Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн арваннэгдүгээр хороонд өчигдөр /2018.08.19/ 08:00 цагт тоосгоны үйлдвэрийн ажилчин шороонд дарагдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн харьяат 23 настай иргэн Б нь шороон овоолго дээрээс 50х100см хэмжээтэй, гурван метрийн гүнтэй шорооны дамжуурга руу унаж бэлхүүс хэсгээрээ шар шороонд дарагдсан байна. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид аварч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Э.Бурам