Х.Нямбаатар: Төрийн албан хаагчдыг тэдний хүн гэж ярьдаг нь үнэн | News.MN

Х.Нямбаатар: Төрийн албан хаагчдыг тэдний хүн гэж ярьдаг нь үнэн

Х.Нямбаатар: Төрийн албан хаагчдыг тэдний хүн гэж ярьдаг нь үнэн

Х.Нямбаатар: Төрийн албан хаагчдыг тэдний хүн гэж ярьдаг нь үнэн

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-Чуулган завсарласан, ойрд ажил гайгүй байв уу?

-Чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, ажлаа тайлагнадаг. Тэр утгаараа тойрогтоо ажиллаж, тайлангаа тавилаа. Миний сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн тойрогт сургууль, цэцэрлэгийн хүртээмж улсын дунджаас хамгийн доогуур байдаг. Ялангуяа 65, 9-р сургуулиуд  дөрвөн ээлжээр  хичээллэдэг. Энэ намар гэхэд  65-р сургуульд зөвхөн нэгдүгээр ангид 600 гаруй хүүхэд элсэн суралцана. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр улс, нийслэлийн  хөрөнгө оруулалтаас  гадна гаднын туслалцаа дэмжлэг авахыг зорьж ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар есдүгээр сургуулийн өргөтгөлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахаар ажиллаж байна. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 65-р сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор хоёр мянга гаруй хүүхдийн сургууль барих ажил эхлээд явж байна. Мөн бүрэн цутгамал 150 хүүхдийн цэцэрлэгийг улсаас нэг ч төгрөг авахгүйгээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Уг  цэцэрлэг энэ есөн сард ашиглалтад орж амжихгүй бол ирэх аравдугаар сард орно. Энэ мэт хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтраад тойрогтоо хийх бүтээн байгуулалтын ажлууд дээр төвлөрч ажиллаж байна. Бид улсын төсөвт зүгээр нэг мөнгө суулгаад орхичих бус араас нь  хөөцөлдөж, шамдуулж ажил хэрэг болгох талд нь ажиллахгүй бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах цэцэрлэгүүдийн барилгын ажил ихэд удаашралтай байна.  Өнөөгийн Тендерийн тухай хууль улсын ажлыг маш их цалгардуулах юм. Одоо болтол зарим тендер нь зарлагдаагүй байна. Энэ жил манай тойрогт  3.3 км орчим авто зам баригдахаар  төлөвлөгдөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард зургийн тендер нь зарлагдсан байтал өнөөдрийг хүртэл  зураг нь эцэслэгдээгүй байна.  Ажлыг хурдан явуулахын тулд Тендерийн тухай хуулиа өөрчлөх шаардлагатай байна. Манайх шиг ажил хийх цөөхөн хэдэн сартай оронд Тендерийн тухай хуулийг илүү хялбаршуулж байж ажил урагшаа явна.

-УИХ-ын хаврын чуулган завсарласан даруйд ээлжит бус чуулган зарлах тухай яриа гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хуралдааны товыг зарлаагүй, зарлах эсэх нь ч тодорхойгүй байна.  Таны хувьд ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжиж байгаа юу?

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг дэмжээд би гарын үсгээ зурсан. Хуульч хүний хувьд хэлэхэд, ээлжит бус чуулганыг зарлахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэлбэр. Уг нь энэ талаар Үндсэн хуульд тодорхой зааснаас гадна УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд дээрх  харилцааг зохицуулаад тусгачихсан байдаг. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь Үндсэн хуулиа дээдлэх. Тэгвэл энэ зарчим өнөөдөр хэрэгжихгүй байгаа нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахгүй байгаагаас илт харагдаж байна.

-Өнгөрсөн хавар та 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргасан. Уг асуудал өнөөдөр юу болсон бэ?

АТГ, Улсын ерөнхий прокурорт  нэр бүхий 22 шүүгчийн гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдтэй дансыг нь шалгаад өгөөч гэж хандахаар шүүгчийн халдашгүй байдал гээд одоо хүртэл шалгахгүй байна. Шүүгчийн халдашгүй байдал гэдэг нь  хулгай хийснийгээ халхавчлах хэрэгсэл биш шүү дээ. Надаас шаардахаас илүүтэй шалгадаг АТГ, байцаан шийтгэх ажиллагаанд хяналт тавьдаг УЕП-оос шаардмаар байгаа юм. Энэ талаар би хуулийнхнаас асуухад, “Шүүгчийн халдашгүй эрхэд нь халдах гээд байна” гэсэн агуулгатай зүйл ярьж байна лээ. Сүүлийн 28 жил нэг ч шүүгч эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй юм байна. Шүүгчдийн хэрэглээ болон тэдний цалин нь ард түмний өмнө ил байх ёстой.  Өнөөдөр улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн төлөөллийн шүүх байгууллагуудтай  болчихсон. Энэ талаар би өнгөрсөн хаваржингаа дуугарсан. Шүүхийн талын нөхөд одоогоор  над руу зохион байгуулалттайгаар гүтгэлгийн мэдээ мэдээлэл бичүүлж байгаа. Шударга ёс шаардахаар гүтгэдэг, дайрдаг энэ байдлыг ойлгохгүй байна. Би намрын чуулганаар Шүүгчийн хариуцлагын тухай хууль өргөн барина. Мөн Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн ёс зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Шүүхийн захиргааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийдөө Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг илүү нээлттэй, өргөн болгох зорилготой. Цөөн хэдэн хүнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлдгээ болих хэрэгтэй. Энэ талаар Зүүн европ, Барууны европын загварыг судалсан. Хамгийн хараат бус шүүгчийг хэрхэн яаж сонгон шалгаруулдаг тэр загварт шилжих цаг нь болсон.

-Шүүгч нартай холбоотой баримт материалуудыг яаж олж авсан  юм бэ?

-Уг нь та  нар ч олж авахад нээлттэй шүү дээ. Өмнө нь энэ талаар мэдээллүүд  гарч л байсан. Урьд нь би өмгөөлөгч хийж байсан хүний хувьд  энэ талын мэдээ  мэдээлэл надад илүү их бий.  Иргэдээс шүүхийн шийдвэрт гомдсон, туньсан өргөдөл, гомдлууд зөндөө л сонсч байлаа.  Шүүхийн шийдвэрүүд эргэлзээтэй  гарч байна гэж амтай болгон нь л дуугардаг  болсон биз дээ. Шүүх байгууллага нь шударга болоогүй цагт бид өнөөдөр шударга ёсны тухай яриад, мөн бусдаас шударга ёс шаардаад ч утгагүй. Англичууд өнөөдрийг хүртэл хатан хааныхаа гэр бүлд маш хүндэтгэлтэй ханддаг учир нь шударга шүүхийн тогтолцоог бий болгож өгсөнтэй холбоотой. Өнөөдөр олон улсын маргаанууд хаана шийдэгдэж байна вэ гэхээр ихэвчлэн Английн Арбитрын шүүхээр шийдэгддэг. Английн шүүхийн тогтолцоо бараг 900 жилийн өмнө одоогийн хэлбэр рүүгээ орсон. Тэглээ гээд бид 800-900 жил шударга бус явна гэсэн ойлголт байж болохгүй. Манай улстай адилхан хөгжлийн гараагаа эхэлсэн улс орнууд өнөөдөр шүүх байгууллагынхаа тогтолцоог илүү нээлттэй, ил тод болгочихсон. Шүүхийн тогтолцоо нь шударга болсноор наад зах нь  гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ. Гэтэл манайханд өнөөдөр гаднынхан итгэдэггүй нь шүүхийн байгууллагатай нь холбоотой. Өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь өөрчилдөг, хөрөнгө оруулагчдыг залилдаг, хуурдаг, цагдаа шүүхээр барьж хориулж айлгадаг энэ тогтолцоогоо өөрчлөхөөс нааш гаднаас хөрөнгө оруулалт татах цаашлаад хөгжлийн тухай ярихад  ч ээдрээтэй. Дотооддоо өөрсдөө  бие биеэ улстөрчид нь хууль шүүхээрээ далайлгаж намнадаг, сонгуулийн өмнө барьж хорьдог, сонгууль дуусаад ач холбогдол нь буурахаар сулладаг зэрэг хувиараа эрхэлдэг аж ахуй байгууллага шиг хууль шүүхийн тогтолцоо болчихсоныг хүн бүхэн мэдэж байгаа. 

Өнгөрсөн хавар МАН-ын дэргэд УИХ-ын долоон гишүүн “Дэвшилтэт холбоо” байгуулсан. Холбооны нөхөд бид нийгэмд бугшсан цөөнгүй асуудлыг гаргаж тавьсан. Үүний үр дүнд хууль шүүхийн байгууллага цочроо авсан. Олон жил дарагдсан хэргүүдийг сэргээн шалгаж байна гээд бидний дуу хоолой хүрснийх болов уу. Гэхдээ өнөөдрийг хүртэл яригдаж буй  60 тэрбумын асуудал,  бондын зарцуулалт, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Оффшорт мөнгөө нуусан хүмүүсийн асуудал шийдэгдээгүй хэвээр  л байгаа нь  мөн хууль шүүхийн тогтолцоотой нь холбоотой. Өнөөдрийн шүүхийн тогтолцоо нь харилцан бие биеэ хаацайлж хамгаалсан ийм л тогтолцоо болж хувирсан. Бид Үндсэн хуулиа өөрчилж, засаглал хэлбэрээ тодорхой болгохгүйгээр энэ бүх хариулт нэхсэн асуултууд бүгд  замхарна. Өөрсдөдөө зориулсан Өршөөлийн тухай хууль баталж албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөсөн  орон манайхаас өөр байхгүй.  2015 онд Өршөөлийн тухай хуулиар албан тушаалтай холбоотой бүх хэргийг өршөөчихсөн. Үүнээс болж өнөөдөр гаднын байгууллагуудын дарамт шахалт ихсэх болсон.  Мөн Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэхээс нэг шат ухарсан. Энэ бүхнийг өөрчилье гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Ингэхийн тулд хоёрын хооронд гурвын дунд биш ард түмнээсээ санал асуулга явуулж засаглалын хэлбэрээ сонгох хэрэгтэй. Энэ талаар би нэлээдгүй судалгаа хийж байгаа.

-Зам тээврийн хөгжлийн яамтай холбоотой  үүссэн асуудал нь МАН-ын дотоод хямрал төрийн албан хаагчдад нь хүртэл “халдварлалаа”  гэж олон нийт үзэх боллоо. Энэ үйл явцад та дүгнэлт хийж байгаа байх?

-Уг нь МАН-ын төрийн албан хаагч,  АН-ын төрийн албан хаагч  гэж байх ёсгүй л дээ. Гэвч тогтолцоо нь гарцаа байхгүй нэг нам нь гарч ирээд томилгоо сэлгээ хийдэг ийм бичигдээгүй хуультай болчихсон. Өнөөдрийн Үндсэн хуулийн тогтолцоо нь дөрвөн жил тутам төрийн албыг сольдог ийм л болж хувирсан. Хоёр дарааллан бүрэн засагласан Засгийн газар, бүтэн ялалт байгуулсан нам гэж байхгүй . Хатуу намын тогтолцоотой манай улсад төрийн албан хаагчид улстөрийн сонгуулийн үр дүнгээр бий болдог болчихсон. Эрдэнэт хүний амь үрэгдсэн үед  сөрөг намын нөхөд танай намын үед  төрийн албан хаагчид нь нэгнийхээ амь насанд хүрлээ гэдэг байдлаар улс төр хийх нь зохисгүй. Би юунд их харамсаж байна вэ гэвэл төрийн албаны  сахилга хариуцлагыг сайжруулах жил болгон зарлачихсан  байхад манай төрийн алба хаагчид ажлын байран дээр архидан согтуурч байгаа нь маш том асуудал. Хоёрдугаарт, төрийн албан хаагчид өөрсдийг нь томилсон дарга нарынхаа төлөөлөл болж өөр хоорондоо зөрчилддөг, фракц болдог энэ байдал хаа сайгүй бий болчихсон. Төрийн жижиг байгууллагаас эхлээд яам дотор хүртэл тэдний хүн гэж ярих нь холгүй болсон.  Үүнийг бид өөрчилье гэвэл тогтвортой засаглалыг бий болгож, төрийн албанд чин шударгаар ажиллах чадварлаг боловсон хүчнийг сонгон шалгаруулж тогтвортой ажиллуулдаг ийм л тогтолцоо руу шилжих ёстой. Төрийн албаны тухай хуульд уг нь энэ талаар тусгадаг мөртлөө тэр нь амьдрал дээр хэрэгждэггүй. Төрийн албаны тухай шинэчилсэн хууль ирэх оны нэгдүгээр сард хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн хуулийн төсөлд яамны төрийн нарийн, газрын дарга нарын шалгуурыг өндөрсгөсөн нь сайн хэрэг боловч нөгөө талаасаа нэг байгууллагад үр дүн гарахгүй олон жил сандал, ширээ бөглөдөг хүмүүсийн оронд гадаадад өндөр боловсрол эзэмшсэн чадварлаг залууст төрийн албанд өндөр албан тушаал хаших боломжийг нь хязгаарласанд янз бүрийн байр суурийг гишүүд илэрхийлж байгаа.

Өнөөдрийнх шиг намын тогтолцоотой, дөрвөн жилийн хугацаатай ойр ойрхон сонгууль болдог ийм үед эдийн засгаа өөд нь татах зоригтой шийдвэрүүд гаргаж чаддаггүй. Яагаад гэвэл сонгогчдоосоо айдаг. Дараагийн сонгуульдаа ялагдахгүйн тулд дандаа эдийн засагт халгаатай хошуу дэвссэн халамжийн бодлогууд явуулдаг.

Миний айж байгаа нэг зүйл бол 2023 оноос нийгмийн даатгалын сан маш хүнд байдалд орно. Бид том төслүүдээ зоригтой хөдөлгөж эдийн засгийн нөөцөө  нэмэгдүүлэх  хэрэгтэй. Мөн гашуун боловч үнэн үгийг ард түмэндээ хэлж явахгүй бол түүхий эдийн үнийн өсөлт дандаа энэ хэвээрээ таатай байхгүй. Цалин нэмэх шаардлагыг ҮЭ-ээс тавьж байна. Макро эдийн засгийнхаа нөхцөл байдлыг бодох хэрэгтэй. ОУВС бидэнд зарлагаа хяна гэдгийг сануулсан шүү дээ. Хэрэв Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаагүй байсан бол дампуурч байгаа улс орнуудын жагсаалтад аль хэдийн орчихсон байх байсан. ҮЭ-д зарим нь намын төлөөлөл болсон хүмүүс өнөөдөр сөрөг хүчний ажил хийгээд л явж байгаа.  Цалин нэмэгдүүлэхийг бид ч гэсэн хүсэж л байгаа. Ингэхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж тэдэнтэй тохирсны дагуу шат дараатай цалинг нэмэх чиглэлээр ажиллах ёстой. Түүнээс биш бүх зүйлд сөрөг хүчний байр сууринаас дуугараад байж болохгүй. АН-ынханд манай намын бодлого муухай харагдаж байвал Монгол Улсын ирээдүй тэдэнд хамаагүй гэдэг байр сууринаас ханддаг.  Бид аливаа зүйлд бодитой хандах хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн 2023 оноос төсвийн алдагдлын зөрүү маш том төвшинд очно. Манайхан ярихгүй л байгаа болохоос биш өнгөрсөн жилүүдэд нийгмийн даатгалын сангаас улс  5.8 их наяд төгрөгийг аваад  хэрэглэчихсэн. Өнөөдөр үүнийг яаж нөхөх үү. Татвар төлдөг ААН байгууллагын тоо нь маш цөөхөн. 50-хан аж ахуй нэгж улсын төсвийн 86 хувийг бүрдүүлж байгаа. Энэ бүхнийг эрүүл ухаанаар харж цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудалд улстөржилгүй хандмаар санагддаг.

-АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцрох ёстой гэж үзcэн. Магадгүй дахин Засгийн газар ганхах нөхцөл байдалд хүрч болзошгүй болчихлоо? 

-Засаг тогтворгүй болбол эдийн засаг дахиад л тогтворгүйжнэ. Хөрөнгө оруулагчид дахин нүүрээ буруулна. 11 хувийн хүүтэй зээл авч цалин, тэтгэврээ тавихад хүрнэ. Сөрөг хүчин үүнийг л хүсч байгаа юм байлгүй. У.Хүрэлсүхийг С.Эрдэнээр солиод ямар ч өөрчлөлт гарахгүй.

-МАН-ын дотоод зөрчил анхандаа нуувчинд байсан бол өнөөдөр ил тод боллоо.  АН-ын зүгээс “МАН-ын дотоод ‘зодоон’ өнөөдөр төрийн хямрал, Монголын хямрал болоод байна гэж өнгөрсөн хаваржингаа ярьсан. Намынхаа эв нэгдлийг хангах тал дээр залуучууд нь нэгдэж болдоггүй юм уу?

Зөрчлийн цаана намын дотоод ардчилал байгаа нь харагдаж байгаа биз дээ. Энэ бол эрүүл үзэгдэл. Түүнээс биш даргыг бос гэхээр бүгд босдог, суу гэхээр нь суугаад байвал буцаад л авторизм руу орно. Авлига, хээл хахуультай холбоотой цагаан захтнуудын гэмт хэрэг, хууль шүүхийн байгууллагын шинэчлэлт өөрчлөлтийг яаравчлан хийх цаг болсон.  Энэ ч утгаараа “Дэвшилтэт холбоо”-ны гол зорилго нь шударга төр, хариуцлагыг бий болгох юм. Нийгмийн өмнө тулгамдсан, иргэдийг бухимдуулсан олон асуудлыг шийдэх, бугшсан зүйлийг ил тод болгохын төлөө тэр өөрчлөлтүүдийг хийе гэдэг зорилгоор байгуулагдсан.

-Ингэхэд таныг намаа “самрагч, хагалан бутаргагч” гэж  цоллох болсон нь ямар учиртай юм бэ?

-Нийслэлийн удирдлагуудын гаргасан яриа биз. Нийслэлийн намын хороо дүрэмтэй байгууллага. Хурлаа хийхийг нь шаардсан хүн нам хагалан бутаргагч болж болохгүй биз дээ. Одоо хүртэл Ц.Сандуй, С.Батболд гэж хоёр нөхөр хурлаа хийхгүй зугтаад байгаа шүү дээ. Нийслэлийн намын байгууллага бол МАН-ын том бүтцийн нэг нь. 2013 оноос хойш хурлаа хийлгүй таван жил боллоо. Намын Их хурал нь болчихлоо, аймгууд  намын  хурлаа хийчихлээ. Гэтэл нийслэл нь намынхаа хурлыг хийгээч гэж шаардахаар янз бүрийн захиалга өгч бичүүлдэг. Ийм л зүйл хийж байгаа, нөхөд.

"Болор дуран"-аар шалгав.

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Буруу ЦОЛМОН 2018-08-20 103.10.23.80

Төрийн албанд Нам дагсан эрх мэдэлтэй том [Хориотой Үг] нарын бөхсийг долоогч бууны нохой хахуулч долдой нар ажилдаг шүү дээ Иргэн бүр үүнийг мэднэ үүний нотолгоо бол сонгуулийн дараа ялсан намын бөхс долоогч нар төрийн албанд иргэдэг Ялагдсан намын бөхс долоогч халгадаж байгаа байдал юм Намын дэргдэх залуучууд оюунтан Эмэгтэйчүүдийн байгуулаг гэдэг бол бөхс долоогч цүнх баригч албан тушаал ажил горилогч бөхсөө худалдагч нарын байгуулаг Бадраагийн амь насанд хэн хүрлээ Мөн зам тээвэрийн яааманы аллаг Ажилчанаа зоддог дарга нар гээд энэ бүхэн МАН---АН /МАНАН /гийн би болгосон бүтээл шүү дээ

Зочин 2018-08-20 202.179.31.121

Баярлалаа.Хүүхдээ шүүгч болгоноо.Бага цалингаар тэр бумтан болдог сайхан мэрэгжил б.

Ж.Онгар 2018-08-20 202.179.31.89

Энэ залууг сайн мэдэхгүй, таних ч үгүй. Гэхдээ ярьж байгааг уншиж үнэхээр шударга залуу юм уу? гэж бодлоо. Ийм зоригтой, залуу хүний эрчээр зүтгэж байгааг дэмжиж бна. Амжилт хүсье, бүү шантар, та нарын зүтгэлээр Монголын ирээдүй гэгээтэй бна.

mgl 2018-08-20 202.9.42.14

hulgaich nar hulgaichaa hamgaalna.

Сайхан айраг - 2018-08-20

Булганы Могодын сайхан айраг зарна. Утас 90125270.98908418

Сайхан айраг 2018-08-20

Булганы Могодын сайхан айраг зарна. Утас 90125270.98908418

Зочин 2018-08-20 66.181.191.161

Халдашгүй бдал гэдэг арай өөр утгыг манайхан мушгиад баастай бурхан гээд ойлгуулаад нөгөөх нь ойлгоод бгаа нь том эмгэнэл

Иргэн 2018-08-20 122.201.31.203

МАНАН бүлэгдлэл Монгол улсыг дампууруулж,завааруулж хаясны нэг том жишээ нь албан тушаалд дандаа танил тал, авилга, харж томилдог явдал. Үүнийг, арилгахгүйгээр, бас МАНАН-г зайлуулахгүйгээр Монгол улс хэзээ ч хөгжихгүй.

Зочин 2018-08-20 66.181.188.209

Нам нь 2-3 хуваагдах нөхцөл бүрдэхэд томоохон хувь нэмрээ оруулж байгаа нөхөр гэдэг. Төрийн бодлого, улс төрийн бодлогоор ноль хэдэн залуу зөнөг улсаа ч намаа ч хүнд байдалд аваачлаа.Энэ хэд харин Исмэл тайж шиг бол ажиллаж чадаж байгааг харахад муу юманд бол залуудаа сайн мэргэшсэн нь гайхалтай

МОНГОЛ ХҮҮ 2018-08-20 103.242.44.167

МАЛАНЦАГНЫ ЧИНЬ АНГЛИЙН АРБИТРИЙН ШҮҮХ ВЭ? ТЭР АНГЛИЙН АРБИТР ЧИНЬ БАТХҮҮ, БАЯР НАРЫН БАНКНААС ЗАЛИЛЖ АВСАН МӨНГИЙГ С.БАЯРЫН ЗАХИАЛГААР МАНАЙ ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГУУЛЖ ШИЙДДЭГ ТИЙМ Л ШҮҮХ ШҮҮ ДЭЭ. \n

Зочин 2018-08-20 202.9.40.210

Нямбаатар жоохон зоригтой бай, үзэлцээд байх хэрэгтэй байна. Залуустайгаа нийлээд жоохон тэмцээ. Залуу байж халшраад байх шаардлагагүйшдэ. Оюуктайгаа нийлээд баг болоод үзээ дүү хүү. Ж.Энхбаяр Аюурсайхан өөр хэн хэн билээ үзэх л хэрэгтэй байнашдэ. Юунаас айдын үхсэн баас. Та нар өөрчлөхгүй юм бол энэ намыг энэ улсыг хэн өөрчлөх юм. Зоригтой шүү!!!

иргэн 2018-08-20 103.50.206.62

Эхлээд өөрийнхөө алдааг харчихдаа Нямбаатараа.Худлаа ингэж палдикдахаа боль.Энэ ЗГ өмнөхөөсөө бүр дор болчихоод байхад өмөөрөөд байгаа чинь шударга ариун зүйл мөн үү Нямбаатараа.Жаахан жудагтай амьдрал ойрхон чихэнд наалдацтай зүйл ярьж бай даа.Огцрох болмж илүү бүрдээд байхад өмөөрч байгаа 33 нөхдүүд ичиг ичиг ичиг.Огцрох боломжгүй ЗГ-г яаж улайрч огцрууллаа шударга бай даа.Төрийн минь сүлд та нараар толуулахгүй байлгүй дээ.Түрүүчээс чинь нүгэл нь нүдээр гарч байгаа шүү.

Hurgan er gene shuu xa xa 2018-08-20 85.93.91.98

xa xa saihan hellee. Hurgan er yag taarch xa xa. Neeree l hariugui malenikii hurgan er baina lee. Ene mongolchuud bas hun shoglono ner hoch ugno gej aldag garuud shuu. Hurgan er shuu xa xa Ovog ny X gesen baina. Hurgan Nyam nyam xa xa.

Зочин 2018-08-20 150.129.141.152

Та нар өөрсдөө ах дүү найз нөхдөө шахдагаа л больчих. Тэгвэл Нямбаатарын хүн энэ тэр гэж ярихгүй шүү дээ.

Зочин 2018-08-20 198.98.56.149

Наад [Хориотой Үг] чинь өнөөдөртөө нүдний хор нь гараагүй бяцхан нохой ч маргааш бусдаасаа ялгагдах юмгүй бүлтэрсэн баагий болно. Маргаашийн Оюунэрдэнэ нөгөөдрийн Хүрэлсүх тэрний дараа Намбар Энхбаяр гээд л бодчих. Үг яриа аялга хэллэг нь хөдөөнөөсөө гараагүй ч томыг мөрөөдсөн бяцхан [Хориотой Үг]өнцөр бүлтэрсэн байна. Ийм юмнууд монголын төрөөр нэг шавсан байдаг. Эднээс юу ч хүлээх хэрэггүй л дээ.

Зочин 2018-08-20 202.9.40.210

НЯМБААТАР АА, СУМЪЯАБАЗАР ТА НАР ЯМАР СУЛ ДОРОЙ ЮМ БЭ ДЭ , НААД МИЕЭ САНДУЙ СУНДУЙ ХУЛГАЙЧУУДТАЙГАА ШУУД ХОГИЙН БАЙДЛААР ХАРЬЦААЧ , ХҮНИЙ ХЭЛЭЭР ЯРИАД НЭМЭРГҮЙШДЭ , САЯ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЯМАР МУУХАЙ ЮМ ХИЙЖ БАЙНА АНЗААРАВ УУ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮНЭЭР ДАЛИМДУУЛААД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ХУТГАЛУУЛЧЛАА ШДЭ , ИЙМ Л ШОРОНГИЙН ЛАЛРУУД , НААД ЛАЛРУУДТАЙГАА ӨӨРСДИЙНХ НЬ МЭДЭХ ХЭЛЭЭР ХАРЬЦАА!

Зочин 2018-08-20 112.72.11.104

umguulugch baisan huviin os honzongoor shudarga hunii durd togloi mongoliin shuih bolon shuugch nariin ner hunded haldaj ih hurald dahin songogdoh gesen bashir arga hereglej baigaa yavuurgui bodoltoi nuhur.ene nuhuriin huuramch ugend itgeh hereggui

Зочин 2018-08-20 103.229.120.134

Монголд авил гажаагүй Төрийн байгууллага гаргаад ир гэвэл байхгүй болсон. Худлаа гэвэл гадаа гудманд ТВ шууд нэвтрүүлэг хийгээд иргэдээс асуу

Зочин 2018-08-20 66.181.167.194

Одоо МАН-д ганц л зам байна. Жанхуугийн шивэртэй оймсонд мансурсан Казино ухна хүрэлсүх жанхуугийн талд ажиллаж жанхууг гаргаж ирсэн тул энэ урвагч дүлзэн ухныг үтэр түргэн намаас хөөж зайлуул!!! Ардын нам 60 тэрбумд нэр холбогдсон бүх хүмүүс М.Энхболд болон бусад нөхдүүдийг бүгдийг нь албан тушаалаас нь огцруулж, намаас хөөж, өөрт бугшсан идээ бээрээ шахаж, улсын мөнгө луйвардсан бүх нөхдөд хариуцлага тооцож, дараа нь УИХ-р жанхуу хулгайчийг төмөр замын хэрэг

Зочин 2018-08-20 66.181.167.194

Гар нь Махбал ч толгой нь алуурчин Жанхуу! Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ. Жанхуу чиний огцрох асуудал одоо бол зөвхөн цаг хугацааны асуудал. Чи хичнээн “Монгол тулгатан, Цензургүй яриа” –гаар ард түмний тархийг бөмбөгдөөд ч нэмэргүй!!! Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!

Зочин 2018-08-20 66.181.167.194

Гар нь Махбал ч толгой нь алуурчин Жанхуу! Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ. Жанхуу чиний огцрох асуудал одоо бол зөвхөн цаг хугацааны асуудал. Чи хичнээн “Монгол тулгатан, Цензургүй яриа” –гаар ард түмний тархийг бөмбөгдөөд ч нэмэргүй!!! Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!

Зочин 2018-08-20 66.181.167.194

Гар нь Махбал ч толгой нь алуурчин Жанхуу! Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ. Жанхуу чиний огцрох асуудал одоо бол зөвхөн цаг хугацааны асуудал. Чи хичнээн “Монгол тулгатан, Цензургүй яриа” –гаар ард түмний тархийг бөмбөгдөөд ч нэмэргүй!!! Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!

Зочин 2018-08-20 103.57.95.143

UILCHILGEENII GAZAR BOLOHOOS HUCHNII GAZAR BISH

засаг 2018-08-20 202.9.40.210

одоо бол 2 эмэгтэй сайдаа солиод урагшил , ирэх хавар 2-3 сайдаа солиод сонгуультай золгоход болчих байх

Зочин 2018-08-20 66.181.160.41

Энэ залууг бол би мэдэхгүй, танихгүй. Гэхдээ ярьж хэлж байгаагаас нь харвал цагаандаа гарсан луйварчдаас арай л өөр хүн юм болов уу! Архагууд бол яриа нь хүртэл буруу байдаг шүү дээ!!

Зочин 2018-08-20 198.98.56.149

Өнөөдөртөө нүдний хор нь гараагүй байгаа ч маргааш бусдаасаа ялгагдах юмгүй бүлтэрсэн баагий болно. Наад гөлгөө маргаашийн Оюунэрдэнэ нөгөөдрийн Хүрэлсүх тэрний дараа Намбар Энхбаяр гээд л бодчих.

Зочин 2018-08-20 103.10.21.77

сарангэрэл цогзолмаа нараа л солих хэрэгтэй засаг солиод дэмий

Зочин 2018-08-20 202.126.89.34

Хүрэлсүх зоригтогоор нилээд ажил хийж бн. Хүрэлсүхийг Эрдэнээр соливол Монгол улс дампуурна. Бурхан минь тийм зүйл бүү болоосой

Зочин 2018-08-20 66.181.167.194

Гар нь Махбал ч толгой нь алуурчин Жанхуу! Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ. Жанхуу чиний огцрох асуудал одоо бол зөвхөн цаг хугацааны асуудал. Чи хичнээн “Монгол тулгатан, Цензургүй яриа” –гаар ард түмний тархийг бөмбөгдөөд ч нэмэргүй!!! Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!

Осор 2018-08-20 64.119.19.128

Чи согтуу юмуу солиотой юмуу

Зочин 2018-08-20 202.9.40.210

мэдрэл

АРД 2018-08-20 66.181.167.194

Чи л харин согтуу бас дээрээс нь солиотой [Хориотой Үг] орк мал юм биш үү? МОАХ-н гишүүн Махбал гэгч хулгайчийг Зам, тээврийн хөгжлийн яаманд өөрийн тагнуулч агентаар шургуулсан хүн жанхуу баттулга биш гэж, бас дээрээс нь тэх Махбал гэгч алуурчин нь оркуудын бөөс жанхуугийн Монгол улсыг хорлож хохироосон 280 сая долларын хэргийг дарах гэж байгаад хүн алсныг чи ичихгүй алаагүй гэж хэлээч!!!

Иргэн 2018-08-20

МАНАН МАНАНгаар солиод нэмэр байхгүй.Та нарыг бүгдийг нь фундаментаар нь солихгүй бол болохгүй.Бах царайлсан Эрдэнэ сайд болох бол Монгол улс эмгэнэлтэй.Засгийн газрыг солиод байвал ард түмэн улс оронд маань маш муу гэдгийг 76 дурак мэдэж байгаа ч...

Зочин 2018-08-20 150.129.142.86

ОДОО ЭНЭ ЯРЬЖ БАЙГАА ШҮҮХИЙН БОЛОН ЗАСАГЛАЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЗАЛУУЧУУД НЬ МАНЛАЙЛЖ БОДИТОЙ ХИЙХГҮЙ БОЛ БИДНИЙ ҮР ХҮҮХДҮҮД ИРЭЭДҮЙД Б Ө Г С ДОЛООСОН АВИЛГАЖСАН НИЙГЭМИЙН НАМАГТ ШИГДЭН АМЬДРАХ БОЛНО. ОДОО ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИЦГЭЭЕ ХЭДЭН АРВАН ЖИЛ СУУДАЛ САНДАЛ ЭЗЭЛСЭН ОЛИГАРХУУДЫГ ЗАЙЛУУЛЦГААЯ. ОДОО БИШ БОЛ ХЭЗЭЭ Ч ЭРҮҮЛ НИЙГЭМ БИЙ БОЛОХГҮЙ МУУ МУУХАЙГААРАА АФРИКИЙН АРААС БИШ АФРИКИЙН ӨМНӨ НЬ ОРОХ БОЛНО.

Ард 2018-08-20 202.179.26.76

Нийгэмд шударга ёсыг тогтоохын тулд хичээж зүтгэж яваа энэ залуучуудыг дэмжих ёстой ард түмэн, түүнээс дарга нараасаа айгаад дуугаа яваа нөхөд, мөн тэдний амаар дуугарагсад болон захиалгаар гүтгэгч нараас Монголын төр ард түмэн цэвэрших ёстой. Дэмжиж байгаа нямбаатарыг

Зочин 2018-08-20 202.126.89.203

Хүүк, Оюунэрдэнийн бөгсийг долоогч энэ хурган пялдага Хүүкээ унах вий гэж их айж дээ. Хэнтийгээс яагаад дандаа ийм доожоогүй тэнэгүүд гардаг юм бэ. Монголын хамгийн жижигхэн залхуучуудын нутгаас төрсөн энэ хурган эр ямар ч арьс нөмөрсөн пялдага хэвээрээ дуусах нь илт

Зочин 2018-08-20 150.129.142.86

УНДУЙ СУНДУЙГИЙНХНЫ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД ИХ БАЙХ ЮМ АА

Hurgan er genee xa xa 2018-08-20 85.93.91.98

xa xa saihan hellee. Hurgan er xa xa. Neeree l hariugui malenikii hurgan er baina lee. Ene mongolchuud bas hun shoglono gej aldag garuud shuu. Hurgan er shuu xa xa

Зочин 2018-08-20 66.181.160.50

Shuugch nar bugd hadnii mangaa yum biz dee.Eneniiheer bol.Amidralaas tasarhai umguulugch bn daa

Зочин 2018-08-20 66.181.185.38

ok

Зочин 2018-08-20 66.181.185.38

MAN nam ahmaduudiin tetgeveriig ue shattai nemegduulne gej amalsan amlaltaa hezee bieluuleh ve, ahmaduudiin tetgeveriig 27-hon myangan togrogoog nemsen ni ahmaduud hongolttei emee avahad ch hurehgui bga yum iimd ahmadiinhaa tetgeveriig nemj ogmoor bna

иргэн 2018-08-20 103.50.206.62

Энэ ярицлага өөрийгөө жинхэнэ бялдууч палдик гэдгээ нотлосон байна.Иймэрхүү хүмүүс төрд байгаа цагт өөрчлөлт хийх нь худлаа шүү Монголчуудаа.Ахиад л өөрсдийнх нь гар хөл бологсод болох нь тодорхой.Уг үндсээр нь сольж УИХ-н 33 нөхөр төрөөс зайлсан цагт л арай өөр болж магадгүй дээ.

Зочин 2018-08-20 202.131.228.204

Хүрэлсүх, Баттулга 2-ын хүн, түүнийгээ ч баталсан юм ярьж суунадаа хөөрхий....... Яанадаа яана энэ залуус морь унасан толгойгүй хүмүүс шиг хэн нэгний бэлдэж өгсөн морийг унаад өөрийн үзэл бодолгүй хаашаа ч явж, юунд зүтгэж яваагүй үл ойлгон давхих юм...... Бүүр салхи татуулан давхихыг нь яана.... тэр салхинд нь хичнээн хүн, амьтан, юмс үзэгдэл өртөж байгааг ч мэдэхгүй........ түрхэн зуурын албан тушаал, өөрийн биш эд хөрөнгөнд шунаж, өөрийн болон бусдын насан туршын амьдралыг баллах юмдаа......

Зочин 2018-08-20 58.108.114.186

Нэг ламын гарыг нь долооочихсон сууж байдаг суга байна шдэ, энэ юу юм бэ? Бас дарга уу?

Зочин 2018-08-20 85.93.91.98

Mun mun. End tend amitnii gar hul doloogood yvj baidag hurga boltoi. Ovoo muu pyldaga gar baij genet uhaantai hurga tsarailsan baina. Hurgan er gesen ner ny zohison baina. Hurga Nyambaatar xa xa

Зочин 2018-08-20 103.57.92.211

MAN NEGMUSUN BULSHAA UHAAD UDAJ BAIGAA SHUU TULGUN KOMMUNIST MINI

T 2018-08-20 59.153.112.224

Chi meddeg yumuu HUUHNAG AA

Иргэн 2018-08-20 202.70.34.70

Төлгөн коммунист. Хүн гүтгээгүй л юм бол тэгээд тэр шүүхийн авилгыг олигтойхон гаргаад ирээч. Одоо тохиролцож байна уу чи?????

Зочин 2018-08-20 202.126.89.57

Hurelsuhteigee hamt zail mangar batsaan. Yamar ch chadamjgui ene zasgiin gazaraa hurdan ogtsruulaachee

Зочин 2018-08-20 202.72.245.203

60 ТЭРБУМЫНХНЫГ ШО РОНД НЬ ЯВУУЛ

Хүмүүн 2018-08-20 202.126.89.102

ҮЭ-ийн шударга шаардлагыг ингэж хүлээж авч бга нь харамсалтай , улс төржиж бга хүмүүсийг нэрийг нь цохож хэлэх хэрэгтэй , харин ҮЭ-ийн байгууллагыг гишүүн та ингэж дүгнэх эрхгүй шүү

Зочин 2018-08-20 45.117.33.30

хоёр тээрэм гэж юу хэлээд байна аа, хоёр терм байлгүй дээ

Зочин 2018-08-20 202.21.117.194

MAN-iin dotor iim zuv bodoltoi hun bgaad bayartai bna. MANAN-n huuchin uls turchid hen gedgee bugd haruulsan. Odoo Shudrag yosiig bii bolgoh am ajil 2-n zurduggui humuus uguilegdej bn. Yamban diildehee bolison bugd andahaa bolison uls turch gegdsen nuhdiig undseer ni uurchluh tsag ali hediinee bolson

Зочин 2018-08-20 119.40.98.10

Ёстой худлаа орк...

derhed 2018-08-20 103.229.176.130

uuruu batbold or sandui yuyy?ali neg n

Зочин 2018-08-20 202.179.27.13

Ийм залуучууд байгааг хараад сэтгэл сэргэх юм даа.

Зочин 2018-08-20 85.93.91.98

Iim ymnuudiig harahaar shuud booljis tsutgadag ym daa. Chinii setgel sergej baigaa bol adilhan ugaadasnii sav baina

Зочин 2018-08-20 202.179.26.171

Нямдоржтой нийлж шүүхийг муулсан нь цаанаа захиргааны хэргийг буулгах, 49-тэй холбоотой. Төрд авах санаархал нь шахаа булхай гэмт хэрэг магадгүй бүр хүн амины хэрэгтэй холбогдсон 51-ийн асуудлыг дарах гэсэн өчүүхэн зорилготой. Төрд байснаар ард түмэнд огт хүртээлгүй. Харин ч дарга нарын баяждаг хэрэгсэл болсоор байх болно. Отгонбилэг Сугар Бадамжунай Баяр Батхүү Алтан нарын төрийн өмчөөр тоглосон луйварчдад хэрэгтэй. Тэд юм бүтээдэггүй зөвхөн төрийн өмчийг идэж ууж баяждаг. Хэдий чинээ олон төрийн өмчүүд байна төдий авлига мөнгө угаах хэрэгсэл болно. Төр бизнес хийж болохгүй. Хяналтаа тавиад татвараа бүрэн авч байвал барав.

Зочин 2018-08-20 122.201.24.25

одоогийн залуус эв нэгдэлтэй нийлэн нягтарч энэ улсаа нам харгалзалгүй ажиллах хэррэгтэй МАНАНы эсрэг 2 намын хѳгшин бурхинууд их ч муухай юм хийж байгаа даа хэн нэг ни тэдний кармаанд орвол тэгээд л хэрэггүй

иргэн 2018-08-20

Өрсдийгөө улс төрчид гэж нэрлэсэн луйварчдыг хараад боож үхмээр санагдах юм,нэр бүхий хэдэн монголдоо элэгтэй залуучуудад л итгэх юм,монголын төр үнэхээр бузартаж гудамжинд хаягдсан ОО-оос ялгарах юмгүй болж,МАН-д ямар ч хууль хэрэгжүүлэх бодлого сонирхол алга,олон арван жил монголчуудаа дээрэлхэж хэлмэгдүүлэж ирсэн архаг хорт хавдар нь ямар ч эмчилгээ авахааргүй болждээ,хувь хүн ингэж өвдвөл яадаг билээ.

Amar 2018-08-20 202.179.26.68

Ийм залуучууд байгааг хараад сэтгэл сэргэх юм даа.

Зочин 2018-08-20 85.93.91.98

Shuud buuljih ny Oi gutam pyldaguud baina

ваан 2018-08-20 202.126.88.52

Нямбаатарыг дэмждэг.

Зочин 2018-08-20 66.181.176.12

Ж.Эрдэнэбатыг У.Хүрэлсүхээр солиод ард түмний амьдралд ямар өөрчлөлт гарсаныг хэл дээ банди минь

Зочин 2018-08-20 182.160.1.117

Х.Нямбаатар зоригтой сайн эр, сайхан ч залуу. УИХ -ын хамгийн сайхан залуу. Шүүх гэж заваан газрыг янзлах нь зөв.. Ядуудаа ой гутам дээрэлхүү, дөжирчихсөн. Тэр Билэгт авгай ТВ -ээр ярьж харагдах дуртай нөхөр юм. Их харагдаж байвал дахин сонгогдоно гэж бодоод байна л даа. Яг ийм асуудлыг болохоор тэр ярьж зүрхлэхгүй авгай.

zochin 2018-08-20 122.201.25.130

Umguulugch khiij baisan khunii khuvid Nyambazarig medekh yum bna, bitgii shudarga tsarail, shuukhed us sanasan, samrakh gesen zorilgotoi, busad uls orni turshlagas sain gesniig ni suulgaj avsan shuukhiin togtoltsootoi, khuulitai uls, chi avilgajsan shuukhiig samrakh khuuli bolovsruulj baigaag chini medej bna, ta nar shig avilgach uls turchdudu uilchlekhgui bolokhoor ingej iregdiin tarkhiig ugaadaa bolichikh, ATG-s ter yariad baigaa shuugch narig chini shalgasan bna lee, bukh olrogo zarlaga barimttai geed shalgakh zuil garaagui gej bna, ta narin gar khursen yum bolgon suirdeg bitgii shuukheer uls tur khiigeed bna, jiriin irged l khokhirno

Зочин 2018-08-20 66.181.187.156

Muu dulzen.ih zasag tugssun bolovsrolgui yumnuudiin neg.bas macro micro ediin zasag yariad shaachijee.chi unende medexgui shuu dee

Зочин 2018-08-20 66.181.167.54

Хамгийн их хагалган бутаргадаг нөхөр.Энэ нөхөр гишүүн болсноор УИХ хэрүүлийн газар болсон.Буруу хүн сонгох ийл халтай байгаа нь жинхэнэ утгаараа олонд мэдрүүлсэн.Ахиж ийм хүмүүсийг бүү сонго.Оюунэрдэнэ Ж.Энхбаяр Аюурсайхан Сарангэрэл Оюунчимэгийг бүү сонго ард иргэдээ.Өс хонзон авадга хүмүүс төрд байх ёс зүй үндэс байхгүй.Гудамжинд гаоч л жагсаал хийж яввал яг таарах ажил нь мөнөөс мөн

Зочин 2018-08-20 203.91.115.42

үнэн ярьдаг гар нь хошгируулагч чи юу?

haha 2018-08-20 202.180.220.172

Сонгинохайрхан дүүргийг Сумъяабазартай хувааж идэж ууж, иргэдийнхэн зовлонгоор тоглож яваа ЭР дээ\n

Зочин 2018-08-20 122.201.31.9

Худал ярьдаг, шоучин гар.

Зочин 2018-08-20 124.158.109.140

Шүүгч нарын тухай лав худал яриагүй юм даг...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж