Аюулт үзэгдэл осолд 701 хүн нэрвэгдэж, 5.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Аюулт үзэгдэл осолд 701 хүн нэрвэгдэж, 5.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Аюулт үзэгдэл осолд 701 хүн нэрвэгдэж, 5.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Энэ он гарсаар эхний хоёр сард 774 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 65 тохиолдлоор буюу 9.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, аюулт үзэгдэл осолд 701 хүн нэрвэгдэж, 5.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 2026 оны эхний хоёрдугаар сард бүртгэгдсэн нийт аюулт үзэгдэл, ослын дүнд хүний үйл ажиллагаатай холбоотой осол 753 удаа буюу 97.3 хувийг эзэлж байгаа бол геологийн гаралтай аюулт үзэгдэл 14 удаа буюу 1.8 хувийг, биологийн гаралтай аюулт үзэгдэл зургаан удаа буюу 0.8 хувийг, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл нэг удаа буюу 0.1 хувийг тус тус эзэлж байна. Тухайлбал, энэ он гараад 619 удаагийн объектын түймэр бүртгэгдсэн бол 12 усны осол бүртгэгдсэн байна. Мөн төөрч сураггүй алга болсон гэх 31 дуудлага бүртгэгдсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

May be an image of text that says

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж