Турк улсын нийслэл Анкара хот дахь АНУ-ын ЭСЯ-ны гаднах харуулын бүхээгт байсан хамгаалагчид руу үл мэдэгдэх этгээд машинаас гал нээж, бууджээ. Одоогийн байдлаар болсон хэргийг тодруулахаар цагдаагийн ажилтнууд шалгаж байгаа аж.
Туркийн хэвлэлд мэдээлснээр халдлагад ямар ч хүний амь эрсдээгүй бөгөөд Туркийн орон нутгийн цагаар өглөөний 05:00 цагт гарчээ. АНУ-ын ЭСЯ-ны зургаадугаар хаалган дээр буун дуу сонсогдсон болохыг мэдээлсэн байна. Гэмт этгээдүүд цагаан машинтай байсан бөгөөд дугаарыг харж амжаагүй учраас тодруулж амжаагүй гэнэ. Пастор Андрев Брунсоноос болж АНУ Туркт хориг тавьсан бөгөөд ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган ихэд шүүмжлэлтэйгээр хандаж ард иргэдээ АНУ-ыг эсэргүүцэх үйлдэл гаргахад уриалсан билээ.
#BREAKING: Shots fired at the US Embassy in Ankara #Turkey, targeting the security guards booth pic.twitter.com/Zg5VJHyB5M
— Amichai Stein (@AmichaiStein1) August 20, 2018
Эх сурвалж: Kann
Г. Батмандах