Үйлдвэрлэлийн бодлого үгүйлэгдэж байна | News.MN

Үйлдвэрлэлийн бодлого үгүйлэгдэж байна

Үйлдвэрлэлийн бодлого үгүйлэгдэж байна

Үйлдвэрлэлийн бодлого үгүйлэгдэж байна

Сэлэнгэ нутагт намрын их ажил өрнөж байна. Сэлэнгийнхэн газар тариалан эрхлэхээс гадна жижиг, дунд үйлдвэр эрхлэлтээрээ улсдаа тэргүүлдэг. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд тус аймгийн жижиг, дунд үйлдвэр зогсонги байдалд оржээ. Учир нь, 2012-2016 онд Засгийн газар болон орон нутгийн зүгээс хэрэгжүүлж байсан ЖДҮ эрхлэгчид чиглэсэн бодлого үндсэндээ зогссон гэнэ.  Энэ талаар Ардчилсан намын “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018”-д оролцогчид хэлэлцэж, эрх баригчдад үгээ дайв. Өмнөх Засгийн газрын үед Аж үйлдвэрийн яамтай байгуулагдаж, бүх шатандаа үйлдвэрлэлийг дэмжиж байсан. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид үйлдвэрлэлийг дэмжих нь бүү хэл, айлын “Шоовдор” хүүхэд шиг хандаж байгаагаас шалтгаалж үйлдвэрлэгчид  хүндхэн цаг үеийг туулж байгаагаа хэлж байлаа. Мөн үйлдвэрлэлээс гадна бүс нутгийн хувьд аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлэх боломжтой байгаа ч, мөн л төр засгаас дорвитой дэмжлэг үзүүлэхгүй байгаа аж.

 

Тухайлбал, Монгол орны хоймор нутагт орших Хөвсгөлчүүд Олон улсын нисэх онгоцны буудалтай болж, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлж, аялал жуулчлалыг нэрийн хуудсаа болгох хүсэлтэй. Гэвч энэ бүхнийг иргэдийн нуруун дээр “ачаад” орхих бус төрийн бодлого, бодит дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг хэллээ. Үүний зэрэгцээ хэрээс хэтэрсэн улстөржилт, намчирхлын гайгаар Ардчилсан намын санаачилсан  орон нутгийн иргэдийг орон сууцжуулах, аймгуудыг авто замаар холбох, иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг цахимжуулсан зэрэг олон ажлыг зогсоосонд орон нутгийн иргэд маш их бухимдаж байгаа аж.

Ийнхүү иргэдэд тулгамдсан олон асуудлыг хэлэлцсэн “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018” Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохиогдсон юм. Чуулганд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн гишүүд, дэмжигчдээс гадна Ардчилсан намын дэргэдэх байгууллагын төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцлоо. Мөн энэ удаагийн бүсийн чуулга уулзалтад зочин дүүргээр Багахангайчууд оролцож, туршлагаа хуваалцаж, санал бодлоо солилцсон юм. Гишүүн төвтэй, бодлогын нам болох шинэчлэлийн хүрээнд Ардчилсан нам шат дараатай олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэгээхэн хэсэг нь бүсийн чуулга уулзалтууд юм. Монгол орноо бүсчлэн хувааж, анхан, дунд шатны гишүүд, дэмжигчдийнхээ чадавхи, оролцоог сайжруулах зорилгоор эхлүүлсэн ажил “Хангайн бүсийн чуулга уулзалт”-аар үргэлжилсэн. Энэ удаагийн бүсийн чуулганы онцлог нь Ардчилсан намын залуу гишүүд, дэмжигчдийн идэвхи, санаачлага өндөр байв. Үүний илэрхийлэл болгож,  “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018”-ын үеэр “Ардчилсан залуучуудын холбоо”  өргөтгөсөн хуралдаанаа зохион байгуулсан юм.

Түүнчлэн “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018”-д оролцогчид “Сэдэл-Санаа-Манлайлал” тэмцээнд оюун ухаанаа сорьж, спорт, урлагийн наадамд хурд, хүч, авъяас чадвараараа өрсөлдлөө. Тухайлбал, “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод УИХ дахь АН-ын бүлгийн ажиллагаа”, “Ардчилсан намын үзэл баримтлалын танилцуулга”, “Орон нутгийн хөгжил, сорилт, олон улсын туршлага”, “Улстөрийн манлайлал ба багаар ажиллах удирдлага” зэрэг өргөн сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулагдсан юм. Энэ жилийн бүсийн отгон чуулганд Орхон аймаг шилдгээр шалгарсан нь  Ардчилсан намын түүхийг бичилцэж, түүчээлэн, өртөөлөх залуусын оролцоо, чадавхийн илэрхийлэл байлаа.

Өрх бүр нь үйлдвэрлэгч гэгддэг Сэлэнгэ нутгийнхан, анхдагчдын өлгий нутаг Булганчууд, хоймор нутагт орших  Хөвсгөлчүүд гээд Монгол орны өнцөг булан бүрт аж төрж буй Ардчилсан намын жирийн гишүүдээс эхлээд ард түмэн эрх баригчдаас зөв бодлого, сэтгэл зүтгэлийг үгүйлж байгааг хэлж байна.

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-20 103.229.120.134

АН-ын ардчилсан дээрэмчид Монголын АҮ-ийг тараан өмчилж, Монголын ажилчин ангийг тэр аяар нь ажилгүйчүүд болгосон

Avatar

Зочин 2018-08-20 202.126.89.136

Ene bvhniig Erdenee hiisen yum bish ee !!!

Avatar

Ардчиллын буян тарьсан будаа шиг 2018-08-20 202.126.89.212

Ардчилсан намын өгөөж хэмжээлшгүы билээ монголчууд ардчиллын далбаанд дэндүү сагсан бусуу.одоо шилжилтийн болон сэтгэлггэниы нэг үе дууслаа одоо ардчилсан намын нөхдүүд шинэ бодлого .хөтөлбөр танилцуулах болсон амьдралд ойр монгол хүний мулгуу амиа бодсон сэтгэлгээнд таарсан урт хугацааны старатегь боловсуул тэгж гэмээнэ урт наслана ардын нам шиг өдрийн хоолийг нь тавьж өгөөд өөрсдийнхөө урдаас хуцдаг нохой шиг тэжээвэл монгол дуусаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж