Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сард танхимаар зохион байгуулна

Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сард танхимаар зохион байгуулна

Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сард танхимаар зохион байгуулна
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэж, 2026 оны дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулна гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдсэн юм. Уг шалгалтын цахим бүртгэл гуравдугаар сарын 20-нд дуусчээ.
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг. Энэхүү шалгалтыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний зорилтод тусган, “Боловсролын үнэлгээний цахимжуулалтыг үргэлжлүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэхээр /цахимаар монгол хэлний болон элсэлтийн шалгалт өгсөн шалгуулагчийн хувийг 2026 онд 50 хувьд хүргэх/ төлөвлөсөн.
Үүний хүрээнд Монгол хэл бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж буй суралцахуйн удирдлагын систем (LMS)-ээр дамжуулан цахимаар зохион байгуулах чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 1а/956 дугаар албан бичгээр ирүүлсэн байна. Дээрх чиглэлийн дагуу 2026 оны гуравдугаар сарын 7-ны өдөр турших шалгалтыг зохион байгуулсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй байна гэдгийг тус газраас мэдэгдсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-22 202.9.40.185

худла ш** ш** ш** уих үг г4эсэ хулгайч хужааманжууд зайлуул хужааманжуудыг мнголоос хужэаманжруунизайлуулж далдруул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж