Инфляцийн өөрчлөлтийн шалтгаан | News.MN

Инфляцийн өөрчлөлтийн шалтгаан

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Инфляцийн өөрчлөлтийн шалтгаан

Инфляцийн өөрчлөлтийн шалтгаан

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2018 оны 7 дугаар сарын байдлаар Улсын хэмжээнд 7.7 хувь, Улаанбаатар хотод 8.8% байв. Инфляци сүүлийн 2 сард идэвхжихэд хатуу түлш (хэрэглээний нүүрс, мод), мах, хүнсний ногоо болон шатахууны үнийн өсөлт нөлөөлж байна. Эдгээр 4 төрлийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотын жилийн инфляцийн 4.6 нэгж хувийг дангаараа тайлбарлаж байна.

Улаанбаатар хотын жилийн инфляцийн бүрэлдэхүүн

Нэр төрөл

Жин

Жилийн инфляцид эзлэх хувь

Хатуу түлш

0.03

1.62%

Мах

0.10

1.09%

Хүнсний ногоо

0.02

1.01%

Шатахуун

0.06

0.84%

Бусад

0.79

4.21%

Цаг агаарын нөхцөлөөс үүдэн хатуу түлшний үнэ өнгөрсөн оны 8-11 дүгээр сар болон 2018 оны 1-3 дугаар саруудад нийт 60.6 хувиар өссөн нь улирлын хандлагаас давсан үзүүлэлт байв.

Махны үнэ 6 дугаар сарын дунд хүртэл өсч, оны эцэс рүү хямдардаг улирлын хандлагаасаа зөрж 7 дугаар сарын дунд хүртэл өссөнөөр 6 болон 7-р сарын инфляцийг өсгөх нөлөө үзүүллээ.

Өнгөрсөн онд хураасан ургацын хэмжээ бага (төмс, хүнсний ногооны ургац 2016 онтой харьцуулахад 20-40 хувиар буурсан) байсан нөлөөгөөр хүнсний ногооны үнэ өмнөх оны мөн үеэс 10-50 хувиар өндөр түвшинд хадгалагдаж байна. Тухайлбал, хүнсний ногооны бүлгийн үнэд хамгийн их нөлөөтэй бүтээгдэхүүн болох төмсний үнэ өмнөх оны мөн үеэс 85.3 хувь, луувангийн үнэ 138.1 хувь, байцааны үнэ 39.5 хувиар өндөр байна. Өмнөх жилүүдийн онцлогоос харахад шинэ ургац хураалттай холбоотойгоор 7-р сард үнэ өсч, 8-р сард буурдаг.

Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүн болон Монгол улсад импортлогдож буй шатахууны хилийн үнэ 40 орчим хувиар өссөнөөс шалтгаалан дотоодын зах зээлд шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 250 орчим (тайлант оны 5-7 дугаар сард 130 орчим) төгрөгөөр нэмэгдлээ.

Инфляцийн богино хугацааны төсөөлөл

Нийлүүлэлтийн шокод өртөмтгий бараа, бүтээгдэхүүнийг хэрэглээний сагснаас хасч тооцсон суурь инфляци оны эхнээс 3.1 хувь, өмнөх оны мөн үеэс 7.5 хувь өсөлттэй байна.

Эх сурвалж: Монголбанк

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-20 202.126.88.53

цалин өсөх хэрэгтэй. харин түүнийг дагаж ноён доллар өсөж болохгүй . бусад нь зах зээлээрээ штйдэгдэнэ

Avatar

carlsen 2018-08-20 202.131.225.150

Үнэд нөлөөлөх хүчин зүйлсүүд нь өсөөд байхаар яаж ч имфляцийг яаж барьж чадах вэ. Нөгөө талдаа цалин орлого нэмэгдсэн ч юмны үнэ дахиад л өснө. Чөлөөт зах зээлд төрийн хүч мөхөсдөж байна.

Avatar

zochin 2018-08-20 103.26.195.191

Mongolbank ylam ORK bolood baihiin

Avatar

Зочин 2018-08-20 202.131.247.23

1% байсан инфляци 9% болчихоод байхад яг юу х у ц а а д байгаа юм бэ? Махны үнэ 30 хувиар, хүнсний ногооны үнэ 50 хувиар өсчихөөд байна. Хөдөөд инфляци гаарч, иргэд улам ядуурч байна.

Avatar

Зочин 2018-08-20 202.21.115.165

Тио тгвл чи наадахаа батлаад нийтлэл бичээч хха чадахгүй шд. Тиймээс учрыг нь ойлгохгүй байж дуугүй л бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж