Багш нар өөрийнхөө хүүхдүүдийг сургуульдаа авахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Багш нар өөрийнхөө хүүхдүүдийг сургуульдаа авахыг хориглолоо

Багш нар өөрийнхөө хүүхдүүдийг сургуульдаа авахыг хориглолоо

Өмнөд Солонгосын Боловсролын яамнаас тус улсын бүх ахлах сургуулийн багш нарыг ажилладаг сургуульдаа өөрийнхөө хүүхдийг явуулахыг хориглох шийдвэрийг гаргажээ. Учир нь багш нар өөрийнхөө хүүхдүүдийн дүнг нэмэх, шалгалтад улаан шугамаар тэнцүүлдэг гэх гомдол сургуулийн сурагчдын зүгээс их ирдэг аж. Сөүлийн нэгэн ахлах сургуулийн багш өөрийнхөө ихэр хоёр хүүхэддээ сургуулийн чухал элсэлтийн шалгалтын сэдвийг задраасан хэрэг ч гарч байжээ.

Энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөхөөр болсон гэв. Гэхдээ цөөхөн сургуультай хөдөө орон нутгийн сургуулиудын багш нарыг өөр сургууль руу шилжүүлэх боломжгүй тул өөрийн хүүхдийн оноонд дүн, үнэлэмж тавихгүй байх замаар шийднэ гэсэн байна. Хувийн сургуулиуд ч мөн үүнийг дагаж мөрдөх ёстой гэжээ. Багш нараа өөр сургуульд шилжүүлэх үү эсвэл хүүхдийг нь өөр сургуульд шилжүүлэх үү гэсэн сонголтыг хийхээс өөр аргагүйд хүрч байгаа юм. Өмнөд Солонгост нийт 2360 ахлах сургууль байдаг. Үүнээс 560 сургуульд  /23.7 хувь/ багш нар өөрийнхөө хүүхдийг ангидаа авсан гэсэн судалгаа гарчээ.

Боловсролын яамны шийдвэрийг эсэргүүцэж байгаа  багш нар, сургуулиудын захиргаа олон байгаа аж. Сургуулийн захиргаанаас өөрийнхөө хүүхдийн дүнг нэмдэг, шалгалтын сэдэв задраадаг тохиолдол тун бага гардаг. Хэрвээ ийм тохиолдол гарвал багш нартаа хатуу арга хэмжээ авдаг гэж албаны хүмүүс хэлжээ.  

Эх сурвалж: Koreatimes 

Т. Мядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж