Багш нарын ажил хаях эсэх МҮЭХ-оос хамаарна

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Багш нарын ажил хаях эсэх МҮЭХ-оос хамаарна

Багш нарын ажил хаях эсэх МҮЭХ-оос хамаарна

Багшийн цалин нэмүүлэх түр хороо өнгөрсөн жилээс эхлэн багш нарын цалин нэмэхийг Засгийн газраас шаардаж байгаа. Тэд цалин нэмүүлэх гурван талт хэлэлцээр үр дүнгээ өгөхгүй бол есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй, ажил хаяна гэдгээ энэ сарын 16-нд мэдэгдсэн. Хэлэлцээр үр дүн хүрсэн эсэх, есдүгээр сарын 1-нд багш нар ажил хаях эсэх талаар Багшийн цалин нэмүүлэх түр хорооны тэргүүн Ц.Мөнхтуяагаас тодруулахад “Гурван талт хэлэлцээр нь урт хугацаанд үргэлжилж, ам хаадаг жүжиг юм билээ. Үүнийг бид хүлээхгүй байна. Харин бид Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог (МҮЭХ) харж байгаа. Тэд бидний төлөө үнэхээр тэмцвэл хамтарна. Биднээр худал шоудвал нэгдэхгүй. МҮЭХ-той санал нийлэхгүй бол ажил хаялгүй есдүгээр сарын 1-нд хичээл орно” гэлээ.  Хэрэв МҮЭХ бидний ажил хаяхыг дэмжвэл багш нар ажил хаяхгүй, ажлаа хийнэ. 

Хэрэв багш нар есдүгээр сарын 1-нд ажил хаявал хэрхэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодруулахад “Яамны зүгээс багш нар ажил хаяхтай холбоотой ямар нэгэн тайлбар өгөхгүй” гэлээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж