“УБТЗ” ХНН галт тэрэгний тасалбар захиалгын “Eticket” application-ээ шинэчиллээ. Ингэснээр зорчигчид тасалбар захиалах, төлбөр төлөх, суудал сонгох, аяллын мэдээллээ хянах үйлчилгээ илүү хялбар, хурдан шуурхай, аюулгүй болсноос гадна системийн хурд сайжирч, сүүлийн үеийн iOS болон Android төхөөрөмж дээр илүү нийцтэй, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлсэн байна.
Мөн аппликейшны харагдах байдал бүрэн шинэчлэгдэж, цэс болон товчлуурууд илүү ойлгомжтой, сул суудлыг ялгаж харахад хялбар болжээ.
Өмнө нь тасалбар захиалахад зөвхөн и-мэйл хаягаар нэвтэрдэг байсан бол одоо имэйл болон гар утасны дугаараа оруулан тасалбар захиалах боломжтой болсон байна. Түүнчлэн, тасалбар захиалгын системд доод, дээд местийг андуурахаас сэргийлж, ялгаатай байдлаар тэмдэглэж өгснөөс гадна, зорчигч зорчих өдрөө солих, төлбөрөө төлөх хэсэг илүү хялбар, илүү ойлгомжтой болжээ.
Тасалбар захиалгын аппликэйшний энэ удаагийн шинэчлэл нь мэдээллийн аюулгүй байдал, системийн найдвартай ажиллагааг шинэ түвшинд хүргэснээрээ өмнөх хувилбараас илүү болжээ.
Өнөөдрийн байдлаар нийт галт тэрэгний тасалбар худалдаалалтын 69 хувийг цахимаар худалдаж байгаа бөгөөд зорчигчид галт тэрэгний тасалбар захиалгын “Eticket” application-ийг ашиглах нь улам бүр нэмэгдэж байна.
3,576.02






















































Иргэн 2026-03-19 202.179.18.222
Сайн ахиц гарч байгаа нь үнэн боловч суудал сонголт бүх вагоноо үзэх боломжгүй нэг л вагон үзээд түүнийгээ л авна эсвэл буцаж гарна.Эргээд орно өмнө харсан суудал захиалагдснаар харагдаад дахин авах боломжгүй.За тэгээд вокзал дээр ирээд бичүүлэхээр зөндөө сул суудал байж байна.Энэ хүндрэлээс болоод вагоноор явахаа болиод шууд автобус эсвэл таксиндаа суудаг.Хөгжүүлж байгаа хүмүүс нь гарч байгаа хүндрэлүүдийг өөрсдөө бараг олж харж чаддаггүй юм байна лээ.Тиймээс яаж төмөр зам ашигтай байх вэ дээ.
Нэргүй 2026-03-19 202.9.40.13
худла шааж убтз хужааманжуудиүүрлцн хулгай шаагаал бж бгаа хужааманжуудууд үүрлээгүй эзлээгүй бгууллга газр гэж бхгүй ихэнхийн хужааманжууд. эзлцн. хужаасбодого энийг хужааманө бодлго гэж бгаа юм.
Нэргүй 2026-03-19 202.9.40.13
худла шааж убтз хужааманжуудиүүрлцн хулгай шаагаал бж бгаа хужааманжуудууд үүрлээгүй эзлээгүй бгууллга газр гэж хужаасбодого энийг хужааманө бодлго гэж бгаа юм.