Японы тамирчдыг нутаг буцаажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Японы тамирчдыг нутаг буцаажээ

Японы тамирчдыг нутаг буцаажээ

Японы Олимпийн хороо дөрвөн эрэгтэй сагсан бөмбөгийн тамирчдыг нутаг буцаажээ. Учир нь уг дөрвөн тамирчин биеэ үнэлэгч худалдан авсан аж. Индонез улсын нийслэл Жакарта хотод Япон улсын төлөөлөгч Яасухиро Яамашита өөрийн орны тоглогчдод арга хэмжээ авч нутаг буцаасан талаар мэдэгдсэн байна. Өнгөрсөн пүрэв гаригт /2018.08.16/ болсон тоглолтын дараагаар Япон улсын өмсгөлтэй тамирчид Жакарта хотын энтертайнмент дүүрэг рүү явжээ. Тамирчид баранд япон хэлээр ярьж чадах Индонез улсын иргэнтэй таарч биеэ үнэлэгчид авах талаар санал тавьсанд зөвшөөрсөн байна. Шийтгүүлсэн Такуяа Хашимото, Кейта Имамура, Юуяа Нагаёоши болон Такума Сато нар өөрсдийн зардлаар нутаг буцсан аж.

“Би Япончуудын өмнөөс уучлалт гуйж байна. Бид тамирчдадаа цаашид ийм ичгэвтэр үйлдэл гаргахгүйн тулд сайтар зааварлах болно” хэмээн Яасухиро Яамашита уучлалт гуйжээ.

Эх сурвалж: Japan Times, BBC
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж