О.Үйтүмэн хүрэл медал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

О.Үйтүмэн хүрэл медал хүртлээ

О.Үйтүмэн хүрэл медал хүртлээ

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгөн медальт, улсын таван удаагийн аварга ‘Алдар’ спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн таван барилдаан хийж хүрэл медаль хүртлээ. 
О.Үйтүмэн Индонезийн нийслэлд тэгшитгэлд БНХАУ-ын Би Шенфенг, 1/8 шигшээд Туркменистаны Азат Гажиев нарыг тус бүр цэвэр, шөвгийн наймд “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Рашид Курбановыг 6:2-оор ялсан ч хагас шигшээд олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданид оноогоор (2:12) цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Паван Кумарыг 8:1-ээр ялснаар шагналын тавцанд зогссон юм.

ЭХ СУРВАЛЖ: wrestling.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж