Багш нарын ажил хаях эсэх МҮЭХ-оос хамаарна | News.MN

Багш нарын ажил хаях эсэх МҮЭХ-оос хамаарна

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Багш нарын ажил хаях эсэх МҮЭХ-оос хамаарна

Багш нарын ажил хаях эсэх МҮЭХ-оос хамаарна

Багшийн цалин нэмүүлэх түр хороо өнгөрсөн жилээс эхлэн багш нарын цалин нэмэхийг Засгийн газраас шаардаж байгаа. Тэд цалин нэмүүлэх гурван талт хэлэлцээр үр дүнгээ өгөхгүй бол есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй, ажил хаяна гэдгээ энэ сарын 16-нд мэдэгдсэн. Хэлэлцээр үр дүн хүрсэн эсэх, есдүгээр сарын 1-нд багш нар ажил хаях эсэх талаар Багшийн цалин нэмүүлэх түр хорооны тэргүүн Ц.Мөнхтуяагаас тодруулахад “Гурван талт хэлэлцээр нь урт хугацаанд үргэлжилж, ам хаадаг жүжиг юм билээ. Үүнийг бид хүлээхгүй байна. Харин бид Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог (МҮЭХ) харж байгаа. Тэд бидний төлөө үнэхээр тэмцвэл хамтарна. Биднээр худал шоудвал нэгдэхгүй. МҮЭХ-той санал нийлэхгүй бол ажил хаялгүй есдүгээр сарын 1-нд хичээл орно” гэлээ.  Хэрэв МҮЭХ бидний ажил хаяхыг дэмжвэл багш нар ажил хаяхгүй, ажлаа хийнэ. 

Хэрэв багш нар есдүгээр сарын 1-нд ажил хаявал хэрхэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодруулахад “Яамны зүгээс багш нар ажил хаяхтай холбоотой ямар нэгэн тайлбар өгөхгүй” гэлээ.

Р.Ренчиндулам

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-20 64.119.16.16

Энэ Мөнхтуяа гэж юмны ард босоо Гамбаа байгаа юм гэсэн шүү. Болгоомжтой байгаарай багш нараа. Төсвийн цалин хангалтгүй нь үнэн л дээ. Гэхдээ та нар шоучдын улс төрийн тоглоом болбол юун эрдэм түгээгч багш нар вэ. Хөөс л гэсэн үг шүү

Avatar

Бат 2018-08-20 202.126.89.2

Ёооо мөнхтуяа одоо болио бид чамайг дагахгүй хаядгаараа хаяна чиний утсан хүүхэлдэй биш мэдүү

Avatar

Төгөлдөр 2018-08-20 66.181.160.74

Одоо багш нар ажил хаявал дахиад25 жил гэо хүнд нь сэргэхгүй.Төрөөс багш нарын талаар нилээд арга авч хэрэгжүүлж байгаагын тод жишээ бол Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль .Энэ хуулийг Ц.Мөнхтуяа гэгч шоучин авгай уншсан болов уу.Сонсоогүйч байж мэднэ.

Avatar

Зочин 2018-08-20 103.50.206.40

Яг юу гэсэн үг вэ, Энэ нэг намчин авгай багш нараар тоглож гүйцэх нь.

Avatar

Бөөн барьцаа 2018-08-20 202.9.42.18

Тэгвэл ингэхгүй, ингэвэл тэгэхгүй ч гэх шиг. Багш нарын ухамсар, хүн чанар шалан дээр уначихсан юм байна. Улсаас цалин авдаг нь ганц багш нар юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж