Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэрэгт хийсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, анхан шатны шүүх хурлыг товлолоо. Тодруулбал, уг хэргийг ирэх Даваа гаригт буюу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэхээр болсон байна. Өмнө нь тус хэрэг гурван өдрийн турш шүүхээр хэлэлцэгдсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн шүүх хурлыг 60 хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргаж байсан юм.
Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв.
Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.
Харин давж заалдах шатны шүүх дахин уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр ийнхүү шүүх хурлыг дахин товлоод байна.
3,600.44






















































Нэргүй 2026-03-20 66.181.160.28
Энх-Амгалан гэгчийн эхлүүлсэн Дарханы зам, Налайхын зам, Олимпийн гүүр гээд одоо болтол дуусаагүй ажлууд бна хариуцлага гэж бна уу
ylcuin xamgaslal gadniy 2026-03-20 66.181.177.128
Enxbold Amgalang baixad XOT uim I jil byryy tamtaggyi
baigaagyie, ard medee buchij gex, gadni Xylgaichduinzz
yu ch xuixees bzstntfi. bainguin Xylgai gaarlaa.
Xelgyi bichsen taxini jolooj, baidald oryylj.,Xylgaichid y/ t
alband garshlaa Layier, Cuctemee Cavlacan. yujfcbz 7
-### xsgyi gdni CJNOC XOTG tsyildla, 2026-03-20 66.181.177.128
tsag yeuin shaardlaga baij?
Camer Phonoor ckaindaj, No belEn mungo, ####degyiL"
chanjing Aimaar 2026-03-20 66.181.177.128
+TuV monos dyyriamlDenk, – 2 ajiltan +Sadnsalgyi.#Ph?
Нэргүй 2026-03-20 66.181.188.79
зи сонгуульд нэр оэвшиж магадгүй нөхөр
тиймээс сонгуул өнгөртөл шорон хавьд байлгах хэрэгтэй гэж МАН тушаал шүүхэд өгсөн
Нэргүй 2026-03-20 103.229.122.209
Зи гийн дүүгийн компани Шивээ овоо дээр яаж газар авч хавь ойрын байгууллагуудыг дарамталсан байгааг очоод хараач Даам гарсан Хятадтай хамтарсан компани бсан шүү
Нэргүй 2026-03-20 66.181.176.225
Үхсэн юмыг алаад яахав дээ гэдэг шиг. Цагаатгалаа гэчихээд эргээд ноцоод унадаг нь тун ч но -той.. 100 хувь улс төр шүү. Тэр буруу шүүсэн шүүгч энэ тэрээ шийтгэ л дээ.Тэд юм хэлж л таарна.
Нэргүй 2026-03-20 172.58.244.152
Бэлтрэгийг бол буудсан нь дээр ш дээ, амьд яваа цагтаа л Могнголыг хорлох тангарагтай юм шиг хар хүүр шүү !!!
Зочин 2026-03-20 192.82.92.42
Яасан ч дуусдаггуй шуух бэ!!! Больмоор юм, залхамаар, Алтанхуяг ч адил. Ийм шуухтэй байснаас байгаагуйн дээр юм!
Нэргүй 2026-03-20 124.158.107.65
Энэ хоёр атигар авилгачыг АТГ Монголын шүүх янзлах цаг нь болсоон. Хоёр авилгач бие биенээ танихгүй гэж хуулийнханыг басамжилсан шүүдээ. Ард олон харж л байна, шүүхийг.
Нэргүй 2026-03-20 66.181.184.46
БОГДХАН УУЛЫГ ЗҮГЭЭР Л ХАР… ТЭР ЧИГЭЭРЭЭ АВИЛГАЛЫН ГЭМТ ХЭРГҮҮД… АТГ АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ