Нийтийн тээврээр зорчих карт ашиглалтад хяналт тавих шалгалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврээр зорчих карт ашиглалтад хяналт тавих шалгалт эхэллээ

Нийтийн тээврээр зорчих карт ашиглалтад хяналт тавих шалгалт эхэллээ

Нийслэлийн тээврийн газрын даргын удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт өнөөдрөөс эхэллээ. Хамтарсан шалгалтын хүрээнд нийтийн тээврийн хяналтын ажилчид, шалгагч нар  2018 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 31-ний өдрийг дуустал хуваарийн дагуу  Энх тайвны өргөн чөлөө, таван шарын буудлаас зүүн дөрвөн замын буудал хүртэл нийт 32 тээврийн хэрэгслийн зогсоолуудад иргэдэд хууль сурталчлах, зөвлөмж бүхий санамж, зорчигчдод зориулсан товхимол  тарааж, бэлэн мөнгөөр зорчуулахгүйгээр зорчигчийн үүргийг танилцуулан ажиллахын зэрэгцээ буудлуудад шугам дундын  шалгалт хийж ажиллах юм байна.

Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, судалгаа хийх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа аж.

т.од

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж