Г.Занданшатарын танхим шүд сугалсан ч дэнчигнэсээр байна

Г.Занданшатарын танхим шүд сугалсан ч дэнчигнэсээр байна

Г.Занданшатарын танхим шүд сугалсан ч дэнчигнэсээр байна
Төрийн ордон, Улаанбаатар. 2026 оны 3 дугаар сарын 16. УИХ-ын хаврын чуулганы нээлт. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олонх болсон МАН хоёр дахь Засгийн газраа байгуулаад хэдийнэ 100 гаруй хоножээ. Энэ хугацаанд Г.Занданшатарын танхим цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй ч олон нийтийн зүгээс зарим салбарын сайд нь сайн ажиллахгүй байгаа учраас хариуцлагын асуудлыг хөндөж буй. Тиймээс ч хоёр ч танхимын сайд нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, тэдний орны сайдуудыг томилохоор болсон. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол тэдний оронд МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайд, ХҮН намын дарга Б.Найдлааг Эрчим хүчний сайдаар томилохоор чуулганы хуралдаанд тангараг өргүүлэхээр бэлтгэж буй.

Хэрэв Г.Занданшатарын танхим шүд сугалах буюу зарим сайд нартаа хариуцлага тооцохгүй бол бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эрсдэлтэй тулаад буй. Мэдээж, намын дарга биш, УИХ-ын гишүүн ч биш Г.Занданшатарын Засгийн газар ажил явуулахад улс төрийн хувьд олон хүндрэлтэй нүүр тулж буй. Энэ шалтгаан нь хамгийн эмзэг Засгийн газар болгож буй.

Засгийн газар ажил хийгээгүй биш хийж байгаа гэхдээ улс төрийн хувьд хэзээ ч уначих эмзэг эрсдэл үргэлж л отож байгаа. Улс төрийн хүрээнд ч энэ Засгийн газрыг анх байгуулагдахад л богинохон настай гэж тодорхойлж байсан нь нууц биш. МАН дотор өрнөсөн тохироогоор бол Г.Занданшатарын Засгийн газар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд унаж, МАН-ын дарга Н.Учрал Засгийн газраа байгуулах тохиролцоотой байв. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хууль, экс намын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын зөрчил өмнө нь тохиролцсон улс төрийн цагийн зүүг хурдлуулчихлаа. Тиймээс энэ хаврын чуулгантай зэрэгцээд УИХ дахь МАН-ын гишүүд хоёр хуваагдаж, нэг хэсэг нь Н.Учралын тал нөгөө хэсэг нь экс намын дарга Л.Оюун-Эрдэнийн гэсэн хоёр тал болон хуваагдчихсан. Тиймээс ч чуулганы хуралдааныг хуралдуулахгүй, ирц бүрдэхгүй байсаар байна.

Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаанаар Г.Занданшатарын Засгийн газрын хоёр сайдыг томилж, тангараг өргүүлж чадахгүй, УИХ-аар хэлэлцэх байсан олон асуудал гацаатай явсаар байвал МАН дотооддоо ширээний хоёр талд суухуу эсвэл хагарал улам гүнзгийрэх үү гэдэг дээрээ тулж ирнэ.

Нөгөөтэйгүүр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах акц УИХ дотор ч өрнөөд эхэлсэн. УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөхийг Ардчилсан нам шаардаад байгаа бол Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ч Ерөнхийлөгчийн хуулийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа.  УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МАН-ын дарга Н.Учралыг спикерийн ажлаа өгөөд, гүйцэтгэх засаглалын ажлаа хий гэсэн нь ч цаанаа учиртай. Хэрэв Н.Учрал намын даргын хувьд Ерөнхий сайдын ажлаа хийх ёстой бол Г.Занданшатарын танхим огцорно гэсэн үг. УИХ-ын гишүүн биш, намд өндөр албан тушаалгүй Г.Занданшатарын хувь заяа илүү бүрхэг болж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох асуудал хөндөгдөнө. Ардчилсан нам ч МАН-ын дарга Н.Учрал ч үүнийг мэдэж, бас уншиж л байгаа. Гэхдээ улс төрийн хүрээнд Ардчилсан намыг Н.Учралтай тохиролцож, дараагийн Засгийн газарт хамтрахаар тохирсон гэх яриа ч үнэний ортой байж мэднэ. 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент тангараг өргөсний дараа МАН, АН, ХҮН гэсэн хамтралаар Засгийн газар байгуулсан байдаг. Энэ үед хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан гэж олон нийт дүгнэдэг. Тиймээс хэрэв Г.Занданшатарын Засгийн газар огцорвол дараагийн Засгийн газарт Ардчилсан нам хамтрахыг үгүйсгэх аргагүй.

Парламентад суудалтай намууд чуулганы хуралдаа суухгүй, Ардчилсан намын шаардлагыг дэмжиж байвал Г.Занданшатарын Засгийн газрын хувь заяа шүд сугалснаар шийдэгдэхгүй л болов уу.

Тиймээс МАН-ын дарга Н.Учрал парламентад суудалтай намуудтай хэлэлцээрийн ширээнд суух уу эсвэл өрнөж буй улс төрийг урсгалаар нь өрнүүлж, далдаас дэмжээд суугаад байх уу гэдгээс олон зүйл шалтгаалахаар байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-20 66.181.177.113

Шүд сугалнаа. Бүгд Хорхойтой шүд бгаа. Гэр бүлийн хүчирхийлэгч Ундрам аас эхлээд зөндөө бгаа. Хамгийн гол нь шүд суусан БУЙЛ нь өвчтэй дээрээс нь ТОЛГОЙ нь Тэнэг Хэцүү дээ хэцүү. Толгойг нь Таслах бсым.

Avatar

Нэргүй 2026-03-20 202.126.90.117

заыл заыл далдр далдхулгаычхужааманжууд.

Avatar

Нэргүй 2026-03-20 59.153.114.122

МАН-ын дарга нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын гишүүн ч биш нэг нөхөр (Зандка)-т даатгачихаад санаа амар хэвтэж байтал дараагийн сонгуультулаад ирэх нь дээ?? Тэр үед бүх бурууг муу Зандкад чихээд нам нь ялагдах юм биз дээ???

Avatar

Нэргүй 2026-03-20 66.181.191.135

Дэнчигнэсээр.. дэнжигнэсээр ?

Avatar

Нэргүй 2026-03-20 43.242.242.59

АН-ынхан УИХ-ын дарга Учралыг намын даргын ажлаа өгтөл нь УИХ-ын чуулганд суухгүй гээд бойкот хийгээд байгаа шүү дээ. Гэтэл МАН-ынхан УИХ-ыг хуралдуулахгүй байгаа мэтээр Элбэгдоржийн сайт гүжирдэн бичиж болохгүй.

Avatar

Нэргүй 2026-03-20 103.212.116.78

ГАРЧИГАА ЗӨВ БИЧ!МОНГОЛ ХЭЛНИЙ ДҮРМЭЭ МЭДЭХГҮЙ СЭТГҮҮЛЧ НАР ХАА САЙГҮЙ .

Avatar

Нэргүй 2026-03-20 66.181.191.135

Хэлээд юу гэхэв

Avatar

Нэргүй 2026-03-20 66.181.178.252

Монголчууд аа, АНУ-д байгаа 60000 монголыг судлаач ээ! Тэднийг судлахаасаа айгаад байгаа юм уу?

Avatar

Хариу 2026-03-20 66.181.181.63

Тийшээ явсан тэнэмэлүүд энд ямар хамаатай, юунд, хэнд хэрэгтэй юм бэ? Америк нь хэрэгтэй болоод явсан улсыг судлах байтугай дурсах ч хэрэггүй. Дээрэмчид, тэнэмэлүүдээс бүтэж бүрдсэн тэр улсдаа шингэцгээвэл таарна. Тэд Монголд хэрэггүй.

Avatar

Иргэн 2026-03-20 202.126.90.85

МАН 2 хуваагдаад өөр өөр нам байгуулах нь чухал улсаа боддоггүй тэнэгүүд хэзээч эвлэрэхгүй. УИХ өөрсдийн санаачлагаар тараж ард иргэдэд дараагийн сонголт хийх боломж олгох нь зүйтэй. Эх орон ард түмэнээ боддоггүй улстөржөөд татварын мөнгөөр ажил хийхгүй тарвагнасан этгээдүүдийг тараах нь нэн тэргүүний зорилт болжээ.

Avatar

Нэргүй 2026-03-20 202.126.89.134

Учралыг МАН -ын даргаас буулгаж Занданг намын дарга болгоё.ЖДҮ -чин Учрал ч Данхаас хол ялгарах юм байхгүй…МАН-ын нүхийг ухаж мэдэх IQ тай сулхан кадр шдэ

Avatar

Зочин 2026-03-20 66.181.186.93

Монголд элбэгдорж, миеэ энхболд нарын анх бий болгосон МАНАН буужээ,
Оджаргал Засгийн газартаа өөрийн мсэсийн энх амгалан, найдалаа 2-оо оруулж байна,
Ухаа худагаа төрд авч олондоо хүртээх Данхын зорилтыг няц дарснаа улам дэвсэлж байна

Avatar

зочин 2026-03-20 66.181.160.107

Занданшатар малд улс орноо яаж хөгжүүлэх тухай ямарч санаа оноо байхгүй байна ..Үтэр түргэн зайлуулах хэрэгтэй!!..
Монголчуудаа!!!!… цаг их алдаж байна шүү!!.. Дэлхий ертөнцийн улс гүрнүүд биднээс улам л тасраад байна шүү !!!…

Avatar

Зочин 2026-03-20 203.98.77.101

Их хурал тарсан нь дээр бус уу
Энэ засаг сайн ажиллаж чадахгүй байна л гэж хараад байна даа
Надаас дор тархитай хүмүүс их хуралд суумааргүй байх гэж гэхдээ л
арай л хульхи байгаан нь тэнэг хүн ойлгогдохоор харагдаад л байгаа юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж