Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө | News.MN

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд зохион байгуулна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаагийн өдөрлөгийг 08 дугаар сарын 22-ны өдөр буюу Лхагва гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулахаар болов.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-20 183.81.171.3

tnx\n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж