Эрхүү хотын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Эрхүү хотын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах боломжтой боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Цогоо ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Эрхүүгийн шинжлэх ухааны төвийн урилгаар ОХУ-ын Эрхүү хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд ажиллажээ.
Тэрбээр өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн шинжлэх ухааны төвийн Тэргүүлэгчдийн дарга, ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч-гишүүн ноён Бычков И.В.-той хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулж, үзэглэлээ. Ингэснээр Үндэсний хөгжлийн хүрээлэн нь ОХУ-ын шинжлэх ухааны томоохон төвүүдийн нэг болох Эрхүү хотын эрдэм шинжилгээний 12 хүрээлэнтэй шууд хамтран ажиллах боломж бүрдэж буй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж