Далайн усанд 10 цаг байсан эмэгтэй амьд гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Далайн усанд 10 цаг байсан эмэгтэй амьд гарчээ

Далайн усанд 10 цаг байсан эмэгтэй амьд гарчээ

Их Британийн  иргэн Кэй хэмээх 46 настай эмэгтэй 10 цагийн турш далайн усанд хөвсний эцэст амьд гарчээ. Тэрбээр наймдугаар сарын 19-ний өглөө Норвегийн од нэртэй хөлөг онгоцоор Венец хот руу зорчиж явсан аж. Улмаар хөлөг онгоцны тавцан дээр гарахдаа санамсаргүй хөл алдан унасан гэжээ. Түүнийг унасныг тухайн үед хэн ч хараагүй байсан аж. Азаар Хорватын далайн эргийн хамгаалагчид Адриатик тэнгисээс түүнийг далайд бүхэл шөнийн турш буюу 10 цагийн турш хөвсний дараа олж амийг нь аварсан аж. Кэй Хорватын далайн эргийн хамгаалагчид болон эрлийн багийнханд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлжээ.

Далайн усанд бүхэл бүтэн 10 цаг байсан эмэгтэйг даруй Пула хотын эмнэлэгт хүргэсэн ба эмчилгээ хийлгэн одоогоор биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгаа гэжээ. 
 

Эх сурвалж: CNN, Telegraph 

T. мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж