Эдийн засаг 6.3 хувиар өслөө

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Эдийн засаг 6.3 хувиар өслөө

Үндэсний Статистикийн хорооноос гаргасан 2018 оны эхний хагас жилийн  урьдчилсан гүйцэтгэлээр Монголын эдийн засагт найман их наяд төгрөгт эргэлдэж, өмнөх оны мөн үеэс даруй 475.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Ингэснээр Монголын эдийн засаг 6.3 хувийн өсөлтийг үзүүлж байна. Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг 2018 онд 3.1 хувиар өсөх таамаглал дэвшүүлээд байгаа. Харин дотоодын шинжээчид эдийн засгийг энэ онд илүү эрчимжинэ хэмээн мэдэгдсэн. Эдийн засгийн өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 184.9  тэрбум төгрөг буюу 5.8 хувиар, бүтээгдэхүүний цэвэр татвар 192.1  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. ДНБ-д энэ оны эхний хагас жилд эцсийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс 6.2 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 39.9 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 8.0 пунктээр өссөн бол  цэвэр экспорт 6.3 пунктээр  буурсан байна.

Т.НОМИН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж