‘Сулик’ хар салхи Солонгосын хойгийг дайрна

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

‘Сулик’ хар салхи Солонгосын хойгийг дайрна

‘Сулик’ хар салхи Солонгосын хойгийг дайрна

‘Сулик’ далайн хар салхи энэ долоо хоногт Солонгосын хойг хэсгээр дайрах магадлалтай талаар Өмнөд Солонгосын цаг уурын хүрээлэнгээс анхааруулжээ. Чежү арал болон нутгийн өмнөд хэсгийн далайн эрэг дагуу оршин суудаг иргэдийг бэлтгэлтэй байхыг анхааруулжээ. ‘Сулик’ далайн хар салхины дээд хурд цагт 144 км-т хүрч байсан удаатай аж. Өнгөрсөн ням гаригт тус хар салхи орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагт Гуам арлын зүүн хойд нутгаар дайран өнгөрсөн бөгөөд салхины хурд цагт 830 км-т хүрч байсан гэжээ. Одоо тус салхи цагт 34 км хурдтай баруун хойд руу чиглэж яваа гэв.

Өмнөд Солонгосын цаг уурын хүрээлэнгээс ирэх лхагва гаригт Японы өмнөд хэсгээр, Пүрэв гаригийн өглөө Солонгосын хойгийн өмнөд хэсгийг дайрах бөгөөд Өмнөд Солонгосын Ёсү хот хар салхинд илүүтэй өртөх магадлалтай гэжээ. Хар салхинаас болж их хэмжээний бороо орж үүнээс үүдэн хөрсний нуралт үүсэх магадлалтай байна.

‘Сайн мэдээ нь хэт халалтаас ангижирна. Муу мэдээ нь хар салхинаас үүдэн хэдий хэр хэмжээний хор хохирол үүсэхийг мэдэхгүй. Гэхдээ хохирлыг багасгахын тулд чадах бүхнээ хийнэ’’ гэж албаныхан хэлжээ.

Эх сурвалж: Koreatimes 

Т. Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж