УИХ –ын нэр хүнд түүхэнд байгаагүйгээр уруудаж эхэллээ. Ардын намынхны туйлдаа хүрсэн зөрчил тэмцэл дээр Ардчилсан намын бүлэг тоглолт хийснээр УИХ чуулганаа хуралдуулж чадахгүйд хүрч, цаашлаад Засгийн газраар бооцоо тавьсан улс төр эрчийг авах шинжтэй.
Яг одоо Ардын нам дотор нүүрсчид ялах уу, ялагдах уу гэдэг том зодоон өрнөж байна.
Хэрэвзээ энэ удаагийн зодоонд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар ялалт байгуулбал Засгийн газрын нүүрсчидтэй хийх тэмцэл төгсгөл болох биз.
Хэдэн сарын өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох үеэрээ “Ард түмний баялгийг хулгайлсан аливаа үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, нууж хаасан үнэнийг илчлэн хариуцлага хүлээлгэх болно” гэж мэдэгдсэн. Удалгүй Бортээгийн ордтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан шалгуулж, улмаар хилийн хориг тавиулсан. Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хууль зөрчин хилийн зурваст газар олгосон шийдвэр нь Засгийн газрын холбогдох тогтоолуудаар тодорхой болж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн. Энэ мэтчлэн нэр дурдвал асар олон хулгайн сэдэлтэй хоолой ороосон хэргүүд Засгийн газар солигдсоны хүчинд олон нийтэд ил болсон. Нэг үгээр хэлбэл, тэдний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах асуудал УИХ-д хэзээ мөдгүй орж ирж мэдэхээр болсон нь эртнээс төлөвлөсөн мэхээ УИХ-ын ирцээр бойкотлон хийж байна гэж хэлэхэд бодит үнэнээс зөрөхгүй л болов уу.
Харин “УИХ-ыг МАН-ын дарга удирдаж байгаа тохиолдолд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй” гэх Ардчилсан намын бүлгийн улс төр эцсийн дүндээ хуулийн хариуцлагаас мултрах гэсэн фракцынхны талд ашигтай тоглолт болж хувирч байна.
Учир нь, хуульд зааснаар УИХ-ын чуулганыг хуралдуулахад оролцох гишүүдийн тоо хамгийн багадаа 64 буюу 50 хувийн босго давах ёстой. УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй дангаараа чуулганы хуралдааныг хийх боломжтой ч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд нь тохироо хийх зорилгоор ирцээр бойкот хийж байгаа тохиолдолд яаж ч чардайгаад дангаараа ирцийг 50 хувьд хүргэх боломжгүй. Засгийн газрын хамтрагч ИЗНН, ХҮН нам УИХ-д нийтдээ 12 суудалтай ч тэднийг оруулаад ч ирц 50 хувьд хүрэхгүй байна. Хяслантай нь, УИХ-д дөрвөн суудалтай Үндэсний эвсэл “Эрх баригч хүчин өөрсдөө ирцээ бүрдүүлбэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно” гэж гэдийх болсон нь бойкотыг дэмжсэн тоглолт болж хувирсан.
Товчхондоо 126 гишүүний кнопын дийлэнх хувь нүүрсчдийн талд гарснаар УИХ-ын ажил гацаад байна.
Ирцээр бойкот хийн, зорилгодоо хүрэх гэсэн бүлэглэлүүдийн хувьд ордон дотроо ганган тоглолт хийж, нэр хүндээ өсгөж болох ч гадна талд бол парламентын рейтингийг навс унагасан бохир улс төр болж л бууж байна. Ийм нөхцөлд парламентыг тараах санаачлага гарч байгааг бас буруутгах аргагүй. Гэхдээ ард түмний элч болж ажиллана гэх амлалт өгсөн хууль тогтоогчид хувийн эрх ашгийг дээгүүрт тавьж, улс төр хийхээс илүүтэй улсаа бодож, ажиллахгүй бол авлигадаа живлээ. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг тэргүүлэн ажиллахдаа энэ улс орныг юу болгож орхисныг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас зарласан авлигын индекс бэлээхэн гэрчилнэ. Тодруулбал, 2025 оны үзүүлэлтээр Монгол Улс 31 оноо авч, дэлхийн 182 улсаас 124 дүгээрт эрэмбэлэгдсэн нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт болсныг мартах учиргүй.
Ийм нөхцөлд улс төрийн тогтворгүй байдал газар авбал улсаараа л хүндэрнэ.
Одоо бол хэрүүл тэмцэл хийхээс илүүтэй ажиллах цаг. Ойрхи Дорнодод үүссэн мөргөлдөөнөөс болж, олон асуудал сорилт болж орж ирэхээр байна. Жишээ татвал, нефтийн үнэ өсөх эрсдэлтэй нүүр туллаа. ОХУ-аас 100 хувь шахам нефтийн бүтээгдэхүүнээр хараат Монгол Улсын хувьд ид бүтээн байгуулалтын ажил эхлэх цагаар улс төрийн тогтворгүй байдал үүсвэл юу болох вэ. Эндээс бий болох эрсдэлд хамгийн түрүүнд өртөх нь иргэд. Эрчим хүчний төслүүдээ шуурхай хөдөлгөх талд анхаарахгүй бол ажил хийх цаг богино. Үндсэндээ Засгийн газрын хувьд УИХ-аар шийдүүлэхээр хүлээж буй олон асуудал байна. Гишүүд улстөржиж чуулганаа гацааж суухын оронд урагшаа хараад ажлаа хийх шаардлага байна.
Нүүрсчид парламентынхаа нэр хүндийг золин улс төр хийхийн оронд бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчихвал наанадаж нэрд нь цэвэр, цаанадаж парламентын дархлааг хамгаалж үдэхэд тустайсан даа.
Г.ХОРОЛ
3,569.17






















































Нэргүй 2026-03-20 202.9.40.143
Нүүрсчд баригдах гээд шээс нь гоожиж. Сандрахдаа УИХ-төрийг гацааж бна. Ийм улсыг Сүхийн талбайд дүүжилж төрийг гацаанаас гаргаж улс орон өөдлөн дэвшихээ шулуутга.
Нэргүй 2026-03-20 59.153.115.121
Өөрөө монголд зөвхөн нүүрсний хулгайчид байдаг гэж бодоод байгаа юм уу уучлаарай өөрөө эрхи баригчдын талд орох нь илүү амар байх л даа,ганц нүүрсний л хулгай байсан ч болоосой ямар амархан хулгайг шийдэх байсан бол,харамсалтай нь бүх л салбарт хулгай луйвар бөөс хуурс шиг шигдээд энэ олон жилийн хугацаанд гүн батаар угсрагдсан бн үүнийг яаж арилгах ухаанаа олохгүй бн,гэтэл нэг хэсэг хулгайгаа нөгөө хэсгээр нь хаацайлж өнгөрөх гээд бх шиг,шударга ёс хаана бн
Зочин 2026-03-20 59.153.115.165
АН МАН-ын НҮҮРСЧИД, ТЭДНИЙ ХАМГИЙН ТОМ ТӨЛӨӨЛӨЛ гэх МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ, АВИЛГАЧ, ХЯТАДЫН АГЕНТ, УРВАГЧ, ТАВИУЛ ОЮУНЭРДЭНЭ, АМАРБАЯСГАЛАНЧУУДЫН, ЭРҮҮГИЙН ОНЦ НОЦТОЙ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ЯТГАЛГАНД ОРЖ УИХ-ын ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ГАЦААЖ ОВОО ДЭЭШИЛЖ БАЙСАН НЭР ХҮНДЭЭ НАВС УНАГАЛАА ДАА. ОДОО МАН-ЫН НҮҮРСЧИДТЭЙ НИЙЛСЭН АН-ыг МОНГОЛД ТООХ ХҮН ОЛДОХ БОЛОВУУ ДАА. УИХ, ЗГ-ын ДАРГА, ЕС НАР ОДООГИЙНХООРО БАЙХ НЬ ЗӨВ.
Зочин 2026-03-20 66.181.184.176
Хэдийн дарангуйлагч болсон У.Хүрэлсүхийг хазаарлахын тулд МАН, АН-гүй хөдөлж эхэллээ. Хүрэлсүгийн утсан хүүхэлдэй Занданшатарыг Засгийн газраас зайлуулж байж, дарангуйлагчийн туйлын шунал, хүсэлийг хязгаарлаж чадна…
Нэргүй 2026-03-20 66.181.188.97
Яс юман дээрээ Учрал занданшатар хоёр чинь хүүкийн утсан хүүхэлдэй болж байгаад хүүкийг дарангуйлагч болгож Монголын парламентын ардчиллыг үгүй хийж мэдэх зусарчид юм биш үү. Тэд хүүкийг хаан болох хүсэл зорилгод ашиглагдаж байгаа өчүүхэн зусарчид гэдгээ сая УИХ ын гишүүдийг эгүүлэн татах хүүкийн хуулийн төслийг дэмжээд явуулж байгаагаараа харуулчихлаа.
Нэргүй 2026-03-20 66.181.188.97
МАН ын дотоод хэрүүл АН нд түй ч хамаагүй. МАН олонхи болчоод ирцээ бүрдүүлж чуулганаа хуралдуулж чадахгүй байгаа нь тэдний л асуудал. Ер нь бол Учрал Зандашатар Хүүк нь ч байх данх бортээг нь бай бүгд л Монголын авлигачдын намын хулгайчуу бүгд л сүүлийн 3 сонгуул 12 жил Монгол улсыг тонон дээрэмдэж байгаа луйварчид шүү дээ. Хэн нэг нь шударга ёсны төлөө тэмцээд байгаа юм огт байхгүй зүгээр хэн их хулгай хийх вэ гэсэн луйварчдын тэмцэл юм.
Нэргүй 2026-03-20 66.181.177.54
Жинхэнэ нүүрсчид гэж хэн бэ гэдгээ ойлгоогүй сэтгүүлчийн оронцог уу??? Жинхэнэ нүүрсчид гэдэг чинь ард түмний боломжийг хулгайлсан Ухаа худагийн хууль бус эзэмшигчид, тэднийг хамгаалж байгаа ерөнхийлөгч, утсан хүүхэлдэй нь болсон Заншатарын засгийн газрыг хэлдэг юм. Оюун-Эрдэнэ Амарбаясгалан тэргүүтэй залуус харин тэр нүүрсчдийн чинь эсрэг тэмцлийг манлайлж байгаад тэрхүү нүүрсчдийн хорон акциас болоод албан тушаалаасаа чөлөөлөгдсөн залуус.
сонгогч 2026-03-20 202.9.46.255
НЕПАЛДАХЫГ ХҮЛЭЭЛГҮЙГЭЭР АЖЛАА ХИЙЦГЭЭ….ЭС БӨГӨӨС ОГЦОРЦГОО….ТАРЦГААА…
Нэргүй 2026-03-20 103.57.93.166
2 талын аль нь илүү нүүрсчин бэ
Hulgai 2026-03-20 202.9.46.163
Сөнөтүгэй , өмхий хулгайчдын нам засаг..
Нэргүй 2026-03-20 103.212.117.161
Бүхэл бүтэн нүүрсэн уул өшиглөөд гаргачихдаг АН н Ажнай БатЭрлэнэ гэж нам дамнасан дархлагдсан хулгайч байхад нүүрсчдийг яаж ч чадахгүй л дээ
Нэргүй 2026-03-20 66.181.161.94
Timon zahialsan medee ym shiw dee
ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2026-03-20 103.229.121.85
УУЛ НЬ АН-ЫНХАН БАРАГ Л СОНГУУЛЬД ЯЛСАН ЮМ ШИГ ИХ Л БАЯРТАЙ, МАН-ЫНХНЫГ ЭЛДВЭЭР ХЭЛЭЭД Л СҮРХИЙ БАЙСАН.МАН-ЫН НЭР ХҮНД ШАЛАН ДЭЭР УНАСАН, ИРГЭДИЙН ИХЭЭХЭН ХЭСЭГ НЬ МАН-ААС ЗӨӨЛӨН ХЭЛЭХЭД УЙДСАН, ХАТУУХАН ХЭЛЭХЭД ЗАЛХСАН БАЙДАЛТАЙ БАЙСАН НЬ ҮНЭН. ГЭХДЭЭ МАН-ЫН УДИРДЛАГА ҮҮНИЙГ ОЙЛГООД ИТГЭЛЭЭ ЭРГҮҮЛЖ АВНА ГЭЭД ЭРЧИМТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ Ч ЗҮГЭЭР СУУХГҮЙ, ОДОО БАРУУН АЙМАГТ ШАГНААД Л, АЛГА ТАШУУЛААД Л ЯВЖ БАЙНА.ХАРИН АН-ЫНХАН БОЙКОТ ХИЙХ Г.М. ААР СААРХАН ЗҮЙЛЭЭС ХЭТРЭХГҮЙ ЮМ
Нэргүй 2026-03-20 66.181.184.144
Гол ажлаа хийхгүй УИХ-ын ажлыг гацаах . улмаар тараах зорилготой АН өөрөө тарах цаг болжээ.
Нэргүй 2026-03-20 122.201.31.101
яг зав. ман ч АН Ч ТАР
Нэргүй 2026-03-20 188.162.248.114
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!&
Нэргүй 2026-03-20 202.126.89.199
Женког гүйцэд таниагүй л байна. Самарч дуусна гэж байхгүй. Түр зогсоно.
Иргэн 2026-03-20 202.9.40.74
АРДЧИЛСАН НАМ ЭНЭ УДАА ИЛҮҮДСЭН УЛС ТӨР ХИЙЖ ОВОО ГАЙГҮЙ БОЛСОН НЭР ХҮНДЭЭ УНАГАЛАА ДАА….. ЗҮГЭЭР Л ДЭД САЙДУУДЫГ БХГҮЙ БАЙЛГАХ УЛС ТӨРӨӨ ХИЙГЭЭД Л ЯВСАН БОЛ ОК БЛАА…. ОДОО НҮҮРСЧИДТЭЙ ХАМСААТАН БОЛСОН БОЛОЛТОЙ
Нэргүй 2026-03-20 122.201.31.101
нүүрсчин Оюун эрдэнэ Амарбаясгалан нартай Ардчилсан нам цуг гэж санасангүй. Хамаг нэр хүндээ алдлаадаа. Ардчилсан намын эрүүл бодолтой залуучууд юу бодож суугаа бол
Нэргүй 2026-03-20 103.229.121.85
ХОРОЛ дээр нэмэх нь МАА тэнцэх нь УЧИРТАЙ ГУРАВ ЖҮЖГИЙН ХОРОЛМАА .ХОРОЛМАА НАЦАГДАРЖИЙН ЭНЭ ЖҮЖҮИГТ БЭЛТГЭЛГҮЙ ТОГЛОХОД ТЭНЦЭХ ХҮН БАЫНА ШҮҮ ААШ РАНАШИН НЬ
Нэргүй 2026-03-20 202.9.41.22
Оюун-Эрдэнэ ганцаараа шийдвэр гаргаад хилийн бүсэд гадаадынханд газар олгосон гэж Хоролмаа яаж ичихгүй ярьж бичиж чадаж байна вэ. Аливаа асуудлыг Ерөнхий сайд ганцаараа шийддэггүй танхимаараа шийддэгийг захын насанд хүрсэн хүн бүхэн мэддэг. Ийм л боловсролтой хүмүүс сэтгүүлч гэсэн нэрийг гутааж байна даа. Тувт хэрүүл тэмцэл бичсээр байгаад сэтгэн бодох чадвар нь бүр муудчихсан байна. АН-ынхан УИХ-ын чуулганд суухгүй байгаа нь үнэн шүү
Нар 2026-03-20 202.126.89.157
хоролмаа хорлож гүтгэж жүжиглээд юу хожно гэж