Монголын Бошгыг халах залуучуудын эвлэл байгуулагджээ /1921.08.25/

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Монголын Бошгыг халах залуучуудын эвлэл байгуулагджээ /1921.08.25/

Монголын Бошгыг халах залуучуудын эвлэл байгуулагджээ /1921.08.25/

1921.08.25 Монголын Бошгыг халах залуучуудын эвлэл 17 гишүүнтэйгээр байгуулагджээ. 
1950.08.23 БНМАУ-ын ерөнхий сайдаас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ба Аюулгүйн зөвлөлийн дарга нарт илгээлт явуулав 
1953.08.20 Бээжин хотноо “Монгол-Хятадын худалдааны болон төлбөр гүйцэтгэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурав 
1985.08.22 БНМАУ Арабын Бүгд Найрамдах Йемен улсын хооронд дипломат харилцаа тогтоов
1992.08.21 Монгол Хятадын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Бээжин хотноо байгуулав. 
1993.08.20 Монгол Хятадын хамтарсан “Алмаз” гадаад худалдаа, үйлдвэрлэлийн компани Монгол Улсын Даланзадгад хотод анхны гурилын үйлдвэрийг ашиглалтад оруулав. 
2006.08.23 Далай лам Монгол улсад айлчлав. Энэ нь Далай ламын долоо дахь айлчлал нь байв. 

2008.08.24 Бээжингийн олимпийн Боксын эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Энхбатын Бадар-Ууган алтан медалийн эзэн болов
2009.08.25-26 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үр дүнд хоёр тал “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал”-д гарын үсэг зурав 
2011.08.22-23 БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсад төрийн айлчлал хийв
2011.08.23-24 ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге Монгол Улсад айлчлав 
2014.08.21-22 БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үр дүнд хоёр тал “Иж Бүрэн Стратегийн түншлэл”-д хүрэв 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж