Гүүр нурж болзошгүйг 1979 онд сануулж байжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Гүүр нурж болзошгүйг 1979 онд сануулж байжээ

Гүүр нурж болзошгүйг 1979 онд сануулж байжээ

Италид нурсан гүүрийг анх 1979 онд нурах аюултайг анхааруулж байжээ. 2018 оны наймдугаар сарын 14-нд Италийн Генуя хотод байрлах гүүр нурснаас болж 43 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл гүүрийг зохион бүтээсэн инженер Риккардо Моранди 1979 онд гүүр нурж болзошгүй хэмээн анхааруулж байжээ. Тэрбээр далайн чийглэг уур амьсгал болон ойролцоо орших төмрийн үйлдвэрээс гарч буй утаа агаарт химийн урвал явагдсаны улмаас гүүрний бетон өгөршиж, төмрүүдийг зэврэхэд хүргэх тул байнга засвар хийх шаардлагатай болохыг тодорхойлсон тайлан бичиж байсан аж. Риккардо Моранди тайландаа ийм бүтэцтэй байгууламжийг өөр орчин, цаг ууртай нөхцөлд байгуулахад үүнтэй адил сөрөг нөлөө үзүүлж байгаагүйг дурджээ. 

“Гүүрний зураг схем, байгуулалтад асуудал байхгүй гэхдээ хэзээ нэгэн цагт гүүрний зэвэрсэн эд анги, хэсгүүдийг засварлах хэрэгтэй болно” гэж Риккардо Моранди тэмдэглэжээ. Тухайн үед гүүрний эд ангийг химийн элдэв урвалыг тэсвэрлэх өндөр хувьтай Эпокси резинэн будгаар будахыг санал болгож байжээ. Мөн өнгөрсөн ням гаригт /2018.08.19/ Генуя хотын ард иргэд болсон үйл явдалд бухимдлаа илэрхийлж “чимээгүй” жагсаал зохион байгуулсан бөгөөд олон хүмүүс цагаан цаасан дээр сэтгэгдлээ бичин тараасан байна.

Эх сурвалж: AP
Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж