Шатахууны гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн барилаа

Шатахууны гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн барилаа

Шатахууны гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн барилаа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2026.03.19/ өргөн мэдүүлэв.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар нийтийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварыг тогтоох, зохицуулалт хийх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч тодотголоо.

Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 95 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлдэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Улсын Их Хурал, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан. Холбооны бусад гишүүн орнууд хэлэлцээрийг баталснаар автомашины бензиний гаалийн татвар тэглэгдэнэ гэдгийг салбарын сайд онцолж байв.

Хэлэлцээр хэрэгжиж эхлэх хүртэл, мөн Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, олон улсад газрын тосны бүтээгдэхүүний үнэ савлаж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний хүрээнд энэхүү тогтоолын төслийг санаачилжээ. Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолоор шатахууны гаалийн албан татварын хэмжээ 5 хувь байсныг тэглэсэн бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар түлш, шатахууны борлуулалтын үнийн өртөг мөн хувиар буурах ач холбогдолтойг төсөл санаачлагч хэллээ. Тухайлбал, одоо борлуулж байгаа Аи-92 шатахууны гаалийн албан татвар тонн тутамд 125,633 төгрөг бөгөөд гаалийн албан татварыг 0 төгрөг болгосноор литр тутамд үнэ 106 төгрөгөөр багасаж, 57 төгрөгийн ашигтай болно гэж тооцсон байна. Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд тогтоолын үйлчилж эхлэх болон хүчин төгөлдөр байх хугацааг тус тус нэмэлтээр тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-19 203.91.115.53

шатахууны гаалийн татварыг тэглэх шаардлага байхгүй. далимдуулж нохойтохоо боль !!

Avatar

Нэргүй 2026-03-19 66.181.176.213

н**ш

Avatar

Зочин 2026-03-19 202.9.46.153

Энэ бол шатахууны магнатуудын захиалгаар л хийгдэж байгаа юм. Ард иргэдэд ямарч хүртээл байхгүй.

Avatar

И 2026-03-19 103.229.122.39

иргэддээ буян хийх гэж бгаа бол энгийн Аи92 -оруулахаа больчих! мотор эвдээд, агаар бохирдуулаад, сайн юм алга. юу ч оруулж ирээд бдгийн ???

Avatar

зочин 2026-03-19 103.212.119.121

Түлш шатахууны бизнес бол хамгийн их ашиг олдог бизнес байгаа шүү .Ашиг нь 200 хувь хол давна шүү . Гэтэл татварыг нь чөлөөллөө гээд 1л АИ-92 бензинийг 500 ₮ болгож чадахгүй л бол хэрэггүй дээ. Зүгээр л шатахууны бизнес хийж буй захиралуудын шидэж буй өгөөш байх өө

Avatar

зочин 2026-03-19 31.17.204.82

Мундаг хүн болохгээд диймээдээ

Avatar

зочин 2026-03-19 31.17.204.82

Иймэрхүү бодлогын алдаа хийж болохгүй Татвар хөндөхгүйгээр үнээ нэмээч ээ Зах зээлийн зарчим шүү дээ. Ард түмэнд таалагдах маягаар улсаа улмаар жирийн биднийг хорлооч ээ Поопчид ээ

Avatar

Нэргүй 2026-03-19 66.181.178.252

Монголчууд аа, та нар Оросуудаас ба Хятадуудаас үүрд хараат гэдгээ санагтун!

Avatar

Нэргүй 2026-03-19 66.181.179.57

нөтын 10 нэмж ав мала

Avatar

Нэргүй 2026-03-19 202.126.90.246

ТӨР цаашид Эрчим Хүчний Үнэ тарифыг хэр удаан барихыг харнаааа ….

Avatar

Нэргүй 2026-03-19 103.26.195.237

оросууд үнээ нэмээгүй байхад дайнаар далимдуулаад татвараас битгий бултаад байгаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж