Ньюс хөтөч: Япон-Монголын анагаах ухааны чуулган болно | News.MN

Ньюс хөтөч: Япон-Монголын анагаах ухааны чуулган болно

Ньюс хөтөч: Япон-Монголын анагаах ухааны чуулган болно

Ньюс хөтөч: Япон-Монголын анагаах ухааны чуулган болно

ӨНӨӨДӨР НАЙМДУГААР САРЫН 20

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ‘Сургуулийн менежмент, багшийн хөгжил-Бага, дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сургалтын нээлт МУБИС А байр 312 тоотод болно. Холбоо барих у​​​тас: 8811-1046

  • Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн Б танхимд “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, ажлын байрны дэмжлэгт орчныг бүрдүүлэх замаар ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах” зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын арга хэмжээ болно. Холбоо барих утас: 86885060

09.30

  • Япон-Монголын анагаах ухааны III форум АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод болно.

  • “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ОНЦЛОГ- СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ” сургалтын нээлт Багшийн хөгжлийн ордон, 201 тоотод болно. Холбоо барих утас: 8811-1046

11.00

  • “Залуучуудын хөгжлийн сар аян”-ыг 2018 оны 08 дугаар сарын 25-наас 2018 оны 09 дүгээр сарын 25 хүртэл зохион байгуулна.Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас:86094455, 88209963

13.00

  • Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа “Байгалийн ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт технологи” (Modern trends in natural science and advanced technologies in science education ) сэдэвт олон улсын хурал МУИС-ийн номын сангийн байранд болно. Холбоо барих утас:98119897

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1953.08.20 Бээжин хотноо “Монгол-Хятадын худалдааны болон төлбөр гүйцэтгэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурав 

1993.08.20 Монгол Хятадын хамтарсан “Алмаз” гадаад худалдаа, үйлдвэрлэлийн компани Монгол Улсын Даланзадгад хотод анхны гурилын үйлдвэрийг ашиглалтад оруулав. 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж