, “Солонго-1” төслийн 50 м² байрны түрээс 650 мянган төгрөг байхад ижил хэмжээний байр зах зээл дээр 1.5–1.8 сая төгрөгийн үнэтэй байна.

Гэсэн ч дундаж орлоготой өрхийн хувьд сар бүр ийм хэмжээний төлбөр тогтмол төлөх нь багагүй асуудал.  Өмнөх жилүүдэд түрээслээд өмчлөх гэрээ байгуулсан иргэд урьдчилгаа төлбөрөө удаан хугацаанд бүрдүүлдэг асуудал гарч байсан. Үүнийг зохицуулахын тулд шинэ журмаар таван жилийн хугацааны хязгаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, иргэн таван жилийн дотор урьдчилгаагаа бүрдүүлэх ёстой. Хэрэв энэ хугацаанд амжихгүй бол дараагийн иргэнд боломж шилжих зохицуулалт хэрэгжинэ.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БҮРЭН ЦАХИМ БОЛНО

Иргэдийн хүсэлтийг цаасаар бус зөвхөн цахим системээр буюу Хур, Дан системээр хүлээн авч, төрийн мэдээллийн нэгдсэн сантай уялдуулан шалгаруулах юм. Өмнө өгсөн хүсэлтүүд хүчингүй болж, бүгд шинээр бүртгүүлэх шаардлагатай болсон. Мөн оролцогч нь өөрийн нэр дээр орон сууцгүй байх, шаардлагатай бүх мэдээллийг цахимаар илгээх шаардлагатай. Шинэ журмаар тодорхой бүлгүүдэд квот олгожээ. Үүнд:

  • Төрийн үйлчилгээний ажилтан (эмч, багш) – 25%
  • Төрийн албан хаагч – 15%
  • Ахмад настан – 18%
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн – 10%

Мөн залуу гэр бүл, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон гэр бүлүүдийг хамруулах зохицуулалтыг тусгасан. Гэвч нийт хүсэлт гаргагчдын тоо өндөр байх нөхцөлд эдгээр квот бодитоор хэр хүрэлцэх нь тодорхойгүй. Журмын дагуу төрийн орон сууцыг Түрээслэх, Түрээслээд өмчлөх, Газар, эд хөрөнгийг орон сууцаар солих, Дахин төлөвлөлтийн үед иргэдийг түр байрлуулах гэсэн дөрвөн хэлбэрээр ашиглуулах боломжтой болсон байна.

Шинэ журамаар баталсан шийдвэрүүдээс дараах асуудлууд гарч болзошгүй. Жишээ нь Түрээсийн төлбөр зах зээлийн үнээс хямд ч дундаж орлоготой өрхөд сар бүр тогтмол төлөх нь санхүүгийн дарамт болох магадлалтай. Жишээ нь, 50–60 м² байрны түрээс Улаанбаатар хотод 11,000–15,000 төгрөг/м² байна.

Ингэснээр 50 м² байрны сар бүрийн төлбөр 550,000–750,000 төгрөг болж, дундаж өрхийн орлоготой харьцуулахад өндөр ачаалалтай.

Мөн түрээслээд өмчлөх гэрээгээр орох иргэд таван жилийн дотор урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх ёстой. Энэ хугацаанд санхүүгийн боломж бүрдээгүй тохиолдолд дараагийн өрхөд боломж шилжих зохицуулалттай. Орлогын тогтворгүй өрхүүдэд хугацааны дарамт үүсгэж, гэр бүл, ажил амьдралд нөлөөлж болзошгүй. Иргэдийн хүсэлт цахимаар хүлээн авч, ил тод шалгаруулалт явуулах ч, хүсэлт гаргах өрхийн тоо төслийн хүчин чадлаас хэт их байвал өрсөлдөөн эрс нэмэгдэнэ. Зорилтот бүлэгт багтсан иргэдэд хүрэлцэх эсэх нь тодорхойгүй. Барилгын явц, санхүүжилт, зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын нөөц зэрэг нь төслийн ашиглалтад орох хугацаанд саад учрах эрсдэлтэй. Хугацаа хоцрох тохиолдолд түрээсийн гэрээ, урьдчилгаа төлбөр, сонгон шалгаруулалттай холбоотой бүх төлөвлөгөө хойшилж, иргэдэд тодорхойгүй байдлыг үүсгэнэ.  Эдгээр хүчин зүйлсийг харгалзан үзвэл, төрийн орон сууцны хөтөлбөр нь боломж олгож байгаа ч бодит байдал дээр иргэдэд санхүүгийн, зохион байгуулалтын  аз сорилт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зөмбүрэл 2026-03-23 202.126.88.152

Байранд яаж бүртгүүлэх вэ

Avatar

Ягаанцэцэг 2026-03-23 202.55.188.45

синий хувьд хамрагдмаар л байна өөрийн гэсэн орох оронтой болмоор л байна өрх толгойлсон ээжийн хувьд яааж хамрагдах юм болоо хаана бүртгүүлэх юм бол

Avatar

Ягаанцэцэг 2026-03-23 202.55.188.45

хүнээ олж яг оноогдвол зүгээр байгаа шүү танил талаараа хүмүүс их хамрагдаад мөнгөтэй орон гэртээ хүмүүс их аваад байдаг дааа шударга хамаруулах хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2026-03-23 202.55.188.124

Ер нь бол байр авч байгаагүй тогтвортой хөдөлмөр эрхлэдэг муу зуршилгүй гэх мэт хүмүүсийг хороогоороо судалгаа хийлгээд оруулвал зүгээр санагдлаа Хөдөлмөрлөх дургүй халамжаар амьдрах сонирхолтой мөн 2,3 байртай түүнийгээ түрээслүүлээд амьдардаг хүмүүс байдаг бололтой

Avatar

Нэргүй 2026-03-23 150.228.177.40

Хөпөө орон нутгаас хамрагдах боломжтой юу? Өндөр настан байнаа.

Avatar

Г. Үүрийнтуяа 2026-03-23 194.230.146.235

Би багш мэргэжилтэй боловсролын салбарт 15 жил ажилласан. 3 хүүтэй. Би энэ төсөлд хамрагдах хүсэлтэй байна.

Avatar

Нэргүй 2026-03-23 122.201.31.70

ТӨРИЙН АЛБАН ХААГЧ Л ХҮН ЮМУУ

Avatar

Нэргүй 2026-03-23 103.212.162.128

Яаж хамрагдах юм бол оо хориод жил хувийн түрээсийн байраар явлаа энэ хөтөлбөрт нэг хамрагдах пмсан бурхан минь гэж

Avatar

Буянзаяа 2026-03-23 59.153.113.80

сайн байна уу би хөгжилийн бэрхшээлтэй иргэн байна яаж хаан бүртгүүлэх юм бэ ямар2 сайтаар бүртэгүүлэх вэ мэдээлэл авий

Avatar

Нэргүй 2026-03-23 59.153.113.80

одоо энд дээр бөөн танил талаа хамруулах гээд бөөн хахуул бас бөөн хүнд суртал явагдана шдэ яг орох ёстой иргэнээ оруулахгүй дан мөнгөтэй бөөснүүдээ орууландаа энд ёстой жинхэн шоу болондоо

Avatar

Урнаа 2026-03-23 122.201.31.239

Хөдөө орон нутагт хэрэгжилт байна уу.Ам бүл 5.Бага насны 3 хүүхэдтэй.Амьдрах нөхцөлөө сайжруулмаар байна.Түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй байна.Хаана яаж бүртгүүлэх вэ

Avatar

Нэргүй 2026-03-23 202.9.41.89

Эмнэлгийн байгууллагад 35 жил тасралтгүй ажиллаад тэтгэвэртээ гарсан ба 7 жил түрээсийн байранд амьдарч байна

Avatar

Ч.Төгсжаргал 2026-03-23 64.119.30.117

Хөдөө орон нутгийн иргэд болох уу хотод 3 оюутан хүүхэдтэй байр түрээслэх хүндрэлтэй байдаг орон нутагт төрийн албанд ажилладаг. Бүртгүүлэх мэдээллийг хаанаас авч болох вэ

Avatar

Хатан 2026-03-23 202.126.91.46

Миний бие төрийн үйлчилгээний салбарт багшаар 12 жил тасралтгүй ажиллаж байна. Амьдрах нөхцөлөө сайжруулах, тогтвортой орон сууцанд амьдрах зорилгоор түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байна. Яаж хамрагдах вэ цахимаар бүртгэн л гэнэ шалгуур үзүүлэлт нь ямар байх вэ

Avatar

о цогзолмаа 2026-03-23 66.181.161.198

хөдөө орон нутагт бдаг хүмүүст маш их хэрэгтэй шүү яаж бүртгэүүлэх вэ

Avatar

Нэргүй 2026-03-23 202.126.89.112

ахмад настан юу юу бүрдүүлэх вэ

Avatar

Х.Очирсуурь 2026-03-23 202.126.89.200

Яаж бүртгүүлэх вэ

Avatar

Х.Очирсуурь 2026-03-23 202.126.89.200

25 жил төрийн байгууллагад тасралтгүй ажиллаж байна түрээслээд өмчилөх орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна

Avatar

Нэргүй 2026-03-23 103.229.121.179

өмчлөх.ажлын амжилт хүсье.ахмад настанг ямар журамаар оруулах бол

Avatar

Д,Аварзэд 2026-03-23 66.181.161.24

яаж бүртгүүлэх вэ

Avatar

Нэргүй 2026-03-23 59.153.87.13

yaj bvrtgvvlh wee

Avatar

Л Мөнхбат яаж бүтгүүлэх вэ 2026-03-23 66.181.187.134

яаж бүтгүүлэх вэ

Avatar

Батжаргал Мөнхнаран 2026-03-23 122.201.31.237

түрээсээр өмчөлмөөр байна

Avatar

Цогбаяр 2026-03-23 59.153.86.22

2р хүүхэд амьдардаг юм аа яаж бүрдүүлэх бэ

Avatar

Нэргүй 2026-03-23 103.229.120.227

yaaaj bvrtgvvleh we ?

Avatar

Adiyasvren 2026-03-23 122.201.31.138

Tvreesleed umchluh bairanad oroh hvseltei baina. Odoo ch tvreesiin bairand amidarch baigaa undur nastan bainaa yaaj bvrtgvvleh talaar medeelel abaya

Avatar

Энхцэцэг 2026-03-23 202.126.90.242

яаж Бүртгүүлэх бээ

Avatar

Нэргүй 2026-03-23 183.177.110.33

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй залуу гэр бүл гэр орон байхгүй хамрагдана биз дээ арын хаалга авилгал байхгүй бол тэнцэх ёстой гэж бодож байна

Avatar

Бэгзсүрэн .Баточир 2026-03-23 202.55.188.103

яаж бүртгүүлэх бэ

Avatar

tseenee 2026-03-23 202.55.188.126

haana yaj burtguuleh we

Avatar

Нэргүй 2026-03-23 202.126.89.148

яаж бүртгүүлэх вэ?

Avatar

Макроны ах 2026-03-23 66.181.160.40

Түрээсийн дараах ямар үнээр энэ орон сууцаа авах болж байна. 5 жилийн хугацаанд цахилгааны үнэ, цэвэр бохир ус, халаалт, Сөх-ийн үнэ яаж өсөх бол ?
Одоо цагийн замын түгжирэл шийдэгдэх юм уу ?

Avatar

иргэн 2026-03-23 202.131.226.86

Дандаа төрийн албан хаагч, эмч, багш гэж байх юм. Энэ улсын гол орлогыг хувийн аж ахуй нэгжийн ажилчид бүрдүүлдэг хэрнээ бид нарыгаа бүх юмнаас хасчих юмаа.

Avatar

иргэн 2026-03-23 202.55.186.137

Яг үнэндээ тогтмол цалинтай оффист суудаг төрийн албан хаагчид бүгд л байртай байгаа. Тогтмол орлого, баталгаатай цалин гэдэг бол давуу тал. Гэтэл хувиараа зүтгэж байгаа гэр бүлүүд олон бн. Бас төр, хувийн ААН, компанид ажиллаж байгаа хүмүүс бүх юмны гадна орхигдох юм аа.ккк

Avatar

Нэргүй 2026-03-23 118.176.189.189

emnelegiin salbart 15 jil ajillasan 3hvvhedtei urh tolgoilson emegtei bna hamragdmaar bna

Avatar

иргэн 2026-03-23 202.55.186.137

Төрийн албан хаагч гэдэг дотор ТӨХК-ийн ажилтан орох юм уу? Урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй байгаа, анх удаа байр авах гэж байгаа гэр бүлүүд олон байна. Нас заагаад, эсхүл төрийн үйлчилгээний, төрийн.. гээд ангилчихаар ТӨК, хувийн компанид ажиллаж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэр бүлүүд хаягдчихаад бн аа.. 40 хүртэлээ байрны урьдчилгаа бүрдүүлэх гээд ч чадахгүй 2-3 хүүхэдтэй гэр бүл бн. Энд тэнд түрээс төлж байхаар авах байрандаа түрээсээ төлөөд үнэндээ тооцуулмаар бх юм.ккк

Avatar

Нэргүй 2026-03-23 202.70.40.157

яаж бүртгүүлэх вэ

Avatar

Ханна 2026-03-23 66.181.188.137

яаж бүртгүүлэх вэ

Avatar

Нэргүй 2026-03-23 66.181.188.137

яаж бүртгүүлэх вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж