УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулганыг нээсэн ч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаагаас хуралдаж чадахгүй гацлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөгдөх хүртэл чуулганд орохгүй гэдгээ мэдэгдсэн. МАН олонхоороо ирцээ бүрдүүлэх бүрэн боломжтой ч хуралдаж чадахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ. Эсвэл Ардчилсан намын бүлэг МАН-ын хэсэг гишүүдтэй хамтран ирцээр "бойкот" хийгээд байна уу?
-УИХ-ын хаврын чуулган эхэлснээр бид хоёр дахь хаврын чуулганы нээлтээ хийлээ. Өөрөөр хэлбэл, одоогийн 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Энэ утгаараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд маш сэтгэл хангалуун бус байна. Өнгөрсөн хугацаанд эрх баригч намын олонхын бүлгийн гишүүд болон Засгийн газар парламентад туйлын хүндэтгэлгүй хандаж ирлээ. Өнгөрсөн намрын чуулган дээр ч тодорхой ажил хийсэнгүй. Одоо хаврын чуулган эхэлсэн ч бүх зүйл тодорхой бус байна.
Энэ утгаараа Ардчилсан нам улс төрийн тэмцэл хийж байгаа юм. Бид сандал суудлын хэрүүлээс гадна МАН-ын дотоод толхилцооныг хараад зүгээр суугаад байх боломжгүй байна.
Эрх баригч намынхан юмыг аргацаасан байдлаар битгий хандаач ээ. Дэд сайд нарын асуудлаа эргэн харах шаардлага тавихаар хоёр сайдыг чөлөөлсөн болдог. Тодорхой бодлого шийдвэрээ танилцуулаад, нэг талдаа гарах хэрэгтэй. Төрийн ажлыг хийвэл хийсэн шиг хийе. Хийж чадахгүй бол болих хэрэгтэй. МАН-ын дотоод асуудал бидэнд хамаагүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн 100 хувийн саналаар энэ шийдвэрийг гаргасан.
-Анх Н.Учрал гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхэд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй 10 гаруй гишүүн дэмжсэн. Одоо болохоор УИХ-ын даргаасаа чөөлөөлөгдөх ёстой гэх шаардлага тавьж, акц өрнүүлж байгаа нь утгагүй юм биш үү гэх шүүмжлэл гарч байна. Таны хувьд УИХ-ын дарга болохыг анхнаасаа дэмжээгүй юу?
-Өнгөрсөн 10, 11 дүгээр сард УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Х.Тэмүүжин гишүүний албан бланк дээр УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Энэ төсөлд аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй, хэрэв УИХ-ын даргаар сонгогдвол намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ гэдэг агуулгыг тусгасан. Бид энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ингэснээр парламентынхаа засаглалыг бэхжүүлж, парламентыг олон намын төлөөлөл бүхий мэтгэлцээний талбар байлгах боломжийг тэлэх юм. Тухайн үед Н.Учралыг УИХ-ын даргаар сонгоход Ардчилсан намын нэр бүхий гишүүд улс төрийн соёлоо баримтлаад л саналаа өгсөн байх.
Миний хувьд анхнаасаа Н.Учралыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжээгүй. УИХ дахь МАН-ын бүлгээс ч гэсэн намынхаа даргыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн нь зарчимгүй явдал гэж харж байсан. Тэр агуулгаараа бид хуулийн төслөө аль болох хэлэлцүүлэхийг зорьж байна.
МАН-ын зарим сайд дарга нар ярихдаа "Улс оронд хэрэгтэй олон чухал хууль хэлэлцэх гэсэн чинь Ардчилсан нам улс төр хийж, гацаалаа" гэж байна. Засгийн газар шийдэмгий байж, бодлогын манлайлалтай ажиллахгүй байгаа хэрнээ сандал суудлын асуудал гарахаар ийм зүйл яримааргүй байна. Бид парламент дотроо олонх, цөөнхийн бүлэг гээд талцаж болох ч УИХ бол мэтгэлцээний талбар байж эрүүл хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Гэтэл энэ агуулгыг МАН-ын бүлэг бүдэгрүүлж, ойлгохгүй байгаад харамсч байна.
-Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүлээн авах боломжтой гэдэг хариу өгсөн гэж байсан. Хоёр сайдыг чөлөөлж, томилж чөлөөлж байх шиг байна. Намрын чуулганы төгсгөлд Ардчилсан нам болон МАН-ын зургаан гишүүнтэй ажлын хэсэг байгуулсан шүү дээ. Энэ ажлын хэсэг ажлаа хийж байгаа болов уу. Ер нь энэ тодорхойгүй байдал хэр удаан үргэлжлэх бол?
-Бид анхнаасаа л энэ Засгийн газарт маш тодорхой шаардлагуудыг тавьж ирсэн. Төрийн албаны данхар бүтцээ цомхотгож, төсвийнхөө үрэлгэн байдлыг авч үзэхийг шаардсан. Улсын төсөвт тусгасан ахмад настны тэтгэвэр болон багш, эмч нарын цалингийн асуудал одоо ч маргаан дагуулж байна. Иргэдийнхээ бодит амьдрал, амьжиргаанд нийцсэн бодлого ярихгүйгээр сандал суудлын хэрүүлээ ярьж байгаа нь маш их учир дутагдалтай. Г.Занданшатарын Засгийн газар томилогдсоноос хойш Ардчилсан намаас удаа дараа шаардлагуудыг тавьж ирлээ. Мөн МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргаасаа хэзээ буух вэ гээд энэ бүх зүйлдээ тодорхой хариулт авч байж улс төрийн тэмцлээ зогсооно. Үүнийг тэмцэл гэдэг агуулгаар нь хараарай. Бид ард түмнийхээ талд байж, эрх баригчдыг аргагүй байдалд оруулахгүй бол зүгээр хуралдаад явах боломжгүй байна.
Бидний шаардлагын хариуд нэг сайдыг нөгөө сайдаар солих нь хангалтгүй. Яг бодлогын өөрчлөлтүүд хэрэгтэй байна. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан "Татварын багц хуулийг хэлэлцэх гэсэн нь Ардчилсан намынхан ирэхгүй байна" гэсэн байна лээ. Гэтэл ард түмэн Татварын багц хуулиас тэс өөр хуулийн өөрчлөлтийг хүсэн хүлээж байна.
Тэр дорвитой хуулийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн бариагүй. Тиймээс Ардчилсан намаас өргөн барьсан нэр бүхий хуулийн төслүүдийг хамтатган УИХ-аар хэлэлцэх ёстой. Жишээлбэл, Ардчилсан намын гишүүдээс Хүн амын орлогын албан татварыг нэг хувь болгож буулгах, мөн Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах хуулийн төслүүдийг хамтад нь хэлэлцэх шаардлагатай байна. Тэгэхгүй эрх баригчид өөрсдийнхөө эрх ашиг, сонирхолд нийцэх хуулиудыг хэлэлцээд баталдаг баймааргүй байна. Ардчилсан намаас санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэх нь байтугай жагсаалтад ч оруулахгүй байгаа нь шударга бус юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд энэ улс төрийн тэмцлээ маш удаан хугацаагаар үргэлжлүүлэхэд бэлэн байна. Асуудлыг аргацааж шийдэх ёсгүй.
-Та бүлгийн гишүүдийнхэ хамтаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Эрх баригчдын өргөн барьсан хуулийн төслөөс ямар ялгаатай вэ. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх үү?
-Бид энэ хуулийн төслөө өргөн барихаар хаврын чуулган нээхийг хүлээсэн. Намрын чуулганы төгсгөлд хуулийн төслөө өргөн барих гэсэн боловч хүлээж аваагүй. Одоо дахин УИХ-д өргөн барих хүсэлтээ өгнө. Засгийн газраас ижил нэртэй хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Ардчилсан нам үзэл баримтлалдаа эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах агуулгыг тод томруунаар оруулж, олон удаагийн Их хурлаараа баталгаажуулж, маш олон баримт бичгийг боловсруулсан. Харин МАН-ын зүгээс иргэдийн хүслийг уриа лоозон болгон ашиглахдаа маш сайн. Тэр утгаараа эдийн засгийн эрх чөлөө гэдэг үг үсгийг авч, хуулийн төсөл өргөн барьж, бүр хэлэлцэж эхэлсэн. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас засварлага авснаар намрын чуулган хаагдсан.
Иргэд энэ хоёр хуулийн төслөөс Ардчилсан нам болон МАН-ын бодлогын ялгааг тод томруунаар харьцуулан харах боломжтой. Бид аль болох хувийн өмчийг хамгаалах, энэ эрх, эрх чөлөөг тэлэх, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах талаар үзэл санааны түвшинд тусгасан.
Харин МАН хуулийн төсөлд энэ агуулгыг "шошго" байдлаар ашиглаж, чухал үзэл санааг лоозон болгон үнэгүйдүүлж байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ гарч ирэхдээ "Шударга ёс" гэж ярьж гарч ирсэн ч, түүний засаглаж байсан он жилүүдэд шударга ёс хамгийн ихээр үгүйлэгдсэн. УИХ-ын дарга Н.Учралын хувьд "Чөлөөлье" гэдэг уриа лоозонг нь эрх чөлөө гэдэг ойлголтыг үнэгүйдүүлэх арга замаар явж байна. Энэ бүх үнэт зүйл, үзэл санаа чинь аль нэг намын улс төрийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэх, иргэдийг хууран мэхлэх арга хэрэгсэл байж болохгүй. Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, парламентын дархлаа, шударга ёсыг эрэлхийлсэн тогтолцоо бол монголчуудад ардчилсан хувьсгалаар баталгаажсан маш үнэт зүйлс. МАН-ынхан энэ бүх үнэт зүйлийг үнэгүйдүүлж, улс төрийн шоундаа ашиглах эрхгүй.
-Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг өргөн барьсан. Иргэдийн зүгээс том хүлээлтийг үүсгэж байгаа ч гадаадын хөрөнгө оруулалтыг татвараар дэмжих гэх мэт чухал зохицуулалтыг тусгаагүй гэдгийг эдийн засагчид хэлж, шүүмжилж байна. Та энэ хуулийн төсөлийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа юу. Хуулийн төсөлд улс орны эдийн засгийг сэргээх ямар заалтуудыг тусгасан гэж харж байна вэ?
-Бид ажлын хэсэгт орсон. Учир нь аж ахуйн нэгж, иргэдийн санал санаачилгыг хуулийн төсөлд оруулах зорилгоор орсон. Гэлээ гэхдээ Засгийн газраас оруулж ирсэн хуулиуд учир дутагдалтай байна гэж харж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд татварын нийт дарамтыг бууруулахыг хүсч байна. Түүнээс биш процессын шинж чанартай зүйлс сонин биш. Гэтэл Засгийн газраас энэ багц хуулийн хүрээнд дорвитой татварын хувь хэмжээг бууруулсангүй. Тэр утгаараа Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс өргөн барьсан болон өргөн барих гэж байгаа хуулийн төслүүдийг хамтатган авч, хэлэлцэх шаардлагатай байна. Үнэхээр татварын дарамтыг бууруулах гэж байгаа бол нам хоорондын зөвшилцөл хийж, ажиллах ёстой. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна.
МАН маш азтай нам. Гадаад эдийн засгийн нөхцөл байдал сайн байх үед засаг барьж таардаг. Төсвийн орлого зовлонгүй бүрддэг. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ гэхэд нүүрсний орлого илт сайжирсан үед маш өндөр төсвийг захиран зарцуулж байлаа.
Харин одоо бол дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засаг ч тааварлашгүй байдлаар өөрчлөгдөж байна. Гадаад зах зээл дээр газрын тос, шатахууны үнэ нэмэгдэж, Монголд орж ирж буй импортын бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэлтэй байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, бид ийм тодорхой бус нөхцөл байдалд аль болох дотооддоо ухаалаг шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тэр утгаараа хамгийн түрүүнд иргэн, аж ахуйн нэгжүүдийнхээ орлогыг хамгаалах ёстой. Тэгж байж дотоодынхоо эдийн засгийг эрсдэлээс хамгаалж, цаашдаа бас өрсөлдөх чадвартай байлгах нөхцөлийг бүрдүүлнэ. Төрөөс төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бус хувийн хэвшлийн орлогыг хамгаалах талдаа бодлого баримтлах нь зөв гэж харж байна. Ардчилсан намын зүгээс маш тодорхой байр суурийг Засгийн газарт тавьж байгаа. Эрх баригчид бодлогын манлайлал үзүүлэхгүй байгаа учраас бид дараа дараагийн улс төрийн алхмаа хийж байна.
-Ардчилсан нам бүх шатандаа бүрэн шинэчлэл хийнэ гэдгийг О.Цогтгэрэл дарга мэдэгдсэн. Үндсэн дүрмийн өөрчлөлтийн дагуу намын гишүүдээ шинээр бүртгэж, дотоод сонгуулиа хийж, ирэх дөрөвдүгээр сард Их хурлаа хийх товтой байна. Залуу гишүүний хувьд ирэх сонгуулиадад Ардчилсан нам ялалт байгуулна гэдэг итгэл найдвар хэр байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нэг жил, УИХ-ын сонгууль болоход хоёр жил үлдлээ. Ардчилсан намын тухайд, 2028 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулаад хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ид боловсруулж байна. Нам дотроо бүрэн шинэчлэл хийж байна. Бид 2028 онд улс орныхоо эдийн засгийг ингэж тэлж, иргэн болон аж ахуйн нэгжүүдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ гэдэг тодорхой арга аргачлал бүхий мөрийн хөтөлбөрийг санал болгохоор боловсруулж байна.
Ардчилсан нам хариуцлагаа маш сайн ухамсарлаж байгаа. Ер нь Монголын ардчилсан тогтолцоо цаашдаа оршин тогтнох, эс оршин тогтнох асуудал манай намын үйл ажиллагаатай нягт холбоотой. Тэр хариуцлагыг ч бид үүрч яваа.
Тэгэхээр 2027, 2028 оны сонгууль хүртэл сөрөг хүчнийхээ үүргийг маш сайн биелүүлэх ёстой. Засгийн газар бөгөөд парламент дахь олонхын бүлгийг шахаж шаардан, парламентын хяналтыг маш сайн тавих ёстой. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа завхарлын учрыг олж, тогтолцоогоо хамгаалах ёстой. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улс авлига, ардчилал, хэвлэлийн эрх чөлөө гэх мэт үзүүлэлтээр олон улсын бүх индекст олон байр ухарлаа. Сүүлийн үед парламент руу дайрч давшлах асуудал гарч байна. Парламентын засаглал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Энэ бүх үнэт зүйлийн хамгаалалтад зогсох ганц улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Бид энэ үүрэг хариуцлагаа ухамсарлаж, дотооддоо шинэчлэлийг зоригтой хийж байна. Мөрөөдөл тээж байгаа олон залууст хаалгаа нээж байж, ялалт байгуулна гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ орон даяар хэлэлцүүлэг хийж, тодруулна гэсэн хүлээлттэй байна. Үүний дараагаар 2028 онд ямар ажил хийж хэрэгжүүлэхээ ард түмэнд танилцуулаад явна. Бид үлдсэн хоёр жилийн хугацаанд өргөн барих хуулиудаа өргөн барьж, сонгуульд маш тодорхой зорилготой оролцож, эрх баригч намд хариуцлага нэхэж ажиллана. Ардчилсан намынхаа Их хурлаар намынхаа шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж, шинэ дүрмийн хүрээнд хийсэн бүтэц бүрэлдэхүүн, гаргасан бодлого шийдвэрүүдээ танилцуулна. Тэр утгаараа ирэх хоёр жил маш чухал он жил байх болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Таны хувьд энэ хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжих үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Миний хувьд Ерөнхийлөгч өөрийнхөө хууль санаачлах хүрээ хязгаарыг хэтрүүлсэн гэж харж байна. Яагаад гэхээр УИХ-ын тухай хуульд УИХ-ын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачилна гэсэн байдаг. Улс төрийн онолоороо ч тэр засаглалын салаа мөчрийн хяналт тэнцлийн асуудал хөндөгдөж байна. Тэгэхээр шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал бие биедээ ямар хэмжээнд хяналт тавьж, ямар байдлаар бие даасан байдал нь хадгалагдах вэ гэдэг талаасаа учир дутагдалтай байна. Энэ асуудалд Ерөнхийлөгч маш том алдаа гаргаж байна. Хуулийн төслийг хүлээн авч байгаа УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газар ч алдаа гаргалаа.
Ерөнхийлөгч хууль санаачлах эрх мэдлийн хүрээ хязгаарыг хэтрүүлсэн эсэх асуудалд Засгийн газар өгсөн саналдаа хууль тайлбарлахдаа бас алдаа гаргасан. Яагаад гэхээр Засгийн газар хууль тайлбарлах эрх бүхий субъект мөн үү.
УИХ-ын тухай хуулийн 36.1 дүгээр заалттай нийцэж байна гэсэн тайлбар, саналыг Засгийн газраас өгсөн. Энэ бүхэн хууль зөрчсөн явдал. Энэ нь эргээд засаглал хоорондын хууль тэнцлийг алдагдуулж, парламентын дархлааг үлэмж сулруулах, гишүүдийн бүрэн эрхэд ноцтойгоор халдсан төсөл байна. Тэгээд үүнийгээ УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлаар халхавчилж байна. Ёс зүйн асуудлыг яривал олонхын бүлгийн гишүүд л өөрсдийгөө хулгайч, дээрэмчнээр нь дуудаж, ёс зүйгүй авирлаж байгаа биз дээ. Тэр асуудлаа нам дотроо шийд. Яагаад заавал энэ асуудлаа парламент руу оруулж ирж, хүслээ гүйцээх гээд байгаа юм бэ. Үе үеийн Ерөнхийлөгч нар хүний өөрийн гэлтгүй бүрэн эрх нь дуусаад ирэхийн цагт дарангуйлагчийн өнгө аяс үзүүлж ирсэн. Ардчилсан нам ч гэсэн энэ зовлонг туулаад гарсан. Манай намаас сонгогдсон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулгатай холбоотой асуудлууд бий, өнөөг хүртэл манай намынхныг тэрний хүн, энэний хүн гэж ярьцгаадаг. Яг үнэндээ тийм зүйл байхгүй. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр замаар явж байгаа харагдаж байна. Одоогийн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ар дээр зургаан жилээр сонгогдсон анхны улстөрч. Энэ өөрчлөлтийг хийхэд одоогийн Засгийн газрын тэргүүн ч манлайлж ажилласан. Эцсийн бүлэгт тогтолцоонд нөлөөлөх шинж чанартай алхам хийхээсээ урьтаж, өндөр дээд албан тушаал хашиж байгаа улстөрчид түүхэнд яаж дурсагдах вэ гэдгээ бодоод эх оронч шийдвэр гаргаасай. Тэр суудал дээр суухаар юм өөр харагддаг байж магадгүй. Энэ бол манай тогтолцооны алдаа гажиг байж болно. Өмнө нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг ярихад Ерөнхийлөгчийг ард түмний саналаар бус парламентаас сонгох ёстой юм биш үү гэдэг асуудал хөндөгдсөн.
Магадгүй УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг илүү ойлгомжтой байлгах хуулийн төслийг гишүүд өөрсдөө санаачилж болно. Харин Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслийг бид хэлэлцэж болохгүй. Тухайлбал, Үндсэн хуульд УИХ нийт 126 гишүүнээс бүрдэнэ гэж заасан. Тэр өнцгөөс нь харвал УИХ-ын гишүүдийг жагсаалтын, тойргийн гэж ангилах нь Үндсэн хууль зөрчих магадлалтай. Тиймээс энэ асуудалд улс төр судлаач, Үндсэн хууль судлаачид зоригтойгоор байр сууриа илэрхийлмээр байна. Нөгөө талдаа улс төрийн намууд асуудалд их болгоомжтой хандах ёстой. Манай нам ч нэг хэсэг тамганы хэрүүлтэй байж ирсэн учраас бас мартаж болохгүй. Одоо ИЗНН-д ийм асуудал үүсч байна. УИХ-д суудалтай нам гэдэг чинь Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй гэх мэт Үндсэн хуулиар хамгаалсан эрхтэй. Энэ бүх зүйлд шүүхийн замаар халдах асуудал байгаа цаг үед намд гишүүдээ эгүүлэн татах эрхийг олгох нь учир дутагдалтай. Энэ нь эргээд сонгогчдын эрхэд халдсан үйлдэл болно. Сонгогчдын сонгосон гишүүдийг намын бодлого дагахгүй байна гэдэг үндэслэлээр эгүүлэн татаж, гуравдагч хүмүүсийг оруулж ирснээр ардчилсан тогтолцоогоо эрсдэлд оруулах үйлдэл болно.
3,576.02






















































Нэргүй 2026-03-23 178.174.229.45
ZALUU HUN MUNDAG BNA AAA
Нэргүй 2026-03-23 115.132.184.158
Aaviinhaa hulgailsan mungiig butsaaj tushaachihaad shudarga dude toglono uu chi
Нэргүй 2026-03-23 172.58.244.152
Энэ ч улс төрийн боловсрол сайтай, логик сэтгэлгээтэй хүн бна шүү ! Ярианаас нь авах юм их бнаа !!!
Нэргүй 2026-03-23 66.181.177.210
Энэ амьдрал эдийн засаг энэ тэрээ бодоод ажлаа хийгээч дээ. новшнуудаа. Ганц кг мах бараг 30к хүрч байна. Яг яах гэж Их хуралд сууцгаадаг юм бээ.
Нэргүй 2026-03-23 103.229.122.75
Удам дамжсан нам төрийг самарагчидыг улд төрд оруулахаа больё оо. 28 оны сонгуулийр хэрсүү байгаарай
цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2026-03-23 103.229.122.75
Энэ бид 2-ийн онол яхих гэх бүр тэр ундаа улс төрийн онол яринх гэх нь энэ хүүхэн ахдаад сэрүүднээ . Харин хэрүүл хэл ам хэрхэн яаж хийх вэ гэх аргачлал бичвэл хгэрэл болсон болоогүй хэдэн юм сараачаад ирж мэдэх Хүүхэн байна доо.ккк
Зочин 2026-03-23 103.212.116.87
иймэрхүү улс төр хөөсөн хүмүүсийг битгий сонгоочэн.
Улс орноо хөгжүүлэхэд нэмэр болмоор байна
сонгогч 2026-03-23 202.9.47.51
АН-хан та нарын улс төр яахав. Туул голыг чинь устгаад дуусгах нь АН- д огт падлийгүй юу? энэ талаар сөрөг хүчин АН яагаад ганц үг ганхийхгүй байна вэ ?
Del 2026-03-23 202.55.188.82
хэзээ тэмцэж дуусах вэ улсгүй болсон хойноо юу их хурлаа тараагаад 126 гаа 100 болгоё
Нэргүй 2026-03-23 66.181.177.195
Atsiih ni temtsel ntr bhavdee ene ** khuuhen!!!!
Зочин 2026-03-23 103.212.116.126
Фортуна бонд нэрээр Монголыг өхөнд оруулж олигтой ч юм хийгээгүй өөрөө ч хөгжлийн банкны хэргээр дахин шалгуулах болсон Тооцоо судалгаагүй хийрхэгч нөхдөөс болж Монгол улс монголчууд маш их хохирч байна
Иргэн 2026-03-23 49.0.139.222
МАН-ын Оюун эгдэнэт нарын байгуулсан мафи бүлэг хүчтэй байна, юу тэр улсын эрх ашиг, ихээхэн юм болбол хүзүүгүй, сайхантэнэг шиг гарна даа гэцгээж байгаа нь дамжиггүй. МАН дотор хулгайч их… Сайн болтухай.
Хотын уугуул 2026-03-23 202.126.91.184
хэний захиалгаар тэр улс төрийн тэмцэл гээч юмаа хийгээд байгаа нь ойлгомжтой. Гадны гар хөл болсон, ардчиллын нэр барьсан бузар эмсүүд
Зочин 2026-03-23 103.212.116.126
Энэ гацаа хэлэн сар болж уосын ажил таг зогсвол нийт ард түмний санал ассуулга явуулж ерөнхийлөгчийн засаглалын асуудлыг шийлэх хэрэгтэй
Нэргүй 2026-03-23 103.229.120.144
үе залгасан намчин бацаанууд зайлаасай.
- guest; 2026-03-23 66.181.177.128
liberary
иргэн 2026-03-23 66.181.177.97
ан гарлаа гээд юу монгол улсыг өөрчилсэн бэ танай бөө аав чинь гишүүнээр болон сайд хийгээд явж байсан хөгжсөн үү үгүй ш тэ чи улс төрд орлоо гэж бас юугаар монгол улсаа хөгжүүлэв удам залгасан улс төрч юм бол улс орноо яаж хөгжүүлэх вэ бөө эцгийнхээ үаасан үамаар явбал хэрүүлээс салахгүй байлгүй танд найдах найдвар алга бна
өмхий хар г***й 2026-03-23 138.252.29.38
Мэдрэл Портунагийн балай охин Г/О хөөж монголыг эрхүү эрээний хэмжээнд аваачих ганц зорилготой. Гархадны галзуу аав нь тйим л зорилготой гадаадын тавиул
Нэргүй 2026-03-23 66.181.191.135
Нэг мөр ажлаа өгөөд гудамжиндаа гарч хүч үз
Нэргүй 2026-03-23 66.181.191.135
Нэгэнт үүрэгт ажлаа хийхгүй байгаа юм чинь эдэнд цалин хангамж гэж байхгүй байх ёстой. Дээрээ ч тэр доод шатандаа ч тэр шударга байх хэрэгтэй.
Нэргүй 2026-03-23 66.181.176.204
доор троллууд хуцаж бнаа. Сөрөг хүчний ажлыг заах эрх байхгүй ш дээ. дэмжиж бна
Зочин 2026-03-23 103.212.116.126
Ан дараагийн сонгуульд мэдлэг чадвартай ажил хэрэгч хүмүүсээ нэр дэвшүүлэх хэрэгтэй Салбар салбарын сайн мэргэжилтнүүдиййг улс төр үзэл бодлын хувьд бэлдмээр Энэ Жаргалан мэтийн залуувтар мөртлөө улс төржиж сөргөлдөхөөс өөр юм мэдэхгүй хүмүүс АН г хоцрогдсон 90 ондоо гацсан огт хөгжөөгүй Монголчуудын эрх ашиг сонирхлыг мэдэхгүй хүмүүс хэрэггүй
Нэргүй 2026-03-23 103.11.193.222
АН -ынхан гэж ямар ч хариуцлага хүлээх чадамжгүй, амаараа сайхан ярьж Ард түмнийг тархийг угааж чаддаг, хоорондоо эв зүйгээ олдоггүй, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг, Засаг барих тоолондоо улсаа самарч, эдийн засгийг элгээр нь хэвтүүлж чаддаг тийм л хүмүүс дээ, хамгийн тод бөгөөд сонгодог жишээ нь энэ хүүхний аав фортуна Батбаяр, цоо эрүүл биш, бөө мөө болж түүгээрээ хэргээс мултарсан.
Нэргүй 2026-03-23 103.57.95.34
энэ хүүхэн нуль жэнко барьцгүй гар даа…
Нэргүй 2026-03-23 66.181.166.60
АН энэ нэг угсаа залгамжлах хамжлагын ёсоо халмаар байнаа ёстой муухай харагдаж дэмжлэгээ эндээс л бүрэн алдаж байна
Нэргүй 2026-03-23 66.181.191.135
Үнэн, төр самрагч
Нэргүй 2026-03-23 202.21.100.202
Энийгээ улс төрийн тэмцэл гэчихжээ, МУ-н төрийн үйл ажиллагаа үеийн үед үрийн үрд тасралтгүй явах ёстой, гэтэл одоо чуулган хэлэлцэхгүй, бусад яаралтай чухал хуулиуд байна, бас дайны энэ үед хэлэлцэх асуудал зөндөө л баймаар юм. Зөвхөн нэг 2 хүн өөрсдийнхөө төлөө ингэж бойкот хийж байгаа нь төрийн эсрэг үйл ажиллагаа мөнөөс мөн
Зочин 2026-03-23 103.212.119.23
МАН ч дотроо хуваагдаад, АН ч хуралдаа суухгүй бойкотлоод байхаар төрийн ажил явахгүй юм байна. Ийм болохоор манайд Ерөнхийлөгчийн засаглал л тохирох юм байна.
Нэргүй 2026-03-23 66.181.184.65
энэ зөв л ярилцлага байна. юм эгэцүүлж бодож уншдаг л хүн бололтой
Нэргүй 2026-03-23 59.153.115.121
зөв ярьсан байна энэ төрийн гажуудлыг одоо л засахгүй бол ардчилал эрсдэлд орж хулгай луйвар хэзээ ч арилахгүй нэг намын дарангуйлал соц.үеэс хойш одоо хүртэл үргэлжилсээр тэнэг хар масс нь дагасаар улс орны хөгжилд маш их садаа болж бн даа,өөрсдийн буруугаа бусад руу чихэж х****л ерөөл хэлэхдээ гарамгай тэнэгүүд дээ
Нэргүй 2026-03-23 103.212.116.145
эргүү *л
Нэргүй 2026-03-23 59.153.114.195
Энэ Тэмүүжин ясан толгойт нэг их хууль мэддэг хүн болох гэж хийх ажилгүй уйдсандаа хар пиар хийж хорчин төрөлх зангаараа элдэв хэрэгтэй хэрэггүй юм санаачилж улс орны өдөр тутмын амьдрал явахад лай болох юм. АН энэ тэнэгийгээ дагаж татварын хууль мэт өнөөдөр амин чухал асуудалд саад болсноороо иргэдээс оноо авна гэж бодож суугаа бол санасны гарз
Нэргүй 2026-03-23 103.242.47.254
ээ базарваань одоо яана Иран Трампын дайн шиг, бүүр Орос Украйны дайн шиг сунжирсан аюул болох юм байна, монголын улс төрчид гэж өөрсдийг нэрлэж дүрдээ итгэсэн үе дамжсан хэдэн хулгайч нарын хэрүүлийг дэлхий даадаг болов уу? яанаа. хогийн гөлөгнүүд дуугүй монгол төрөөс зайлах хэрэгтэй, татварх төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа гахайнууд ингээд ажлаа хийхгүй бол зүгээр л зайлах хэрэгтэй хядуулахаасаа өмнө
Нэргүй 2026-03-23 202.70.43.34
Тэмцэлддэг ДЕСТРАКТИВ /destructive Улстөрчидийн Эринд амьдарч буй нь Монголчуудын бас нэг шалтгаан үр нь байхдаа хөөрхий….Болж бүтэж байгаа өөдрөг эерэг сайхан юмс гэж бна уу энэ улсад ?????Хэрүүл тэмцэлээс өөр юуууу ч алга энэ улсад
Нэргүй 2026-03-23 103.168.34.211
Хийх ажилгүй юм чинь дуустлаа л энэ чигээрээ байна даа АН илүү гай бага чирээрэй
Нэргүй 2026-03-23 66.181.160.46
хуцалгүй зайлцгаа новшнууд
Ү 2026-03-23 202.126.89.101
мэдрэл муутай авгай
Нэргүй 2026-03-23 124.158.108.231
Энэ авгай аавынхаа хоёр хүүхдийг нүүрсний хулгайн хэргээс аврах гэсэн новшийн акц. Жонхуу ажиллагаа.
Нэргүй 2026-03-23 66.181.176.204
зөвөө
Нэргүй 2026-03-23 188.162.249.4
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ ?хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг хэзээ намаасаа хоож гаргах бэ ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ???????
Нэргүй 2026-03-23 66.181.184.60
БОЛСОН Ч БОЛООГҮЙ Ч ТӨРИЙН АЖИЛ ЯВАХ ЁСТОЙ БИШ ҮҮ. АН ЯАХ ГЭЭД БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ШАНТААЖЛАХААС ӨӨР ЮМ БАЙНА УУ
Зочин 2026-03-23 202.131.230.163
АН хуралдаа суу. эс болтар. ТА нараас хамаарсан завхарал 40 жил үргэлжиллээ.
Нэргүй 2026-03-23 66.181.176.204
тролл
Иргэн 2026-03-23 202.9.40.73
зелинский маягийн хэлсэн бх шив
Нэргүй 2026-03-23 66.181.179.238
Иран шиг !
Зочин 2026-03-23 66.181.179.238
Иран шиг !