Өмнөдийн бизнес эрхлэгчид Хойд Солонгосын ажилчдыг ажиллуулах хүсэлтэй гэв | News.MN

Өмнөдийн бизнес эрхлэгчид Хойд Солонгосын ажилчдыг ажиллуулах хүсэлтэй гэв

Өмнөдийн бизнес эрхлэгчид Хойд Солонгосын ажилчдыг ажиллуулах хүсэлтэй гэв

Өмнөдийн бизнес эрхлэгчид Хойд Солонгосын ажилчдыг ажиллуулах хүсэлтэй гэв

БНСУ Хойд Солонгосоос ажилчин авдаг болбол тэднээр гадаад ажилчдын оронд Хойд Солонгосчуудыг ажиллуулах хүсэлтэй гэж  Өмнөд Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 67 хувь нь илэрхийлсэн байна.

Өмнөд Солонгосын нийгмийн судалгааны төвөөс явуулсан судалгаагаар гадаад ажилчид авч ажиллуулахад гол тулгардаг асуудал бол харилцан, ойлголцоход хүндрэлтэй гэж 68 хувь нь, үлдсэн 15 хувь нь соёлын ялгаа их байдаг гэжээ. Судалгааг долдугаар сарын 3-20-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын жижиг, дунд 600 гаруй үйлдвэрийн дунд явуулсан юм. Гэхдээ Хойд Солонгосын ажилчдыг авч ажиллуулах нь мөн л асуудалтай гэв. Үүнд захиргааны болон цагаачлалын виз хөөцөлдөх гэх мэт асуудал үүснэ гэж 31.8 хувь нь, Хойд Солонгосын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй гэж 31.7 хувь нь, хоёр орны эдийн засгийн тогтолцоонд асар их ялгаа бий учраас хүндрэлтэй гэж 29.2 хувь нь үзжээ.

Эх сурвалж: Кoreatimes 

Т. Мядаг 

 

"Болор дуран"-аар шалгав.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-20 66.181.164.81

Бид бол хамгийн адгийн хүмүүс, юу тэр Чингис хаан, тэр агуу хүн өнөөгийн биднийг харах аваас гутах биз.

ONOM 2018-08-20 145.94.195.176

Нэг их нутаг нэгтэндээ юу, эсвэл хойдууд маань бага хөлсөөр ажиллана л гэж тооцож байвал яахав. муусайн монголчууд аймаар даварцан 1500 мянган вон аваад байхдаа яадийн манай хойдууд бол 500 мянган вонд л ажиллана даа. Урд со-гийн бизнес эрхлэгч

Зочин 2018-08-20 66.181.161.71

Монголчуудыг vндэстэн гэж хэлэх vv!!?? Бараг vндэстэн болж телевшеегvй шатандаа явж байгаа хэсэг бусаг отог омогын сайн эрчvvд юм биш vv?! Монголыгоо ажиллуулья! гэж бидний хэний нь ч санаанд орохгvй дээ!! Бага хелсеер ажиллах хvн гэж л сонирхоно.

Зочин 2018-08-20 202.179.31.121

Ашгүй дээ Монголчууд маань эх орондоо ирэх нь.

зочин 2018-08-20 66.181.180.190

манайхан ажилгүй болно доо, бид амиа бодогчид өөрсдийгөө шулж байхад эд нар ахан дүүсээ дэмжиж байна даа

Зочин 2018-08-20 103.229.120.134

Үндэстэн гэдэг ийм л байх ёстой шүү дээ. Бид сурах хэрэгтэй

asd 2018-08-20 66.181.167.191

hamgiin zuw

Зочин 2018-08-20 202.21.106.132

Солонгосууд зөвхөн солонгосоо л дэмжих явцуу бодол сэтгэлтэй хүмүүс. Монголд ирсэн солонгосууд солонгос бараа үйлчилгээг түүж хэрэглэдэг. Хөдөө явахдаа ямбий Грээс автобус сонгоод авчихдаг юм. Одоо хүн авч ажлуулахдаа коммунистт байсан ч хамаагүй солонгос хүн л тэжээнэ гэж сэтгэж байгаа нь гарцаагүй.

Нутгийн салхи ... 2018-08-20 58.108.114.186

Өөрийн хүнээ л гэнэ шд мэдээж, Монголчууд шиг бие биенийхээ мууг үзэж, гутаан доромжилж таашаал авдаг үндэстэн энэ дэлхий дээр байхгуй...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж