Зургаан настнуудын бүртгэл 10 хоног үргэлжилнэ | News.MN

Зургаан настнуудын бүртгэл 10 хоног үргэлжилнэ

Зургаан настнуудын бүртгэл 10 хоног үргэлжилнэ

Зургаан настнуудын бүртгэл 10 хоног үргэлжилнэ

2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдах юм байна. Нэгдүгээр ангид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэх аж.

Таван настай буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй юм байна. 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэх аж. Бүрдүүлэх материал:

  • Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
  • Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт /нэг хуудсан дээр багтаан хувилсан байх/
  • Хоёр хувь цээж зураг

т.од

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж