Путин, Меркель нар Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ | News.MN

Путин, Меркель нар Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

Путин, Меркель нар Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Путин, Меркель нар Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Герман улсын канцлер Ангела Меркель нар өнгөрсөн бямба гаригт /2018.08.18/ уулзахаар товлосны дагуу уулзав. Тэдний уулзалт Герман улсын нийслэл Берлин хотоос зайтай орших Мессэбэрг ордонд болж, уулзалтаар балтын тэнгист тавигдах байгалийн гаазийн хоолойгоос гадна өөр олон тулгамдсан асуудлын тухай хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл албан ёсны уулзалт эхлэхээс өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Ангела Меркель нар Сирийн хямрал мөн Украины нөхцөл байдлын тухай санал бодлоо солилцжээ.
“Бид Сири улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг эрчимжүүлж хэрэгтэй байна. Өөрөөр бол эх орноосоо дүрвэн зугтсан Сири улсын иргэдийг нутаг буцаахад бүхий л тусламжийг үзүүлэх шаардлагатай” хэмээн ерөнхийлөгч Владимир Путин ярьжээ.

Одоогийн байдлаар арабын Йордан, Ливан улсуудад Сирийн нэг сая дүрвэгч байгаа бөгөөд гурван сая дүрвэгч Турк улсад байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. 2015 оноос хойш Герман улс нь Сирийн зуун мянга гаруй дүрвэгчийг хүлээн авсан нь Европын холбоонд сөргөөр нөлөөлж гишүүн улс орнуудын эв түнжин муудахад хүргэсэн. Ангела Меркелийн Европын холбоонд эзлэх байр суурь ч буурсан юм. “Сирийн дүрвэгсдийн асуудал Европт том дарамт болж байна. Үүнийг бид таслан зогсоохын тулд Сири улсын дэд бүтцийг сэргээн засварлаж дүрвэгчдийг эх орондоо харих таатай боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй” гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онцолжээ. Ангела Меркель Путинтай санал нийлж буйгаа илэрхийлээд,  Сири улсад дахин эмх замбараагүй байдал гаргахгүйн тулд хичээн ажиллах талаар мэдэгдсэн байна.

Мөн тэд Украин улсын зүүн бүсэд болж буй хямралын талаар санал бодлоо хуваалцжээ. 2015 онд Беларус улсын Минск хотноо болсон Орос, Герман, Украин улсын эрх баригчдын байгуулсан зэвсэгт сөргөлдөөнийг зогсоох гэрээ үр дүнгүй байгааг Меркель онцолжээ. Гэвч Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ одоо хэрэгжүүлэх гэж байгаа даалгавар сөргөлдөөнийг зогсооход нөлөөлж магадгүй хэмээн Ангела Меркель, Владимир Путинтай санал бодлоо хуваалцжээ. “Украины хямралыг зогсоох гэж байгаа НҮБ-ын даалгавар амжилттай болно гэдэгт би итгэж байна. Бид МИНСК гэрээг шинэчлэх арга зам хайж байгаа” гэж Германы гадаад харилцааны сайд Хейко Маас Die Welt сонинд саяхан өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.
ОХУ-ыг Киев болон бусад барууны орнууд Украинд болсон сөргөлдөөний босогчдыг зэр зэвсгээр хангаж байсан хэмээн сэжиглэдэг боловч үүнийг эрс үгүйсгэдэг байна.

Түүнчлэн ОХУ болон Герман улсууд эдийн засгийн салбарт хамтын харилцаагаа сайжруулахаар Nord Stream хоёр төслийн тухай албан ёсны уулзалтын үеэр хэлэлцэх бөгөөд хэлэлцээрийн гол сэдэв болно хэмээн улс төрийн ажиглагчид үзэж байна. “Nord Stream 2” ОХУ, Герман улсуудыг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг Балтын тэнгист байгуулах төсөл юм. Герман улс Украиныг байгалийн хий дамжуулагч орон болгох хүсэлтэй байгаа боловч болж буй сөргөлдөөний улмаас хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдэхгүй байгаа билээ. “Миний бодлоор Украин улс байгалийн хий дамжуулах төсөлд гол үүрэгтэй” хэмээн Меркель хэлсэн бол Владимир Путин Европын улс орнуудыг эрчим хүчний хэрэглээ шаардлага өсч байгаа талаар шүүмжилсэн аж. “Nord Stream 2′ төсөл бол хоёр талын эдийн засагт эергээр нөлөөлөх болно.Тиймдээ ч Украин улсаар байгалийн хийг дамжуулах боломжийг бүрэн хааж байгаа хэрэг биш” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ярьжээ. Урьд нь ОХУ Украин улс руу байгалийн хий нийлүүлэлтээ зогсоож байсан бөгөөд Европын холбооны улсуудад нөлөөлж байсан удаатай аж.

Эх сурвалж: Guardian, NY
Г. Батмандах

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-20 66.181.190.232

Orosuud 20-r zuunii dainuudad ihenhed ni yalagdaj baisan uls. Orosuud aguu japand 1905 ond yalagdsan. delhiin 1-r daind yalagdasnaasaa bolood uls oron ni urgenii daind suirch baisan. Ochuuhen finlandad 38 onii ovliin dainaar yalagdsan. Bas delhiin 2-r daind yalsan ni ch ergelzeetei. Uchir ni orosiin hohirol 27 say harin germaniih 9 saya. Tegeheer hen ni yalsan baihav kkk.

Avatar

mederel chin zvgeer uu hoo.. 2018-08-20 64.119.24.252

orosuud 1905 ypond ylagdsan 1938 hasan nuur 1939 halh gol 1945 onii cholooloh daind hariugaa abch but tsohison ch dee.yponiig odoo hen tseregiin aguu gvren gej vzehgui ch dee.orosiig delhiin aguu ih tseregiin gvren gej vzseer bna..finlandiin daind 1940 ond orosuud asr ih hohirol vzej ylaad peterburg hotoos 25 km baisan hiliig 190 km hvrtel holduulij finlandaas mash ih gazar nutag tolbort ni absan ch dee.gazar nutagiig tsusaar tolj abdag ni dainii huuli ch dee..germanuud orosiin nutag olon jil baij mash ih irgenii hvniig alj hyadsan uchiraas teree.harin orosuud jijeghen germaniig erdoo heden sard l bombogdoj ezelj absan uchiraas hohirol l germaniinh bagaa. 7 say tsereg 2 say irgenii hvn vhsen gedeg.orosiin 10 say irgenii hvn vhsen ni germanii oros nutagiig 4 jil zahirahadaa mash ih alj hyadaj german ruu zoosond bnaa..

Avatar

Зочин 2018-08-20 119.40.102.12

Oros chamd yamar muu zuil hiisen yum be

Avatar

Зочин 2018-08-20 202.131.245.243

Сонин юм аа? Орос, германы төрийн тэргүүнүүдийн уулзалтын мэдээг Guardian, NY-оос орчуулсан байх юм. Мэдээллийг анхны эх сурвалжаас нь авдаггүй юм уу? Ядаж DW-гээс авдаг байгаа даа? Г. Батмандах аа?

Avatar

zochin 2018-08-20 49.0.152.66

mash zov Putin Eronhiilogchiig burhan iveeg german bol mash ondor soeltoi ard tumen bodlogogiig ni Putin Eronhiilogch mongiig ni german uls

Avatar

Зочин 2018-08-20 202.72.245.203

ЭНЭ БИЧЛЭГЭЭС ХАРАХАД СИРИГЭЭС ӨӨР ЮМААР САНАЛ НИЙЛЭЭГҮЙ ХАРАГДАЖ БАЙНА ДАА ТУПИН ОПЯТЬ ТУПИД

Avatar

hiin hooloin ajil ehleed ybj bgaa.. 2018-08-20 64.119.24.252

hiin hooloig barij bgaa malaa.finland sheved nar zobshoorson odoo dani zabshooroloo ogood l bolonoo..

Avatar

Зочин 2018-08-20 124.158.109.140

"… Владимир Путин Европын улс орнуудыг эрчим хүчний хэрэглээ шаардлага өсч байгаа талаар шүүмжилсэн аж…" гэсэн нь нэг л биш ээ. ийм юмыг шүүмжлээд байхдаа яадаг байна…

Avatar

Зочин 2018-08-20 202.131.245.243

Орчуулгын алдаа.

Avatar

bi hasak kun 2018-08-20 49.0.152.66

yadiin orshuulgiin aldaa baij bolku umu te

Avatar

Зочин 2018-08-20 202.131.245.243

Орос, герман эх сурвалж нь арай өөр утгатай албан ёсны мэдээ тавьсан байна, илжиг ээ.

Avatar

Зочин 2018-08-20 203.91.115.48

Batmandah aa! Ene chini harin dajgui nairuulgatai orchuulga boljee. Uridyn hed chini hetsuuhen baisan shuu. Amjilt! Hicheegeerei.

Avatar

Зочин 2018-08-20 202.70.42.102

haha

Avatar

hjndjdj 2018-08-20 202.70.42.102

haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж