Италийн удирдаач “Чио Чио Сан” дуурийг удирдана

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Италийн удирдаач “Чио Чио Сан” дуурийг удирдана

Улсын дуурь бүжгийн эрдмийн  театр 48 дахь улирлын нээлтээ Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинигийн “Чио Чио Сан” дууриар ирэх сарын 2-нд хийнэ. Энэ жил Монгол Улс, Итали улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа учир “Чио Чио Сан” дууриар нээлтээ хийж байгаа аж. Мөн ойн хүрээнд театрын симфони найрал хөгжмийг өмнө нь манай улсад ирж байсан  Италийн нэрт удирдаач Роберто Салвалио дохих гэнэ . Дашрамд сонирхуулахад “Чио Чио Сан” дуурийн  Эрвээхэй хатагтайн дүрд Венецийн хөгжмийн консерваторид зургаан жил суралцсан ДБЭТ-ын гоцлооч Б.Эрдэнэтуяа дуулах юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж