Хэнтий аймгийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд болно. Намууд наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний хооронд нэр дэвшигчээ албан ёсоор зарлах учиртай. УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох улс төрийн 13 нам түрүүчээсээ нам дотроо нэр дэвшигчдээ тодруулаад эхэлсэн байна.
Тухайлбал, Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болсон тухай мэдээллийн дагуу тус намын дэд дарга С.Ганбаатараас тодруулахад тэрбээр ‘МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр яригдаж байгаа нь үнэн. Манай намын эрх бүхий байгууллага ойрын өдрүүдэд шийдвэр гаргана. Тус нөхөн сонгуульд манай нам ялна гэдэгт бат итгэлтэй байгаа. Намаасаа Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэх эсэхийг ойрын үед хуралдаж шийднэ. МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч нөхөн сонгуульд ялсан тохиолдолд маш олон шударга ёсыг УИХ-д бүрдүүлж чадна гэж харж байгаа’ гэв.
Ш.АДЪЯАМАА