Москва хотноо зохиогдсон “Миссис Россия-2018” тэмцээний тэргүүн титмийн эзнээр Тверь хотын Анна Телегина тодорлоо.
Түүний араас Санкт Петербургийн Ксения Андреева, Геленжикагийн Евгения Бурло удаалсан байна.
Анна Телегинагийн титмийг өнгөрсөн 2017 оны тэмцээний тэргүүн Полина Диброва гардуулсан байна.
“Миссис Россия” тэмцээн 2000 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Планета женщин” сан зохион байгуулдаг юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ