Талибан зөвшөөрвөл гал зогсоох хэлэлцээрийг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Талибан зөвшөөрвөл гал зогсоох хэлэлцээрийг эхлүүлнэ

Талибан зөвшөөрвөл гал зогсоох хэлэлцээрийг эхлүүлнэ

Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани өчигдөр буюу ням гаригт хийсэн мэдэгдэлдээ Талибаны эсрэг сарын турш гал зогсоох хэлэлцээр хийнэ гэж мэдэгдлээ. Мөн Лалын ариун баяр “Ид аль-Адха”-г тохиолдуулан шоронд хоригдож буй хэрэгтнүүдийг өршөөлийн хуульд хамруулна гэжээ. Тэрбээр хэрвээ Талибан зөвшөөрвөл гал зогсоох хэлэлцээрийг Даваа гаригаас эхлүүлнэ гэжээ.

Талибан одоогоор хариу өгөөгүй байгаа аж. Гал зогсоох хэлэлцээрийн үед хэд хэдэн халдлага болж хүмүүс амиа алдаж байсан. Гани мэдэгдэл хийснийхээ дараа цэргийн хүчнийхэнд золиослолын найр гэж нэрлэгдсэн баярыг тохиолдуулан шоронгоос хэдэн зуун хоригдогчийг гаргасан гэжээ. Энэхүү баяр нь лалын шашны ариун сарын сүүлд болдог бөгөөд Рамаданы төгсгөлд болдог Ийд ал Фитр баярыг тохиолдуулан Талибантай хийсэн гал зогсоох гэрээгээ өнгөрсөн зургадугаар сард цуцлаад байсан юм. Гэвч гурван өдрийн гал зогсоох гэрээний үеэр хоёр ч халдлага болж арав гаруй хүн амиа алдсан юм. Үүнд лалын улс бүлэглэл буруугаа хүлээсэн. Лалын улс бүлэглэлийн хувьд гал зогсоох гэрээ огт хийж байгаагүй юм.

эх сурвалж: CNN 

Т. Мядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж