Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлийн холбооноос өнөөдөр /2026.03.19/ эрчим хүчний салбарынхны цалинг нэмэгдүүлэх шаардлага хэрэгжихгүй байгаа асуудлаар мэдээлэл хийв.
Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат:
-Эрчим хүчний 2026–2027 оны хэлэлцээрийг өмнөх хэлэлцээрийн дагуу 2025 оны аравдугаар сард хийх байсан. Бид мэдэгдлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 31-р зүйлийн дагуу өгсөн боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Хэлэлцээрийн явцад албан ёсны гурав, албан бус нэг уулзалт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хэлэлцээрт оролцсон талууд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх боломжтой. Бид хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаан үүсгэсэн. Бидний тавьж буй үндсэн шаардлага бол эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох зэрэг нийт 12 заалт бүхий хэлэлцээрийг эхлүүлэх байсан. Гэвч одоог хүртэл тохиролцоонд хүрээгүй. Хөдөлмөрийн зуучлалын дэмжлэгтэйгээр яаманд хүргүүлсэн албан бичигт хариу ирүүлээгүй. Эрчим хүчний яамнаас үнэ тариф нэмэгдээгүй учраас цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг удаа дараа илэрхийлсэн. Хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй тул ажил хаялт зарлах нөхцөл бүрдсэн.
2026 оны улсын төсөвт эрчим хүчний салбарын төсөв 429.6 тэрбум төгрөг, соёлын салбарын төсөв 510 тэрбум төгрөг байна. Соёлын салбарын төсөвтэй нэлээд дөхсөн байна.
3,569.17


















































Зочин 2026-03-19 59.153.113.113
Эргүү шаарнууд вэ . Эрчим хүчний систем чинь дампуурах гэж байхад юун цалин нэмэх вэ . Харин цалин авч байгаадаа баярлаж яв
Нэргүй 2026-03-19 202.9.41.22
Юм д бол цалингаа гол жагсаал цуглаан шантааж хийдэг болжээ. Түүнийгээ хүний эрх гэж нэрлэчихсэн байдаг. Би ч гэсэн цалингаа нэмүүлэхийг бодож байна. Саяхан цалингаа нэмүүлсэн багш, эмнэлэгийн ажилтангууд ч гэсэн цалингаа дахин нэмүүлэхийг хүсэж байна. Нэмүүлэхийг хүсэхгүй хэн ч байхгүй. Гэхдээ улс орны чинь эдийн засаг ямар байгааг бүгд ойлгож байгаа мөртлөө ийм үйлдэл гаргаад байдаг нь хачирхалтай
Нэргүй 2026-03-19 202.126.89.110
Чойжилсүрэнгээ байхад нэхэхгүй яагаав?! Наранбаярыг нь багш нарын цалин нэмнэ гэж хэлүүлэнгүүтээ сангийн яам нь мөнгө өгөхгүй хусуулцан гэсэн.
Иргэн 2026-03-19 103.57.92.183
Найдлаа найдвартай нэмэнэ шүү!!! Их хүсэж тэмүүлж очиж байгаа мэргэжлийн хүн гэсэн шүү!!! ккк
Жаргалсайхан инжнээр 2026-03-19 66.181.165.234
тайван байцгаалдаа одоо нэг күн очино
И 2026-03-19 122.201.31.116
Айлын зүгээр байгаа өдөр, шөнийн тоолуурыг үнэгүй солиод байдгийн байсан. цалин нэмэх амархан биз. эрчимын үнийг худлаа ухуулж байгаад 3 дахин нэмсэн .
Нэргүй 2026-03-19 202.9.41.0
зо зо дуусашгүй шунал
Нэргүй 2026-03-19 138.252.29.37
Bitgii h*** erguu g*** min
Нэргүй 2026-03-19 66.181.164.23
зөвөө зөв халуунд халж хүйтэнд хөрч хүнд хэцүү нөхцөлд олон жил зүтгэлээ сдаа…өглөө гараад орой амьд харих баталгаа бол байхгүй. Олон жил элэгдэж хууёирсан амиа арай ядан аргцаасан техник тоног төхөөрөмжин дээр олон цаг ажилладаг, олон ч найз нөхдөө шарсан мах болохыг харлаа тэвчлээ…мөнгийг нь дан дарга нар аваад идчихдэг олигтойхон 1 автийрк ч алга, ТЭЦ 4 чинь хэзээ ч дэлбэрхэд бэлэн бөмбөг болоод удаж байгаа шүү амьд харимаар байнаа
Нэргүй 2026-03-19 195.47.238.178
ХУЦААЧЭЭ ТӨВИЙНХӨН НЬ ЯАЖ АВДАГ ШИГЭЭ АДИЛХАН Л ХУЛГАЙЛААЧЭЭ
Нэргүй 2026-03-19 66.181.191.135
Zailtcgaa
Зочин 2026-03-19 43.228.131.94
Зөвөө. Эрчим хүчнийхэн Салбартаа олон жил ажилласан, цахилгаан эрчим хүчний нарийн ажиллагаа, техник тоног төхөөрөмж, ажиллах горимоо сайн мэддэг, сэтгэл сайтай, зүтгэлтэй , инженэрүүдээсээ ихэнх ажилчдын саналаар өөрснөө Сайдаа сонгож байх талаар тэмц. Тэгвэл эрчим хүчний ажил сайжирч, та нарч, ард түмэнч амар жимэр байна. Ганц цалин нэмээд асуудал чинь шийдэгдэхгүй ээ