Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг боллоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн талаар өнөөдөр /2018.08.20/ мэдээлэл хийхээр болжээ. Хуралд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцож мэдээлэл өгөх аж. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх аж.  Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгох шийдэлд хүрсэн талаар мэдээлэл өгнө гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. 

Яг өнөөдрийн байдлаар манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа. Үүнийг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд дахин өөрчлөлт оруулахаар өнгөрсөн хавар Ажлын хэсэг байгуулагдсанаар дээрх шийдэлд хүрчээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөлөл оролцсон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр хоёр жил тутамд тогтоодог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж