Мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлжээ

Мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгдэг газруудад “Эмзэг цэг” нэгдсэн арга хэмжээ аяныг зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд 54 алба хаагч 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд эргүүл хяналт шалгалт явуулж 84 иргэн, 27 аж ахуй нэгж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан 10 дэн буудлын үйл ажиллагааг зогсоожээ. Мөн хууль зөрчсөн байж болзошгүй 13 зөрчил илрүүлэн шалгаж байна.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаагийн дэслэгч Т.Отгонбаяр “Нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш манай хэлтэс нийтдээ 33 зөрчил илрүүлж, 7.6 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Мөн автомашины эд ангийг хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна” гэв.

Мөн НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад А.Энхтуул “Арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллаж байсныг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоолоо” гэсэн юм.

Т.НОМИН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж