УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товлосон ч ирц бүрдэхгүй байгаа ч УИХ-ын дарга Н.Учрал чуулганыг эхлүүлж, гишүүдийг чуулганы хуралдаа суухыг уриалж сууна. Чуулганы хуралдаанаар Засгийн газрын хоёр сайдыг томилох болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл зэрэг цаг үеийн асуудлууд хэлэлцэхээр товлосон ч ирц бүрдэхгүй байв.
Харин УИХ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар нарын зүгээс УИХ-ын чуулганыг хуралдуулахгүй байгаа шалтгаанаа Ардчилсан намынхан руу чихэж сууна.
Угтаа энэ парламентын 126 гишүүний 68 нь МАН-аас сонгогдсон. 126 гишүүнээс 68 гэдэг бол ирцийн 50+ хувь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам бусад намын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй байсан ч МАН дангаараа ирцээ бүрдүүлээд хуралдах хангалттай боломж бий. Мэдээж УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа суух ёстой.
Гэхдээ МАН өөрсдөө дотооддоо талцсан, хуваагдсан, чуулгандаа суухгүй байж буруугаа Ардчилсан намд чихээд сууж байж болохгүй.
Ардчилсан намын зүгээс УИХ-ын дарга Н.Учралыг огцортол чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдчихсэн. Энийгээ бүлгээрээ хуралдаад шийдчихсэн байгаа. Тийм байхад өөрсдийнхөө бурууг АН руу чихэж, улстөржүүлэх нь өрөөсгөл ойлголт юм. Дан ганц Ардчилсан нам гэлтгүй Үндэсний эвсэл, ХҮН, Иргэний зориг ногоон нам ч бас УИХ-д суудалтай намууд. Дээрээс нь ХҮН, Иргэний зориг ногоон нам МАН-тай хамтраад Засгийн газарт ажиллаж байхад чуулганы ирц хүрэхгүй шалтгааныг Ардчилсан намаас нэхэх нь шударга бус юм.
Ийм жижигхэн улс төр хийж, улстөржлөө гээд МАН-ын хагарал арилчихгүй, бас алга болчихгүй.
Үнэмлэхүй олонхийн суудал аваад, Засгийн газраа байгуулаад ажиллаж байгаа бол МАН-ын даргын хувьд, УИХ-ын даргын хувьд өөрийнхөө намын гишүүдээр ирцээ бүрдүүлээд хуралдаад, асуудлаа шийдээд явах эрх мэдэл нь Н.Учралд, Г.Занданшатарт ч бий. Муу л бол хойд талын хар овоохой гэсэн шиг өөрсдийнхөө дотоод хагарал, улс төрөө Ардчилсан нам болоод парламентад суудалтай бусад намууд руу чихэж, тэд л буруутай гэж пиардахаа зогсоогоод намын гишүүдээ чуулгандаа суухыг шаардана уу Н.Учрал дарга аа!
Ш.ЧИМЭГ
3,569.17





















































Erbb 2026-03-19 124.158.122.50
За даа Rio-гийн гар хөл болчихов уу даа тэд. Ийм хүмүүсийн хэрэг байнуу? Зайлаад далд ороод өгцгөө. Хардах эрхтэй шүү
Нэргүй 2026-03-19 103.57.95.34
Ер нь энэ УИХ тарвал дээр дээ… АН данх, дамар, жэнкотой нийлсэн бүгдээс нь салах хэрэгтэй….
Кодоор 2026-03-19 59.153.113.229
2014 хойш #;
ylcuun xamgaalalt 2026-03-19 59.153.113.229
-yux chyylgand sadaani barlagyyd Xylgain Zorilgotoi tusul xeregjyylj uplee.(Emrt putsanit, byaslagni; ) xyncyszlxtai?
-gov altain gadni U Xupungo opyyalt yarigdaj bnaa &
munguur y/t xuigeed bna, gadni CJNOC XUUXE. yynd:
(УөctgxgyiKamerin Xinalt### Vrs sonsogchtoi #;?
firegr÷ Texnicly bysduin gerlyy, Bainguin Xylgai galzyy.)
a).Xuduu o\n Zamuin sadaa, bLoklolt daramtfxp yariglaa.
b) -Тsuljilt Уsni zalxagtai bdl? yariglaa.XOTS, -Xuduupyy
medegdel
Зочин 2026-03-19 103.212.119.23
Харин тийм ш дээ, АН гүйгээр хуралдах бүрэн боломжтой. АН-ынхан хуралд суухгүй бол ажил тасалсанд тооцож цалингаас хасах, бүр цаашилбал, гишүүнээс нь огцоруулах эрх ард түмэнд бий, 28 он хүртэл хуралд суухгүй бол бүр сайн.
Нэргүй 2026-03-19 59.153.114.122
Олонх болсон намын дарга нь Засгийн газраа толгойлдог дэлхий нийтийн жишиг зарчим шүү дээ!! Ялсан нам бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд ЗГ-ыг авдаг, гэтэл намын дарга нь Засгийн газраа хаячихаад парламентын хуралдаан удирдаад хууль батлаад сууж байна гэж юу байсан юм бэ?? ТВ-ээр АН парламентын ажлыг гацаагаад сууж байна гэж сурталчлаад байх юм?! Урьд нь намын дарга УИХ-ын дарга байж болдог л байсан шдээ гэдэг чинь болоод байсан, зөв сайхан байсан гэсэн үг огт бишээ!!!
зочин 2026-03-19 66.181.184.214
АН бол түрэмгий колончлолын бодлого хэрэгжүүлэгч барууны хүчний тавиулууд, Манай оронд тэдний үзэл суртлыг хэрэгжүүлэгч хүчин, Ямар нэг шалтаг олж , улс оронд самуун дэгдээх, хутган үймүүлэх , нийгмийн өмнө тулгарсан хүнд хүчир асуудлуудыг шийдвэрлэхэд саад тотгор учруулах, хор хохирол буй болгох ,иргэдийн амьдралыг хүндрүүлэх, хууран мэхлэх,,элдэв бусармаг аргааар төрийн эрхэнд гарах л зорилготой үнэн нүүрээ нуусан бүлэг этгээдүүд,
Nам 2026-03-19 59.153.113.229
– #; ###
Нэргүй 2026-03-19 103.168.34.39
ҮХЦ г хүртэл лоббидож сайд болсон Занданшатар
зочин 2026-03-19 66.181.184.214
Ямар ч лобби байхгүй ,Намын олонхын саналаар тодорсон ерөнхий сайд, Намын дэвшүүлсэн праграммыг хэрэгжүүлж, улс орныг урагшлуулах хүнд хүчир үүрэг хүлээсэн хүн, Ардчилагч гэх бүлэг этгээдүүдийн гол зорилго бол ийм л хүмүүсийн нэр төрийг хугалж, засгийн газрыг байнга унагах хийх ажилд нь саад тотгор учруулж нийгмийг хуурч мэхэлж байж луйврын аргаар төрийн толгойд гарах зорилготой адгийн этгээдүүд, Манай худалдааны гол түнш, хоёр хөрш гүрнийг үзэн ядагч дайснууд
Шударгө бай, үнэнд гүйцэгдэнэ гэж энэ 2026-03-19 43.228.131.94
МАН нам, ер нь бүх нам, эвсэл үнэн мөн шударгөар ажиллаж түүнийгээ ард түмний бодит амьдралд хөруулж чаддаг байсан бол, хэзээд хүчтэй байна. Худал хуурмаг, хулгайч, зальтай , мөнгө, баяжих хөлжихийн төлөө хуйвалдаж ирсэний гор ингээд гарч байна. Цаашдаа бүр хүнд болно. Гишүүд үнэн мөнөөрөө байл даа. Идээ бээр чинь бугшсаар, томорсоор одоо хагарч эхэлж бна. Та нар энэ өлссөн, ядарсан, даарсан, өвчилсөн ард түмнийг өөрсдийнхөө эсрэг болголоо. Мөнч их тэвчсэн дээ хөөрхий ард түмэн
Зочин 2026-03-19 66.181.186.193
Ардчилсан намгүйгээр хуралдаа л яваач дээ.
иргэн 2026-03-19 103.168.34.7
дангаараа ажилла эсвэл тар
Нэргүй 2026-03-19 66.181.191.135
За даа бараг тэр нь ч дээр дээ. Элдэв хэрэгтэй хэрэггүй хог н**ш гэж байхаар өөрсдийнхөө хийнж чапна гэснийг хийгээд дуусгах хэрэгтэй. Ялангуяа ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ ХҮН гэгч намыг бүр зайлуулах хэрэгтэй