Өмнөдийн бизнес эрхлэгчид Хойд Солонгосын ажилчдыг ажиллуулах хүсэлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Өмнөдийн бизнес эрхлэгчид Хойд Солонгосын ажилчдыг ажиллуулах хүсэлтэй гэв

Өмнөдийн бизнес эрхлэгчид Хойд Солонгосын ажилчдыг ажиллуулах хүсэлтэй гэв

БНСУ Хойд Солонгосоос ажилчин авдаг болбол тэднээр гадаад ажилчдын оронд Хойд Солонгосчуудыг ажиллуулах хүсэлтэй гэж  Өмнөд Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 67 хувь нь илэрхийлсэн байна.

Өмнөд Солонгосын нийгмийн судалгааны төвөөс явуулсан судалгаагаар гадаад ажилчид авч ажиллуулахад гол тулгардаг асуудал бол харилцан, ойлголцоход хүндрэлтэй гэж 68 хувь нь, үлдсэн 15 хувь нь соёлын ялгаа их байдаг гэжээ. Судалгааг долдугаар сарын 3-20-ны өдрүүдэд Өмнөд Солонгосын жижиг, дунд 600 гаруй үйлдвэрийн дунд явуулсан юм. Гэхдээ Хойд Солонгосын ажилчдыг авч ажиллуулах нь мөн л асуудалтай гэв. Үүнд захиргааны болон цагаачлалын виз хөөцөлдөх гэх мэт асуудал үүснэ гэж 31.8 хувь нь, Хойд Солонгосын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй гэж 31.7 хувь нь, хоёр орны эдийн засгийн тогтолцоонд асар их ялгаа бий учраас хүндрэлтэй гэж 29.2 хувь нь үзжээ.

Эх сурвалж: Кoreatimes 

Т. Мядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж