Шинэ нэр: Монголын уулын цанын анхдагч

ШИНЭ НЭР

Шинэ нэр: Монголын уулын цанын анхдагч

Шинэ нэр: Монголын уулын цанын анхдагч

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор "Милан Кортина 2026" өвлийн олимпод уулын цанын төрлөөр өрсөлдсөн А.Ариунбатыг онцолж байна. Өдгөө 20 настай тэрбээр Монголын спортын түүхэнд уулын цанаар анх удаагаа олимпод оролцсон тамирчин юм. Ингээд түүнтэй танилцъя. 


АЛТАНЗУЛЫН АРИУНБАТ

2005.12.07

Төгссөн сургууль

ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж /одоо суралцаж буй/

Мэргэжил

Барилгын инженер /одоо суралцаж буй/

Сошиал хуудас

ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ

-Ер нь спортод их дуртай хүүхэд байлаа. Спорт авиралт, сагсан бөмбөгөөр хичээллэж байсан.

АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ

-Манай гэрийнхэн тамирчин байсан. Гэр бүлийн байдал нөлөөлөөд л спорттой холбогдсон доо. Төрөөд л тамирчин болсон гэж ойлгохоор.

АНХНЫ АМЖИЛТ

-Амжилт гэвэл 2016 онд өсвөр үе, хүүхдийн уулын цанын улсын аварга юм байна. Тэр тэмцээн л маш тодхон санагдаж байна.

ЧУХАЛ ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?

-Аль болох бие, сэтгэл зүйн тал дээрээ байж болох хамгийн өндөр түвшиндээ байлгахыг хичээдэг. Бэлтгэл сайн байхад үүнийгээ дагаад сэтгэл зүй ч өндөр байдаг.

ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН

-Бразилын Лукас Браатен. Саяхан олимпын аварга болсон тамирчин бий.

АНХНЫ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН

-2020 оны өвөл Турк улсад хүүхдийн тэмцээнд орж байсан. Тэр үед олон найзтай болсон. Тэдэнтэйгээ ч өвлийн олимпоор таарсан даа.

ОЛИМПЫН НЭЭЛТЭД ОРОЛЦСОН СЭТГЭГДЭЛ

-Бүх тамирчид цуглаад, дасгалжуулагчтайгаа бид хоёр ёслолын хувцсаа өмсөөд буудлаасаа гараад ирэхэд хүн бүр зургаа даруулъя гэж байсан. Би улсынхаа тугийг барьсан. Монгол Улсынхаа тугийг гардаж авахдаа "Үүнийг гоё намируулна даа" гэж бодсон.

СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?

-Тэгж бодож байгаагүй юм байна. Сайн мэдэхгүй юм. Магадгүй сонирхлоороо видео эвлүүлэх эсвэл зураг дарах байсан байх. Би энэ тал дээрээ илүү сонирхолтой байдаг.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Бичлэг эвлүүлэх дуртай. Өөрөө бичлэгээ хийгээд дуу оруулдаг. Мөн кроссфитээр хичээллэдэг.

ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛААЧ?

-Би айлын тав дахь хүүхэд. Доороо нэг дүүтэй, дээрээ гурван ах, нэг эгчтэй. Аав, ээжтэйгээ байдаг даа.

 

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ?

-Сайн бодож үзээгүй юм байна. Гэхдээ гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг.

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-20 настай үеийнхэндээ хэлэхэд бүгдэд нь амжилт, та нар чадна.

А.АРИУНБАТЫГ ДЭМЖДЭГ ХҮМҮҮСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ

-Та бүгдэд баярлалаа. Анх удаа уулын цанаар олимпод орсон гэдэг утгаараа хүмүүс эерэгээр хүлээн авсан. Үүнд маш их баярлаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-20 43.242.242.59

Мундаг залууд спортын өндөр амжилт хүсье. Энэ зулуугийн гаргасан замаар олон монгол тамирчид тив, дэлхийд өрсөлдөж улсынхаа далбааг шагналын тавцангийн дээр мандуулна гэдэгт итгэж байна. Цааш олон арван жил тэмцээнд оролцож монголынхоо нэрийг гаргаарай. Амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж