Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт  ажиллах үеэрээ төв талбайд болсон “Наурыз-2026” баярын ёслолд оролцлоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Туурга тусгаар Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрөн сууж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авьяас билигт, ажилч хичээнгүй казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Урган төлжихийн эх, урин хавартай золгож, өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг казах түмэн маань Наурыз буюу “Шинэ өдрийн баяр” хэмээн хүндэтгэн ёсолж ирсэн түүхтэй билээ.

Айсуй цагийн эхлэл Наурыз хүн ардын сэтгэлд итгэл найдварын гэрэл цацраан, эв эеийг бататган бэхжүүлж, өнгөрснийг цэгнэж, ирээдүйг бүтээх ухааныг сануулдаг казах түмний оюун санааны өвөрмөц өв соёл төдийгүй ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн “Олон улсын баяр” юм.

Шинэ бүхний эхлэл Наурызын баяраар казах түмэн маань үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг урлаж, ашдын ерөөлөө бэлгэдэж, угтан ирж буй жилдээ сайн сайхан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл бэлгээ өргөдөг эртний сайхан уламжлалтай.

Төв азийн цээжинд мянга мянган жил нүүдэллэн амьдарсан казах, урианхай, дөрвөд, тува  угсаатан зэрэгцэн амьдардаг, Асгатын мөнгөний орд тэргүүтэй байгаль эхээс хайрласан арвин баялагтай, Алтай Таван Богд, Хотон, Толбо, Хурган нуур гээд уул, ус нь тэгширсэн, соёлын олон янз байдлыг солонго мэт цогцлоосон Баян-Өлгий аймаг хөгжин цэцэглэж байна.

Нарны баяр Наурызын босгон дээр амжилт бүтээл, ажил үйлсээрээ түмэн олондоо хүндлэгдэж, төр улсдаа үнэлэгдсэн эрхэм алдартан, гавьяатнууд Та бүхний дундаас олноороо төрөн гарсныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Бэлгэт сайн энэ өдөр ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Баян-Өлгий аймгийн иргэдээ Монгол төр хүндэтгэн алдаршуулж, төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхэм хүндэт Та бүхэнд төр, түмнийхээ өндөр итгэл, өргөн хүндлэлийг хүртэж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-03-22 103.229.120.214

Казак түмэнд наурызын баярын мэндийг хүргэе.
Казак түмнээс сурах юм маш их бий шүү. Эмэгтэйчүүд нь ажилсаг, айлын сайн бэр болдог.

Avatar

Зочин 2026-03-22 103.57.94.221

Казак түмэндээ үндэсний баяр, хаврын баярын мэнд хүргие. Сайхан баярлаарай.

Avatar

Нэргүй 2026-03-22 91.239.53.123

Ажлын байрны дарамтаа болино уу, шагналын хэлтсиын эмэгтэйд гаргахыг тэвчих ёсгүй шүү хүрэлсүхээ

Avatar

Иргэн 2026-03-22 103.57.95.134

хийх юм аа олж ядсан төсвийн мөнгийг үргүй зарах ямар хэрэгтэй юм бэ казакууд орогнол хүсэж монголд орж ирсэн хэсэг бүлэг хүмүүсийг ингэж давраагаад арай хөгийн үнэ цэнэгүй төр юм

Avatar

Нэргүй 2026-03-22 103.229.120.122

Баян-Өлгийчүүдийн хагас нь л казакууд бусад нь тагнуул хийдэг монголчууд. Монголчууд казакуудыг, эрлийзүүдийг, Монгол улс дахь Оросуудыг ба Хятадуудыг хорлож улмаар АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг. АНУ нь бусад улсад үймээн самуун дэгдээж, зэр зэвсгийн наймаагаа хийдэг юм.

Avatar

Нэргүй 2026-03-22 59.153.113.242

Хасагууд тэгээд битгий газар усны нэр өөрчлөөд байгаараа ддаанууд

Avatar

Нэргүй 2026-03-22 172.58.244.152

Ах дүгээр архи эргүүлээд л …..

Avatar

Нэргүй 2026-03-22 103.229.120.63

SADARTLA XUCHINDUULI80955877SEXZY MASSAJLI

Avatar

Нэргүй 2026-03-22 202.9.41.44

Казахууд минь Монгол улсынхаа жинхэнэ иргэн байж хоёргүй сэтгэлээр Монголын төлөө байгаарай гэж хүсье. Та нартаа хаврын баярын мэнд хүргье.

Avatar

Нэргүй 2026-03-22 103.229.120.63

SEXSDEED VANXANDI BOOW XXN BOOW DOLOOJ ANUSDAAD XUCHINDUULI VANXANDAAD80955877

Avatar

Нэргүй 2026-03-22 202.9.41.90

Казах түмэндээ баярын мэнд хүргэе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж