Ким Чу-Аэ цэргийн сургуулилалтад оролцож, танк хөлөглөжээ

Ким Чу-Аэ цэргийн сургуулилалтад оролцож, танк хөлөглөжээ

Ким Чу-Аэ цэргийн сургуулилалтад оролцож, танк хөлөглөжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Чу-Аэгийн хамтаар Пүрэв гаригт /2026.03.19/ цэргийн сургуулилалтад оролцжээ. Аав охин хоёр хэдхэн хоногийн өмнө гар буугаар буудаж, пуужин харваж байсан бол энэ удаад танк хөлөглөлөө. "KCNA" агентлагт мэдээлснээр удирдагч охиныхоо хамтаар танкын анги нэгтгэлүүд, явган цэргийн ангиудын оролцсон буудлага болон бусад сургуулилалтыг хянаж, дайны бэлтгэлийг бүрэн дуусгахыг уриалжээ.

13 орчим настай Ким Чу-Аэ 2022 оноос хойш аавтайгаа хамт төрийн чухал арга хэмжээнүүдэд хэд хэдэн удаа оролцсон. Энэ нь түүнийг Ким Жон Уны залгамжлагч гэх таамаглалыг улам баталгаажуулсаар байна. Өнгөрсөн долоо хоногт аав охин хоёр зэвсгийн үйлдвэрт зочлох үеэрээ гар буугаар буудаж, олон пуужин харвах системийн шууд буудлагын туршилтыг үзсэн. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард аав охин хоёр Бээжинд хүртэл айлчилсан билээ.

Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг өнгөрсөн сард Ким Чу-Аэ залгамжлагчаар томилогдоход ойрхон байна гэх дүгнэлт гаргасан. Гэвч зарим шинжээч энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тэдний хэлэхээр удирдагч Ким Жон Ун өөрөө харьцангуй нас залуу байна. Мөн Хойд Солонгосын эрх мэдлийн шатлалд эрчүүд давамгайлсан системтэй байдгийг шинжээчид дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-21 122.201.31.207

Клипчингүүд дараа нь онгоц жолоодож байна гэсэн пропранга хийж гайхуулж ч чадна шүү.

Avatar

Зочин 2026-03-21 202.126.89.102

Иргэд нь ядуу улсын бүх мөнгө дайн хийнэ гээд явдаг нийтээрээ улс төр нэр хүнд ярьдаг

Avatar

Нэргүй 2026-03-21 66.181.161.118

Дэлхийн хөгжлөөс хол хоцорсон, хаалттай харанхуй, харгис бурангуй, өлсгөлөн ядуу, үгээгүй гуйлгачин хойд солонгос. Ганцаараа идээд таргалсан үхэж байсан хар бүдүүн писдагаа бурханчлан тахин шүтсэн, тэр бүдүүн писда нь ам руу нь хоол халбагадаж өгөхийг харж суудаг хамгийн арчаагүй улс.

Avatar

Данх 2026-03-21 103.229.122.75

төриын ажилд ингэж л багаас таниулж бэлддэг юм байна.ингэж бэлдсэн хүнийг зохих боловсролтой болж нас биед хүрсэн үед нь төрийн ямар ч албыг хийлгэхэд толгой өвдөх явдалгүй болнол

Avatar

Т1 2026-03-21 202.9.47.76

Алтан урагийнхнаас нь угсаа залгамжлаад үлдэх эрэгтэй хүн байдгүй юу??

Avatar

Иван грозный 2026-03-21 163.61.150.94

тэнэг гахай хогийн хувь заяагаа өөрөөрөө дуусгахгүй охиноо баллах нээ..Кубын дараа Хойд Солонгосыг буулгаж авах нь баараггүй шүүдээ..буугаад өгөхүү ?москвад зугатах уу? Ираны тэнэг лам шиг бөмбөгдүүлэх үү!!!!!

Avatar

Зочин 2026-03-21 59.153.115.165

Энэ охин 13-тай бол ядаж насанд хүрч байж удирдагч болох байх. Одоогийн дарангулагч үхчихгүй бол багадаа 5 жил төр барих ёстой болно. Эднийх хөөрхий ард түмэн нь ямарч эрх чөлөө байхгүй, хот хөдөөгүй өлмүүн зэлмэн, өлсгөлөнд нэрвэгдчихдэг амьдралтай зовж бгаа ард түмэн. Хамаг эд баялаг, мөнгийг нь/ихэнх нь гаднаас залилангаар орж ирдэг хулгайн мөнгө/ энэ дарангулагч ховх сороод идчихдэг аж. Манай томхон аймгийн газрын хэмжээтэй нутагтай улс шүү дээ. Баялаг гээд байх юм ховорхон, хэцүүхэн улс даа

Avatar

Б 2026-03-21 202.131.225.197

ХЭЦЭССС ДРОНЫ ИДЭШ.

Avatar

хаха 2026-03-21 103.9.89.103

энэ сдагийн арми гэж юу байдийм. орос шиг хий хоосон хэлбэрдэхээс өөр ид шидгүй с** байгаа штээ. америк хятад орос 3-ын геополитикоос болж хойд солонгос одоо хүртэл бие даасан тусгаар улс гэж яваа… бусдаар 2 солонгос нэгдэхэд маш амархан. хэдхэн дроноор пуужин танкуудыг нь устгахад л дуусна

Avatar

Иргэн 2026-03-21 66.181.191.74

Хөөрхий энэ гэр бүлийн сүйрэл цаг хугацаа асуудал юм даа!! Олон мянган хүний амь насны нэхэл хатуу даа!!

Avatar

Нэргүй 2026-03-21 203.91.115.46

Энэ охин маш ихээр зовж дуусна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж