Москвагийн иргэд шөнийн тээвэрт дуртай байна

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Москвагийн иргэд шөнийн тээвэрт дуртай байна

Москвагийн иргэд шөнийн тээвэрт дуртай байна

Шөнийн цагаар нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо сүүлийн гурван жилийн дотор хоёр дахин өссөн хэмээн Москва хотын Захирагчийн орлогч Максим Ликтусов РИА Новости-д ярьсан байна.

“Өнөөдөр Москва хотын хэмжээнд 12 чиглэлд шөнийн тээврээр үйлчилж байна. Гурван жилийн өмнөөс шөнийн цагаар нийтийн тээврээр үйлчилж эхэлсэн. Нэг шөнөдөө дунджаар 2300 орчим зорчигч тээвэрлэж байгаа нь гурван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн дүн юм” хэмээн Максим Ликтусов хэлжээ.

Шөнийн ээлжийн автобусыг хүлээх хугацаа 15-30 минут байдаг байна.

Түүнээс гадна Москва хотын зарим чиглэлийн автобус 24 цагийн үйлчилгээнд шилжиж эхэлжээ. Тухайлбал, Москва хотын хойд хэсгийг хотын төвтэй холбодог М10 чиглэлийн автобусууд долдугаар сараас 24 цагаар үйлчилдэг болж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж