Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт “Оюу Толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.21/ Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллав. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 682 сая м.куб ус ашигласан хэдий ч 252 сая м.куб буюу 3/1 нь л ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ төлбөрийг бүрэн гүйцэд авч чадсан бол 2025 онд улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх байжээ.
Хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох “Оюу толгой” ХХК сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрчээ. Усны газар 2020-2025 оны хугацаанд тус компанийн бохирдуулсан усны төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн жишгээр тооцоолж үзэхэд 5.1 тэрбум төгрөг болж байгаа юм байна. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарладаг талаар Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.
НҮБ-ын Усны конвенц, тогтвортой хөгжлийн зорилт, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг үндэслэн тус компаниас ус бохирдуулсны төлбөр авах бүрэн үндэстэй гэж Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч гэсэн олон улсын зарчмыг жигд мөрдүүлж цэгцлэх цаг нь болсон" гэв. Тиймээс зөвхөн “Оюу толгой”компани гэлтгүй ус бохирдуулж буй бүх компаниас хуулийн дагуу төлбөрөө авахыг Усны газарт үүрэг болгов.
“Оюу толгой” ХХК 2020-2025 онд жилд 12.3 сая м.куб- 17.0 сая м.куб ус бохирдуулсан гэж Усны газар үзэж байгаа юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнх 2026-03-21 66.181.187.77

Энэ ч арай дэндсэн хариулт бна. ОТ ус бохирдуулсаны төлбөрийг нийгмийн ххриуцлага, байгаль орчныг хамгаалах үүргийн хүрээнд санаачлагаараа төлөх ёстой биш үү.

Avatar

Б 2026-03-21 202.131.225.197

ЁООЁ МАНАЙ МОНГОЛЧУУД БҮГД ГИДРГЕОЛОГИЧИД БОЛЧИХЖЭЭ. ҮНЭХЭЭР БИШИРЛЭЭ. ГЭХДЭЭ ТА НАР ЗҮГЭЭР Л ШАНТААЖИЛЖ БАЙГААД РИОГ ХӨӨЖ ГАРГААД ХУУЖАААААД Л ӨГӨХ ГЭЖ БАЙГАА ЧИНЬ ИЛТ ҮНЭРТЭЭД БАЙНА, РИОГ ХӨӨЖ БАЙГАА НОФШНУУДАА.

Avatar

Нэргүй 2026-03-21 59.153.114.122

Занданшатар Оюу толгойг шантажилдаг ганц ажилтай болжээ?!! Дерипаска ах нь шагнах байлгүй??

Avatar

Хотын уугуул иргэн 2026-03-21 66.181.179.97

“Оюу толгой” ХХК сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй гэдэг нь ёстой хэтэрч байнаа. Ингэж давруулж болохгуй шүү, муу пяздукнуудыг

Avatar

Нэргүй 2026-03-21 66.181.187.65

Зун болох COP17 хурлаар энэ асуудлыг авч хэлэлцүүлж, Рио тинтог зайлуулах хэрэгтэй.

Avatar

Буяа 2026-03-21 103.168.34.172

анх гэрээн дээрээ тусгаж өгөөгүй юмуу, арай ч дээ.Усаа үнэгүй хэрэглүүлнэ гэж юу байсийн.Бага давраарай Оюутолгой

Avatar

Зочин 2026-03-21 202.179.25.116

Усны газар иргэдийн хэрэглээний усны үнэ тарифыг нэмэгдүүлэх хялбар арга сонгохоосоо өмнө уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа энэ олон компаниудаас хэрэглэсэн усных нь үнийг авах хэрэгтэй юм байна. Машин угаалга болон автозасварын газруудын усны хэрэглээ гэж бас нэг сүрхий зүйл байна. Усны газарт хийвэл их ажил байгаа байх шүү

Avatar

иргэн. 2026-03-21 103.212.118.99

Усны газар, Засгийн газартайгаа хамтарч усны төлбөрөө ОТ-гоос гаргуулж авна. Хүлээсэн үүрэг байхгүй гэж тийм юм байхгүй ш дээ. Монгол улсын газар дэвсгэрт үйл ажиллагаа хийж, ашиг олж л байгаа бол үүрэг хүлээх ёстой.

Avatar

Зочин 2026-03-21 67.81.176.85

Анх гэрээ хийхдээ байгаль орчины нөхөн сэргээлт усны тухай тусгасан бх ёстой

Avatar

сонгогч 2026-03-21 202.9.46.62

“Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарладаг гэдэг нь усны үнийг дээрэмдэнэ гэж хэлж буйтай адил. ЯАЖ ИНГЭЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА АА ??? 16 жилийн усны төлбөрийг нөхөж авцгаая.. Усгүй хэрнээ усаа үнэгүй өгдөг, гэрээг хийгчдээс мөнгийг төлүүлж гаргуулж авъя…. Төлбөр өгөхгүй бол усыг нь шууд лацдаж хаах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж