Г.Нандинзаяа хүрэл медаль хүртэж, Н.Золбоо эхний өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Г.Нандинзаяа хүрэл медаль хүртэж, Н.Золбоо эхний өрсөлдөгчөө яллаа

Г.Нандинзаяа хүрэл медаль хүртэж, Н.Золбоо эхний өрсөлдөгчөө яллаа

Азийн спортын 18-р их наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -125кг, эмэгтэйчүүдийн 50кг-ийн жингийн эхний барилдаанууд явагдаж эхэллээ.  Эрэгтэйчүүдийн -125 кг-д барилдаж байгаа ОУХМ Н.Золбоо эхний тойрогт Тажикстаны бөх Фарход Анакуловыг оноогоор цэвэр яллаа. Тэрээр дараагийн тойрогт Узбекистаны бөх Давит Мозманашвилитэй хүч үзнэ.Мөн эмэгтэйчүүдийн ангилалд 50кг-д барилдаж байгаа ОУХМ Э.Нарангэрэл Тайландын бөх Эсати Манликаг цэвэр ялж, барилдаанаа амжилттай эхлүүллээ. Тэрээр одоо Узбекистаны бөх Даулетбек Якшимуратоватай барилдана.

Мөн  тавагт буудлага буюу Хийн бууны 10 метрийн урт бууны төрөлд өрсөлдсөн манай улсын тамирчин Ганхуягийн Нандинзаяа ний 227.4 оноогоор гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэн боллоо. Монголын баг тамирчид өнөөдөр медалийн тоогоо нэгээр нэмээд байна. Энэ төрөлд БНХАУ-ын тамирчин  250.9 оноогоор алтан медаль, БНСУ-ын тамирчин 248.6 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж