2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдах юм байна. Нэгдүгээр ангид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэх аж.
Таван настай буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй юм байна. 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэх аж. Бүрдүүлэх материал:
- Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
- Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт /нэг хуудсан дээр багтаан хувилсан байх/
- Хоёр хувь цээж зураг
т.од